Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 8 сургуулийн нийт 2229 суралцагч 12 дугаар ангиа төгсөж байна. Үүнээс 2212 суралцагч нь элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө гэсэн тоон судалгаа гарсан.

 

 

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн суралцагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай өгөхөд туслалцаа үзүүлэх, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг болох зорилгоор дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “BOOM” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Мөн “ВООМ” нэртэй цахим хаалттай групп нээж ЕБС-ийн удирдлага, багш, төгсөгчдийг нэгтгэн мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж дүүргийн шилдэг багш нараар давтлага өгөх бэлтгэл ажлыг хангаад байна.

Бидэнд үлдээд байгаа 45 хоногийн хугацаанд өдөр хоног, цаг хором бүрийг алдалгүй, өнөөдөр маргааш гэж хойш тавилгүй сургууль, суралцагч, багш бүр хичээн чармайж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийн төлөө хамтдаа хичээцгээе.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд