Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд орших юм.

 

Энэхүү ажлын үр дүнд өнөөдөр /2021.04.01/ 5, 6, 27, 37 дугаар хороодод зөвшөөрөлгүй байрлуулсан болон өнгө үзэмжээ алдаж эвдэрсэн хулдаасан хаяг 55, тулгуурт самбар 28, гэрлийн шон дээр зоосон 6 нийт 89 самбарыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Судалгаагаар дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн үзэгдэх орчин явган хүний зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 158 ширхэг хаяг, самбар бий гэж гарсан.

Тиймээс тэдгээр хаяг, самбарын эзэмшигчдэд аян эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 11-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар зарим хороодын иргэд мэдэгдэх хуудастай танилцсан боловч өөрийн эзэмшлийг буулгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна.

Гэвч зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг самбар хэт хуучирсан, хулдаасан самбар дээрх зар, хүнсний дэлгүүр, дугуй засвар, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон байсан учраас зайлшгүй буулгах шаардлагатайг ажлын хэсгийнхэн, Хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд ойлгуулж, зөвшилцөлд хүрч ажилласан.

“Иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх” аяны хүрээнд өнгө үзэмж, хуучирсан болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг чөлөөлж, стандартжуулах ажлыг дэмжин хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.

#АЮУЛГҮЙ_ТАВ_ТУХТАЙ_ЦЭВЭР_ОРЧИНГ_ХАМТДАА_БИЙ_БОЛГОЁ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд