Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хѳтѳлбѳрийн “ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ” хэрэгжиж эхэллээ. Бизнесээ эхлэх хүсэлтэй 118 залуу бүртгүүлснээс 55 залуугийн бизнес санаа 2-р шатанд шалгарч 3 өдрийн 72 цагийн сургалт арга хэмжээнд хамрагдаж эхлээд байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн оролцож залуучуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.