Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг, сургуулийн хүүхэд багачуудын дунд Засаг даргын тамгын газар болон Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн 65-р сургуулийн захиргаатай хамтран “Уран жиргээ-2019” уран уншлагын наадмыг 2019 оны 03 сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Уралдаанд 23 цэцэрлэг, 20 сургуулийн нийт 160 хүүхэд багачууд оролцож, СӨБ-ийн нас, сургуулийн бага, дунд, ахлах насны ангилалаар явагдсан.

Уралдааны ерөнхий шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагч Г.Ишхүү, шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн МСТА Я.Отгонбаяр мөн Сайн охин ТББ-ийн тэргүүн С.Сарантуяа нар ажилаллаа.

Уралдаанд:

- цэцэрлэгийн насны ангилалд:

• Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэгийн 5 настай Б.Чинхүслэн

• Дэд байранд Сонгинохайрхан дүүргийн 128-р цэцэрдэгийн 5 настай М.Дарига

• Гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн 78-р цэцэрлэгийн 5 настай Б.Мөнхцацрал

• Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн 5 настай Д.Дэлгэрцэцэг

- Сургуулийн бага насны ангилалд:

• Тэргүүн байранд Нийслэлийн 65 сургуулийн 5е ангийн сурагч Б.Билгүүн

• Дэд байранд Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор 3-р бага сургуулийн 5б ангийн сурагч Б.Нарангоо

• Гутгаар байранд Нийлэлийн “Ирээдүй” цогцолбор 2-р бага сургуулийн 1б ангийн сурагч Э.Бүжинлхам

• Тусгай байранд Нийслэлийн 105 сургуулийн 5б ангийн сурагч Н.Бадамгарав

- Сургуулийн дунд насны ангилалд:

• Тэргүүн байранд Нийслэлийн 65 сургуулийн 9б ангийн сурагч Э.Бат-Энх

• Дэд байранд Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор I-р ахлах сургуулийн 6б ангийн сурагч Б.Эрдэнэтунгалаг

• Гутгаар байранд Нийлэлийн “Ирээдүй” цогцолбор 2-р дунд сургуулийн 7и ангийн сурагч Л.Жамбалсүрэн

• Тусгай байранд Нийслэлийн 9-р сургуулийн 6 ангийн сурагч Ч.Ариунзаяа

- Сургуулийн ахлах насны ангилалд:

• Тэргүүн байранд Нийслэлийн 76 сургуулийн 10а ангийн сурагч Г.Намуунцэцэг

• Дэд байранд Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор II-р ахлах сургуулийн 10е ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ

• Гутгаар байранд Нийлэлийн “Ирээдүй” цогцолбор II-р ахлах сургуулийн 11е ангийн сурагч Ш.Өлзийхуяг

• Тусгай байранд Нийслэлийн 67-р сургуулийн 11б ангийн сурагч М.Энхжин нар тус тус шалгарлаа.

Наадамд эхний 3 байр эзэлсэн хүүхэд, багачууд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах уралдаанд дүүргийн нэрийн өмнөөс насны ангилал тус бүрт оролцох эрхтэй болж, өргөмжлөл,эрхийн бичгээ гардан авлаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд