Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, нийслэл хотын 375 жил, ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа.

Сонгинохайрхан дүүргийн 100 орчим иргэн, төрийн албан хаагч энэхүү зарлигийн дагуу шагнагдсаныг өчигдөр дүүргийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д ёслол төгөлдөр гардуулсан юм.

 

Улсад, тэр дундаа төрийн албанд 33 жил ажилласан дүүргийн ЗДТГ-ын Архивийн ажилтан С.Төмөрбүс, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ирээдүй цогцолбор сургуулийн зөвлөх багш Х.Сольравдан нарын 9 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, “Мах импекс” ХК-ийн лабраторын эрхлэгч Ч.Самбуудорж, 91-р цэцэрлэгийн багш Д.Лхагвасүрэн нарын 65 хүн Алтан гадас одонгоор шагнагдсан байна.

Шагнал гардуулах ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд нарын удирдлагууд оролцож шагнагдагсдын энгэрт төрийн одон медалийг нь зүүж өглөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд