Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам,  Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас  32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө. Жолооч нар 04 дүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд