Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/419 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гал түймрийн гаралт ихтэй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гамшиг, аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион явууллаа.

 

Өдөрлөгийг 11 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны эцэст зохион байгуулсан бөгөөд  Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын холбооноос бэлтгэл офицер -5, нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Н.Нямхорлоо, гамшгаас урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ц.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирж өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Өдөрлөгийн үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтээс нийт 50 албан хаагч ажиллаж, нийт 7 байгууллагын 1000 гаруй иргэдэд 5000 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлгийг тараан иргэдийг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллээр хангасан байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд