Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 14-ний өдөр болж, Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Авлигын эсрэг нийслэлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг АТГ-аас боловсруулсан төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлалын дагуу “Хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Авлигатай тэмцэх хүсэл санаачлага” гэсэн 2 үндсэн хэсэг 10 дэд бүлэг, 33 ажлын төлөвлөгөөтэйгээр боловсруулжээ.

 

Нийслэл 2014 онд авлигын эсрэг үйл ажиллагаандаа мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэдэд энгийн ойлгомжтой хэлбэрээр, олон сувгаар мэдээллийг өгөх ажлуудыг онцлон зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал хууль тогтоомж бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлах, мэдээллийн ил байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 ажлыг хийхээр тусгажээ.
Мөн Ухаалаг-Улаанбаатар төслийн хүрээнд авлига гарах нөхцөл боломжийг бууруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр нийслэлийн харъяа газар, агентлаг, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд “Шилэн данс” системийг нэвтрүүлж иргэдэд ойлгомжтойгоор тайлагнах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдэд системчлэх, мэдээллийн нэгдсэн програмыг үүсгэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “IRI”-тай хамтран авлигын эсрэг Олон улсын бага хурлыг 2014 оны 10-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү Олон Улсын бага хурлаар нийслэлээс 2014 оны авлигын эсрэг гол зорилт болох мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлаар оролцогчид санал солилцох юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлин гишүүд хэлэлцээд нийслэлийн 2014 оны авлигын эсрэг хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид өөрдийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй тайлагнаж, нээлттэй байх зарчимруу шилжинэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд