ДЭЭД ГАЗРЫН, ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ

/2021 оны 3-р улирлын байдлаар/

 

2021 оны 9-р сарын 23

 

Шийдвэрийн дэс дугаар

Зүйл заалтын дэс дугаар

Шийдвэрийн нэр, огноо, дугаар агуулга

Хэрэгжилтийн явц

Үнэлгээ, /хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал/

Тасарсан болон удааширч байгаа шалтгаан

Гүйцэтгэлийн хувь

Хяналт, шинжилгээ, үнэлгээний хувь

УИХ-ын тогтоол

1

1

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
2018-01-31
Дугаар 2018 №02

 

3.8. Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дээрх үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад анхаарах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хүртээмжтэй, салбар хоорондын уялдаатай хариу арга хэмжээ авах нь” төслийн хүрээнд 43 хорооны 86 нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 6 мэргэжилтнийг чадваржуулах зорилгоор “Хамтарсан багийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Угийн бичиг хөтлөх арга зүй”, “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” зэрэг цахим сургалтуудад хамруулсан.

Хүүхдийн тусламжийн утас 108”-аас нийт 504 дуудлага хүлээн авч, 290 дуудлагыг шийдвэрлэж, 214 дуудлага шийдвэрлэх шатандаа байна. Үүнээс: Бие махбод-64, сэтгэл санаа-73, бэлгийн хүчирхийллийн шинжтэй-19, үл хайхрах хүчирхийлэл-185, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй-97, цахим донтолт-5, алга болсон-5, хоол хүнс хүссэн-7, хараа хяналтгүй-10, бусад-39.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ Түр хамгаалах байраар 115 хүүхэд үйлчлүүлж, 92 хүүхдийг хамтарсан багийн шийдвэрээр ар гэрт нь эргэн нэгтгэсэн, 1 хүүхдийг “Донбоско” асрамж халамжийн төв рүү  22 хүүхэд үргэлжлүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч байна. “Ид шидийн орон” түр хамгаалах байраар 10 хүүхэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч байна.  “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн харилцаа ба хандлага” сэдвээр 8 удаагийн сургалт зохион байгуулж,  92 багш,  487 эцэг, эх хамрагдсан. Хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх асран хамгаалагч нарт зориулан 4 төрлийн анхааруулга зөвлөмжийг бэлтгэн хэвлэж Найрамдал, Эмээлт, Баруун салааны хүн олноор төвлөрдөг хэсэг сэрэмжлүүлэг бүхий санамж материалыг 150 орчим иргэн, 220 орчим хүүхдэд түгээж ажилласан. Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор архидан согтуурахын эсрэг хаалганы наалтыг  дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 8 нэрийн 650 хүнсний дэлгүүрт 1300 ширхэг сурталчилгааны материал байршуулан ажилласан. “Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйг хайрлая хамгаалъя”, “Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлье”, “Үгээрээ, үйлдлээрээ зөвийг үлгэрлэе” 3 төрлийн видео шторк бэлтгэн гаргаж цахим орчинд байршуулсан. Дүүргийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд нутаг дэвсгэрийн 144 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан “Хүүхдийн эрхийг хангах цахим нөлөөллийн аян”-ыг зохион байгуулсан. Аяны хүрээнд хүүхдийн эрхийг цахимаар сурталчилан танилцуулж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх цахим сургалтуудыг зохион байгуулсан.

-

-

100.0

 

 

ЗГ-ын хуралдааны тэмдэглэл

2

2

2021 оны 2 дугаарсарын 10-ны өдөр 9 дүгээр тэмдэглэл
2021-02-10
Дугаар 2021_9

 

XII.3. 5. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийн түлш үйлдвэрлэх явцад бий болсон орчны болон хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг тус дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагаар гүйцэтгүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Тавантолгой түлш” ХХК (М.Ганбаатар) нарт.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр хуралдаанаар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын  газар, “Тавантолгой түлш” ХХК, тухайн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцсан “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ хамтран 6 заалт бүхий төлөвлөгөө гарган ажилласан.  Үйлдвэрийн 1, 3 дугаар цехийн  агаарт тоосонцор үүсгэж байсан нийт 8 шугамын бутлуурын төхөөрөмжөөс 4 төхөөрөмжийг газар доор байршуулан, 4 төхөөрөмжийн гадуур хамгаалалтын байгууламж барьж, түүхий эдийн нөөцийн талбайд салхинаас хамгаалсан 8м  өндөр, 90м урт  хашаа барьснаар агаарт дэгдэх тоосонцор эрс буурсан. Түлш үйлдвэрлэх явцад түүхий эдийн илүүдэл хог хаягдал гардаггүй ба үйлдвэрээс гарсан  үнс, ахуйн хог хаягдлыг  тээвэрлэгч байгууллагатай хамтран тухай бүр биокомбинатын төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

-

-

70.0

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл

3

3

2021.03.25 04

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхчиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээд:

 

8.”Мод тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах журам” боловсруулан батлуулах, Нийслэл, дүүргийн ногоон байгууламжийг арчлах зардлыг жил бүр нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тогтоолоор Ногоон орчинг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд 7 зорилт, 18 арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллалааж.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/193 дугаар захирамжаар Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах 3 сарын аяныг өрнүүлж /шалгуур үзүүлэлтийн дагуу 8 төрөлд/ орчноо тохижуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхитэй оролцсон аж ахуй нэгж байгуулллага, айл өрхүүдийг шагнаж урамжуулахаар бэлтгэл ажлыг хангаж, 21,3 сая төгрөг зарцуулахаар Засаг даргын захирамж гаргуулсан.

 

 

70.0

 

Нийслэлийн Засаг даргын захирамж

4

4

2021.03.19

№А/177

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай

 

1.4. Дүүргийн нутаг дэвсгэрт хашаа хайсыг дээр дурьдсан журам нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:

Дүүргийн Засаг даргын А/207 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулсан.
Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 64 аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж, өнгө үзэмжгүй 6 хашааг шинэчлүүлж, 42 хашааг стандартын дагуу шинэчлэх шаардах хуудас өгч хяналт тавьж, хэрэгжилтийг хангууллаа.

17-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 147 гарааш, 38-р хороонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлсөн.

12-16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Өнөр хорооллын арын зам дагуу болон Орон сууцны хороолол дундах зөвшөөөрөлгүй баригдсан гараашуудын судалгааг гаргаж 721 гараашийн эздэд албан шаардлагыг хүргүүлж, буулгах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах хяналт шалгалтын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрэлтүүлгийн шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудын аюулгүй байдлыг хангуулж илэрсэн  42 зөрчлийг ашиглагч байгууллагуудаар бүрэн засварлуулсан.
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан өнгө үзэмжгүй, стандартын бус 363 зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжийг албадан буулгах арга хэмжээ авч ажилласан
.

Засаг даргын А/275 дугаар  захирамжаар “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан 43 хорооны нутаг дэвсгэрт байрлах 167 тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 7 хоног бүр  хийж байна. Засварлах шаардлагатай 107 хүүхдийн тоглоомын талбайнаас 31  тоглоомын талбайн аюулгүй байдлыг 9.9 сая төгрөгөөр хангуулж ажилласан.

-

-

70.0

 

5

5

2021.05.07 №А/357

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2. “(Ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам", "Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журам", "Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам" өөрчлөн батлагдсантай холбогдуулан олон нийтэд сурталчлан таниулж, салбарын болон нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхийг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Түр журмын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж 2523 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан.  Цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулсан. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зориулалтын мананцар үүсгэгч 7 автомашинаар 43 хороодын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн 728.386 м2 талбай, 54 автобусны буудал, 31 тоглоомын талбай, 33 ЕБС, 77 цэцэрлэг, 43 хороо, өрхийн эмнэлэгийн байр, 4 эмнэлэг, 29 худалдааны төв, супер маркетийн орчны талбайд хийж гүйцэтгэлээ. Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 24 цэг ажиллаж байгаа бөгөөд дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн байршлуудын талаарх мэдээллийг дүүргийн албан ёсны цахим хуудас болон дүүргийн Онцгой комиссын цахим хуудсанд текст, мэдээ, постерыг 20 удаа нийтэлсэн. /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх  хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Баянголын ам, Гахайн толгойн ам, Толгойтын Нарангийн энгэр, Баруунсалааны Бумбатын ам, Шороотын ам, Хустайн ам нийт 6 байршилд 94 алба хаагч шуурхай албаны 3 автомашинтайгаар 17 удаа зохион байгуулж, 127 автомашин, 378 иргэнийг тарааж, 254 сэрэмжлүүлэг материал тараасан. Иргэдэд 18 цэгийн байршил, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах зөвлөмж, мэдээ мэдээллийг явуулын 7 цэгт шуурхай албаны 2 автомашинтайгаар 7 удаа 21 алба хаагч зохион байгууллаа.

-

-

70.0

 

 

6

3.1. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавих,

Дүүргийн ЭМТ болон ӨЭМТ-үүд иргэдийг вакцинд хамруулах уриалга гарган, цахим орчинд вакцины талаарх мэдээллийг хүргэж, халдварын эсрэг дархлаажуулалтад төрийн байгууллагын албан хаагчдыг бүрэн хамруулсан. Нийт 403768 иргэнийг дархлаажуулалтад  хамруулсан  байна. Үүнд:

Астразенака вакцины

1-р тунд- 14203

2-р тунд – 14364  нийт-31094

3-р тунд – 2802

Синовак вакцины

1-р тун-144062

2-р тун-149825 нийт-296270

3-р тун-2300           

Спутник вакцины

1-р тунд-2520

2-р тунд-2144

Файзер-61068 тус тус хамрагдсан байна.

-

-

70.0

 

 

7

3.2. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрт хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулах

Дүүргийн 43 хорооны ӨЭМТ гэрийн тусгаарлалтад байгаа батлагдсан тохиолдолд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийг хяналтандаа авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд эрэмбэлэн ангилалтыг хийж, биеийн байдлыг үнэлэн, тандалтын багт мэдээлэл өгч биеийн байдал хүнд иргэнийг нэгдсэн эмнэлэг, биеийн байдал дунд иргэнийг ЭМТ-ийн салбар баянхошуу амбулаторийн ковидын тасагт тус тус хэвтэн эмчлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал хүнд болон маш хүнд хүмүүсийг хэвтүүлэн эмчилж, 21 хоног хүртэл хугацаанд эмчлэх шаардлагатай байгаа тул орны тоо хангалтгүй байна.

ЭМТ-ийн салбар баянхошуу амбулаторийн ковидын тасаг нь ханын хүчилтөрөгчийн систем байхгүй тул биеийн байдал дунд, захын хүчилтөрөгчийн хангаж 92%-иас дээш хүмүүсийг хүлээн авч эмчилж байна.

Цаашид гэрийн тусгаарлалтанд байгаа хүмүүст биеийн байдал хүнд, амьсгалын дутагдал ихтэй хүмүүст орны хүлээгдэл их байгаагаас биеийн байдал хүндрэх асуудал их гарч байна.

Батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээнд 5392 эмчлэх тасгаас онош батлагдсан  6204 өвчтөнийг эмнэлэгт шилжүүлж нийт  32068 иргэн эдгэрч хяналтаас гарсан байна.

-

-

70.0

 

 

8

3.6. Халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй хуулийн этгээдийн салбар чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтыг түр хугацаагаар хийж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 онд баталсан “Эм ханган нийлүүлэх байгууллагын барилга байгууламжуудад”, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан “Хүүхэд хамгааллын байгууллагын барилга байгууламжид” гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулж 87 объектийг хамруулсан. Нийт 355 зөрчил илрүүлж, газар дээр нь 8 зөрчил арилгуулан бусад зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл-20,  заавал биелүүлэх 20 албан шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн.

-

-

70.0

 

 

9

3.8.Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлэх,

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Баруунтурууны товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж дүүргийн алслагдмал 21, 32 дугаар хороодын иргэдийг иргэний үнэмлэхийн хаягаар, ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэхээр асуумж авч нэвтрүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч нарын ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу болон вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээг үндэслэн 1221 тээврийн хэрэгслийн 1492 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.

 

-

-

100.0

 

 

10

4. Байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажилтан, албан хаагчдаа Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулж, дархлаажуулалтад хамрагдсан болон өвчилж эдгэсэн хүний эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн ажиллуулахыг ажил олгогч иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгосугай.

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар албан хаагчдаа 4 удаа коронавируст  халдвар (Ковид-19) илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж, нийт 10 тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд хамрууллаа.

Халдварын эсрэг дархлаажуулалтын 3 дахь тунд хамруулах ажлыг зохион байгуулж дууссан ба хороодын албан хаагчдыг 3 дахь тунд хамруулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран явуулж байна.

-

-

70.0

 

 

11

7. "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд шинэчлэн батлагдсан заавар, журмыг олон нийтэд мэдээлж, сурталчлан, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Коронавируст халдварын тандалт хариу арга хэмжээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган мэдээ, мэдээллийг Нийслэлийн шуурхай штабт хүргүүлсэн.

Дүүргийн Эрүүл мэндийн төв коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч ажилчдыг чадавхжуулах сургалтыг 5 удаа зохион байгуулж 254 ажилтныг хамруулсан. Дүүргийн албан ёсны цахим хуудас www.shd.mn, фэйсбүүк пэйжүүд болон 7 телевиз, 13 сайт, 43 хороодын групп хаягуудаар нийт видео мэдээ 5, постер мэдээ 43, текст мэдээ 35, анимейшн 4, коронавирустай холбоотой иргэдэд чиглэсэн бусад сэрэмжүүлэг мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

-

-

100.0

 

6

12

2021.06.22

А/492

Журам шинэчлэн батлах тухай

2. Журмын хэм хэмжээний актыг бүртгүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлийн хэмжээнд мөрдүүдж, хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангаж, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргиийн 43  хороо тус бүрт Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг ажилуулж, хог тээвэрлэлт, золбин нохой муурын устгал, аж ахуй  нэгж байгууллагын орчны 50 м хүртэлх талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өдөр тутмын хяналт тавих зэрэг  ажлыг гүйцэтгүүлж байна.  Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодын Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан сар бүр ажлын гүйцэтгэлийг үндэслэн 630,000 төгрөгийг урамшуулал олгож, урамшууллын төсвийг жил бүр дүүргийн төсөвт тусгуулан ажиллаж байна.

 

 

100.0

 

7

13

2021.07.08 №а /546

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

4. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай хөрөнгийг шуурхай шийдвэрлэж, иргэдэд зарлан мэдээлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргийн Засаг даргын 2020 оны А/411 дүгээр захирамжийн дагуу 21, 32 дугаар хороодын шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн вакцинжуулалтад хамруулах ажлыг дүүрэг дэх Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буян-хөхий” ХХК, “Рез” ХХК, ”Бамбуу” ХХК-уудтай хамтран зохион байгуулж, 9.5 сая төгрөг зарцуулсан. Вакцинжуулалтад малчин, мал бүхий 1216 өрхийн 74983 толгой мал, амьтан хамрагдахаас  24677 толгой үхэр, 22576 толгой хонь, 20088 толгой ямаа, 4814 гахай нийт 72155 толгой мал,амьтанг хамруулж 96.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 

100.0

 

8

14

2021.07.09     №А/553

Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

2.1. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зорчигчдыг “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар батлагдсан "Хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авто тээврийн шалган бүртгэх Эмээлт, Баруунтурууны товчоогоор 32,263 тээврийн хэрэгсэл 86,624 зорчигчийн вакцины бүрэн тэнд хамрагдсан гэрчилгээ болон PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх, коронавируст халдвар /COVID-19/-тай холбоотой батлагдсан журам, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах  ажлыг зохион байгуулж, баталгаат бус хулгайн замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өдөр бүр 6 алба хаагч 9 байршилд 24 цагаар хяналт тавьж ажилласан.

 

 

100.0

 

15

2.2. Энэхүү захирамжийн хавсралтаар батлагдсан хязгаарлалтад хамаарахгүй худалдаа үйлчилгээний байгууллага, амралт, жуулчны газруудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

“Хариуцлагын гэрээ” байгуулсан нийт 160 хоол үйлдвэрлэл, 9 бар, 118 цэцэрлэг, 36 ерөнхий боловсролын сургууль нийт 323 иргэн, аж ахуй нэгжийн халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлага, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

 

 

70.0

 

9

16

2021.08.19 №А/642

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

1.1. Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг 2021 оны 08 дугаар сарын 28-ны бямба гараг, сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ням гараг 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (С.Энхтөр-т;

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/642 дугаар захирамж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/880 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн өмчийн 25 сургууль “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эх, асран хамгаалагчдыг томилон, хуваарь гарган 2 ээлжинд явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр “School police” ажиллуулж байна.

 

 

70.0

 

17

1.3. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд "Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т;

Нийслэлийн Боловсролын газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга нарын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан “Хүүхэд тээвэрлэх автобусаар ба үйлчилгээнд тавих хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 67, 74, 121, 122,124, 143-р сургуулиудын автобусууд 2021 оны 08 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд хуваарийн дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамрагдсан. Үзлэгт бүх автобусууд тэнцсэн бөгөөд хүүхэд тээвэрлэх үйл ажиллагаа  хэвийн явагдаж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4/943 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг гэр , сургуулийн хооронд осол, аюулгүй тээвэрлэх зорилгоор ерөнхий боловсролын 29 сургууль хамрагдсанаас дүүргийн 104,123,134-р сургуулиуд Автобус төсөлд хамрагдан хуваарь маршрутын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хүүхэд тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна. Өдөр бүрийн хүүхдийн зорчилтын ирцийн мэдээг тухайн сургуулийн нийгмийн ажилтан Нийслэлийн тээврийн газарт хүргүүлж ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн өмчийн 25 сургууль “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эх, асран хамгаалагчдыг томилон, хуваарь гарган 2 ээлжинд явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр “School police” ажиллуулж байна.

 

 

100.0

 

 

18

1.4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг дүүргүүдийн Засаг дарга нарт

Боловсролын байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын үед сургалтын үйл ажиллагаа  явуулах хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг ханган, дараах ажлууд хийгдэж байна. Үүнд: 

1. Боловсрол Шинжлэх ухааны Сайд, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/292, А/525 дугаар хамтарсан тушаалын дагуу “Цэцэрлэг, сургуулийн орчинд халдвараас сэргийлэх, тандалт хийх хариу арга хэмжээ авах баг”-ийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, багийн гишүүдийг ХӨСҮТ, НЭМГ, Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулж байгаа сургалтуудад хамрууллаа.

2. Батлагдсан удирдамжийн дагуу Нийслэлийн Боловсролын Газартай хамтарсан ажлын хэсгүүд, ЕБС, цэцэрлэгүүдэд нийт 29 баг байгуулагдан, ажиллаж байна.

3. Ариутгал цэвэрлэгээний бодисын судалгааг нэгтгэн авч, нэмэлтээр шаардлагатай 13 цэцэрлэг, 5 сургуульд ариутгал цэвэрлэгээний бодисын захиалгыг Нийслэлийн Боловсролын Газарт хүргүүлсэн.

4. Вакцинд хамрагдах 12-17 насны 27771 хүүхэд байна. Үүнээс 1-р тунд 21485 хүүхэд буюу 77,4 хувь, 2-р тунд 16007 хүүхэд буюу 57,6 хувь тус тус хамрагдсан.

5. Бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 58 цэцэрлэгийн судалгаа ирснээс 23 цэцэрлэгийн 2107 хүүхдэд шинжилгээ хийгдсэн.

6. Ерөнхий боловсролын 67, 74, 124, 122,121, 143-р сургуулиудийн автобусууд хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан.

8. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ”-г 9-р сарын 1-ний дотор байгуулахаар бэлтгэл хангалаа.

9. 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар сургуулийн хичээлийн байрыг нураан дахин барихтай холбогдуулан, хичээлийн байр түрээслэх асуудлыг шийдвэрлэх, 84-р цэцэрлэгийг мөн шинээр барихтай холбогдуулан гэр цэцэрлэгийн бүлгээр ажиллуулах зэрэг асуудлууд үүсээд байна.

 

 

100.0

 

10

19

2021.07.28 №А/588

Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

1. Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илрээгүй. Нийслэлийн Засаг даргын А/588 дугаар захирамжийг нийт 8 иргэн, аж ахуй нэгжид хүргүүлж, ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн ил задгай худалдаалахгүй байх тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

 

 

100.0

 

11

20

2021.07.29 №А/590

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийн “Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож” гэснийг “хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, баар /паб, баар/ биллиард, баар/спорт, кафе, сүлжээ хоолны газрууд, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00, бусад хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож" гэж өөрчилсүгэй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Давхардсан тоогоор 829  хүнсний худалдаа, 160 хоол үйлвэрлэл, 137 эмийн сан, 41 үсчин, гоо сайхан, 33 авто угаалга, 21 барааны дэлгүүр, 92 паб, 123 түц, 4 худалдааны төв, 26 зочид буудал, 9 бар, 2 автозасвар, 4 дугуй засвар, 8 ахуй үйлчилгээ зэрэг нийт 1489 үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд хамрагдан, Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт болон цагийн хягзгаарлалтад хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нийт 160 иргэн, аж ахуй нэгжийн халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлага, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Шалгалтаар 5 аж ахуй нэгжид 2.7 сая төгрөгийн, 1 иргэнд 450.0 мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулсан.

 

 

100.0

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл

12

21

2021 оны 08 дугаар сарын 19-ны 12 дугаар хуралдааны тэмдэглэл

Захирамжийн хүрээнд чөлөөлөгдсөн байршлуудад батлагдсан зургийн дагуу тохижуулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-т тус тус үүрэг болгов гэжээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны  “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгаж, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж, 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам тавих ажлыг Бодь буян ХХК бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Шинээр 4800м явган замын ажил хийгдсэн. Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/131-р захирамжийн дагуу “Залуус” хорооллын баруун урд талын зөвшөөрөлгүй газарт, үйл ажиллагаа явуулж байсан объектыг чөлөөлж, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1400 ам метр талбайд 50 автомашины зогсоолыг хийж гүйцэтгэсэн.

 

 

70.0

 

13

22

2021 оны 028 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэл

1. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/382 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт:

Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа. Хог хаягдлын үйлчилгээний 4 байгууллагад тусгай зориулалтын бодис 55 тн, давс 350 тн, элс, хайрга 22 тн, цас цохигч 185 ш, цас хусуур 65 ш, хүрз 150 ш, шүүр 1300 ш нөөцтэй, давс бодис цацах тусгай зориулалтын машин 1, давс бодис цацах төхөөрөмж 5, автогрейдер 2, ковш 5, бобкат 2, хог тээврийн машин 8, универсаль трактор 1 нийт 7 төрлийн 23 тусгай зориулалтын автомашин, механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ бүрэн хийгдсэн. Дүүргийн төсвийн 70.0 сая төгрөгийн хөрөнгөөр цас мөс хайлуулах давс худалдан авах ажлын үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

 

 

70.0

 

Нийслэлийн Онцгой комиссын хурлын тэмдэглэл

14

23

2021.08.16

Ажлын хэсгийн хурлын

тэмдэглэл

 

3.1. Үйл ажиллагаа нь нээгдсэн хуулийн этгээдтэй байгуулсан хариуцлагын гэрээний хэрэгжилт, коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах ерөнхий болон тусгай журам, зааврыг мөрдлөг болгон тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахад тухай бүр хяналт тавьж ажиллах.

2021 оны 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооноос Хүй долоо худагт зохион байгуулсан 528 бөхийн барилдааны халдвар хамгааллын дэглэм мөрдөлтөд хяналт тавьж ажилласан. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 32-р хороо Хүй долоон худагт 21 аймгийн 600 гаруй шагайн харваачид 92 асар барьж тэмцээн зохиох үйл ажиллагааг зогсоож, холбогдох удирдлагуудад нь шаардлага тавьж шагай харваачдыг орон нутаг руу буцаах ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1730 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулж, УБ хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга, НЦУГ-ын дарга, НМХГ-ын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх,  мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг байршуулах, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, талаар зөвлөгөө өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.

 

 

100.0

 

14

23

НИЙТ

80,4

 

 

 

 

 

 

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН   

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                                Б.МӨНХТУЯА                         

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд