Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Санхүү, эдийн засгийн хорооноос төсөв байгууллагуудын нэгдүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг гараад байгаа билээ.  Тэд өнгөрсөн 7 хоногт дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон нэлээд хэдэн хэлтэс албад, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийгээд байгаа.

Тэгвэл тэд өнгөрсөн мягмар гаригт  Дүүргийн Татварын хэлтэст ажиллаж, ажлын тайлантай танилцан, орон тооны бус татварын байцаагчдын санал бодлыг нь сонсов. Мөн цаашид дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, зарим хэрэгтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгаа талаар ярилцсан юм. Төлөөлөгчдийн зүгээс хэлтэсийн хамт олны зүгээс дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар хийхээр төлөвлөсөн ажлуудыг өөрсдийн эрх мэдэл, боломж бололцооны хүрээнд дэмжиж ажиллана гэдгээ хэллээ. Мөн дүүргийн төсвийн орлогийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэсэн санал санаачилгынхаа талаар хэлтэсийнхэнд танилцуулж, зарим судалгаа, тооцоог гаргаж танилцуулахыг үүрэг болгов. Энэ үеэр Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэгт Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг хэрнээ эдийн засгийн хувьд нийслэлээс хараат, хүн амын дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшигээс доогуур орлоготой, ажилгүйдэл ядуурал ихтэй. Тиймээс энэ дүүргийг эдийн засгийг нь тэлэх, татварын орлогыг нь нэмэгдүүлэх маягаар дэмжих шаардлага маш их байгаа. Гэтэл улс, нийслэлээс  дүүргийн орлогыг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгаа нь үнэн. Тиймээс бид орон нутгийн түвшинд энэ тал дээр маш сайн ажиллах шаардлага гарч байгаа. Дүүргийн зүгээс баруун аймгуудын иргэд заавал “Нарантуул” оролгүйгээр үйлчлүүлээд гардаг том худалдааны төв байгуулах хэрэгтэй гэсэн санаачилгыг гаргаад явж байгаа. Ингэвэл манай дүүргийн татварын орлого тэлэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх боломжтой” гэсэн юм.

Харин тус хэлтэсийн даргын зүгээс сүүлийн жилүүдэд татварын орлогыг нэмэгдүүлэх ажил байнгын ахицтай байгаа төдийгүй ажлын үзүүлэлтээрээ сүүлийн хоёр жил нийслэлд эхний байруудад явж байгаа гэсэн юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд