Дэлхийн Зөн Герман Олон улсын байгууллагын санхүүжилттэй “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах” төслийг Сонгинохайрхан дүүрэгт 2015 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н. Ганаа, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн захирал Б.Солонго, төслийг хэрэгжүүлэгч Амгалан цогц хөгжил ТББ-ын захирал Т.Цэрэнбат нар гарын үсэг зурлаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд