Бүх нийтээр мод тарих арга хэмжээг

зохион байгуулах тухай 

 

2021 оны 05 сарын 10-ны өдөр               Дугаар А/310                     Улаанбаатар хот

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/323 дугаар захирамж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/02, А/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2021 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

2.Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, төлөвлөгөөг 2 дугаар, холбогдох зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар баталж, 3,879,500 (Гурван сая найман зуун далан есөн мянга таван зуу) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Э.Ууганцэцэг/-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

А/310 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн дарга:       Э.Ууганцэцэг            Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн

асуудал хариуцсан орлогч дарга                        

 

Гишүүд:                                 М.Энхманлай          Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн

                                                                                    дарга

 

Б.Оюунгэрэл            Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга

 

Ж.Нямхүү                 Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга

 

                                                Б.Сумьяабазар       Аж ахуйн тасгийн дарга

 

                                                Т.Вандандорж         Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ”     

                                                                                    ОНӨААТҮГ-ын Захирал

 

Б.Батжаргал            Тээвэрлэлт үйлчилгээний төв

ОНӨААТҮГ-ын Захирал

 

Хороодын Засаг дарга нар

 

Нарийн бичгийн дарга:    Ү.Ариунсэлэнгэ       Тохижилт, нийтийн аж ахуйн 

                                                                                    хэлтсийн мэргэжилтэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн

А/310 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2021 ОНЫ ХАВРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР – ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Д/д

Үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Байршил

Хөрөнгийн эх үүсвэр

Хугацаа

Хариуцах байгууллага

1

Бүх нийтээр мод тарих өдөр-ийг зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гаргах

Мод тарих өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө, шаардагдах төсвийг батлуулна.

Дүүргийн нутаг дэвсгэрт

 

-

05.11

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс   

2

Нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

Анонс тогтоож байршуулна.

34 дүгээр хороо Биеийн тамирын спортын хорооны гадна талбайд (Толгойт, Өнөр бүсийн хороод)

Дүүргийн төсөв

05.15-ны өдрийн 11:00 цагт

Аж ахуйн тасаг

Зочид, иргэдэд зориулсан сандал, ширээ байрлуулна.

Аж ахуйн тасаг

Хөгжим, микрофон, тоног төхөөрөмж бэлдэнэ.

9,34 дүгээр хорооны Засаг дарга нар

Хүн хоорондын зай, халдвар, хамгааллын дэглэм хангуулна. (халуун үзэх, гар ариутгах, маск тараах)

9 дүгээр хорооны Эрүүл мэндийн 3-р амбулаторийн гадна

талбайд

(Баянхошуу, Төвийн бүсийн хороод)

05.16-ны өдрийн 11:00 цагт

9,34 дүгээр хорооны Засаг дарга нар,

Өрхийн эмнэлэг

Оролцогчдод халуун уух зүйл, жигнэмэг өгнө.

9,34-р хорооны Засаг дарга нар

Нээлт хийх хорооны нутаг дэвсгэр, талбай, мод тарих 5 айл өрхийн гаднах цэвэрлэгээ хийлгэнэ.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

3

Өрх бүр хашаандаа мод тарья аяныг өрнүүлэх

Гэр хорооллын нийт 31  хороодын 7750 айл өрхийн хашаанд мод тариулж, арчилж, ургуулах ажилд хороодтой хамтран хяналт тавина.

Айл өрхийн хашаанд

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

05.15-05.16

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хороодын Засаг дарга нар

4

Нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Байр хорооллын нийт 12 хороодод 960 ширхэг тарьц суулгац олгож, нийтийн эзэмшлийн талбайд тариулж, СӨХ-дод арчилж ургуулах ажлыг үүрэг болгоно.

Орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд

(12,13,14,15,16,17,18,19,27,29,37,38 дугаар хороод)

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

05.15-05.16

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хороодын Засаг дарга нар

5

Айл өрхийн мод тарих хөрсний бэлтгэл ажлыг хангах, хороодод бордоо тараах

Хар шороо, элс, бууцны холимог авах, тараах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын аж ахуйн хашаанаас авах

Нийслэлийн Байгаль орчны газар,

Хот тохижилтын газар

05.10-05.11

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт, цэвэрлэгээ,

үйлчилгээ ОНӨААТҮГ

6

Гэр хорооллын хороо бүрт 14 төрлийн 250 ширхэг мод, байр хорооллын хороод тус бүрт 80 ширхэг мод тараах ажлыг зохион байгуулах

Хороодод мэдээлэл хүргэж, хуваарь гарган хяналт тавьж ажиллана.

Дүүргийн аж ахуйн хашаанд

Дүүргийн төсвийн хөрөнгө

05.14

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хороодын Засаг дарга нар

7

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эзэмшил газартаа мод, бут, сөөг тарих  ажлыг зохион байгуулах

Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчны 50 м газартаа мод, бут, сөөг тарих талаар мэдээлэл хүргэн, хяналт тавьж ажиллана.

Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газар, орчны 50 м газарт

Аж ахуйн нэгж, байгууллагын өөрсдийн хөрөнгө

05.15-05.16

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Хороодын Засаг дарга

8

Мод тарих өдрийн  үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах, иргэд ААНБ-ыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, идэвхтэй оролцуулах.

Дүүргийн цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хүргэж, сурталчилгаа хийнэ.

-

Дүүргийн төсвийн хөрөнгө

05.10-05.21

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

9

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн  байгууллагууд мод тарих ажлыг зохион байгуулж ажиллах, боломжгүй тохиолдолд зардлыг хандивлах

Мод тарьсан ажлын тайлан мэдээг ирүүлэх, эсхүл мод тарих боломжгүй бол холбогдох дансанд нэг хүний 5000 төг тушааж, баримтыг ирүүлнэ.

нийслэлийн Байгаль орчны газар

(Төрийн сангийн дансанд)

Байгууллагын өөрийн хөрөнгө

05.17

Харьяа байгууллага, холбогдох хэлтэс, албад

10

Айл өрхүүдэд мод тараасан судалгааг  хороодоос авч, нэгтгэх

Нэг хороонд  50 өрхөөс ихгүй байхаар тооцож, мод тараах, тарих талбайн фото зургийг хавсаргаж, гарын үсгээр баталгаажуулан, бүртгэлжүүлнэ.

-

-

05.17

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хороодын Засаг дарга нар

11

Тарьц суулгац-2021 цахим үзэсгэлэнг зохион байгуулах

Ой судалгаа хөгжлийн төвийн сайтаар  мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 байгууллагын мэдээллийг хүргэх замаар цахим үзэсгэлэнг зохион байгуулна. Цахим үзэсгэлэнд 33 төрөл зүйлийн 600 орчим мянган тарьц суулгацын талаар мэдээлэл багтсан.

Ой судалгаа хөгжлийн төвийн цахим хаяг

ОЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ - Google Sites

https://sites.google.com

 

БОАЖЯ,

Ой судалгаа хөгжлийн төв

-

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хорооны Засаг дарга

12

ЗДТГ-ын хэлтэс, албадын нийт  албан хаагчид мод тарих

2020 онд тарьсан модны арчилгаа, усалгаа хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

32-р хороо Хүй 7 худагт

Дүүргийн төсвийн хөрөнгө

05.15

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Аж ахуйн тасаг

 

13

Ногоон орчныг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, Уриалга гаргах

Хороо, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мэдээлэл хүргэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд уриална.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад

Дүүргийн төсвийн хөрөнгө

05.10-05.14

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Хорооны Засаг дарга

14

Хаврын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр  зохион байгуулсан ажлын мэдээ тайланг нэгтгэн гаргах

Дүүргийн хэмжээнд таригдсан мод, бут, сөөгний тоо хэмжээг нэгтгэн, тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Нийслэлийн Байгаль орчны газарт

-

 

 

05.17

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн

А/305 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт

 

 

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион

байгуулахад шаардагдах зардлын төсөв

 

 

Д/д

Зардлын төрөл

Тоо, хэмжээ

Шаардагдах зардал /төгрөг/

Нэг бүрийн үнэ

Нийт

1

Тарьц худалдаж авах (Хайлаас)

500 ш

(1м 50 см)

3500

1,750,000

2

Анонс хэвлүүлэх

3x6

8,000

144,000

3

Уриалга хэвлүүлэх

2000 ш

275

550,000

4

Зардал

Цай, кофе

100 ш

750

75,000

Жигнэмэг

100 ш

500

50,000

1 удаа аяга

100 ш

250

25,000

1 удаа таваг

50 ш

500

25,000

Хүрз

5 ш

8,500

42,500

1 удаа маск

100 ш

Аж ахуйн тасаг

Гар ариутгагч

2 ш

Ажлын бээлий

100 ш

5

Шатахуун

840 л

1450

1,218,000

Нийт зардал

3,879,500

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд