1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул уг судалгааны ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр  хорооны 361 гармын орчимд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах төсөл”  судалгааны 1 багц  ажил болно.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд  дараах  ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай.

  1. Заагдсан байршилд үр өгөөжтэй ажиллах боломж бүхий санаа, концепцийг агуулсан төслийн баримт бичиг боловсруулах
  2. Хөрөнгө оруулагч нарт зориулсан өндөр чанар бүхий төсөөллийн зураг, видео,  текстэн танилцуулга хийх
  3. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын урьдчилсан зардлын тооцоолол хийх
  4. Захиалагчийн хүсэлтээр төслийн баримт бичгийг англи хэл рүү хөрвүүлэх үйлчилгээг хийх

Зөвлөх үйлчилгээ  ирүүлж буй этгээд нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байвал   зохино.

  1. Дээрх ажилтай ижил төстэй  ажлыг гүйцэтгэсэн байх.
  2. Ижил төстэй гадны төсөлтэй харьцуулсан онолын судалгаа хийх чадвартай
  3. Төсөл хэрэгжүүлэх байршилд хэрэгжих боломжтой, үр ашигтай төслийн санаа гаргах.
  4. Зөвлөх баг нь 3-аас доошгүй гишүүнтэй байх ба бизнесийн удирдлага, маркетинг, төслийн менежментийн чиглэлээр мастер, түүнээс дээш эрдмийн зэрэгтэй,  олон улсын төсөлт хөтөлбөрөөр судалгааны ажил хийж байсан 5-аас дээш жилийн туршлагатай байх
  5. Видео танилцуулга хийх студи продакшнтай хамтран эсвэл дангаар оролцох
  6. Англи хэл дээр төсөл боловсруулах чадвар бүхий, өмнө нь боловсруулж байсан туршлагатай.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн  14-16 зүйлд заасан холбогдох шаардлагыг хангаж буйг болон уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, багийн гишүүдийн  боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.Үүнд:

-Зөвлөхийн  ерөнхий танилцуулга

-Сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, боловсруулсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нийтлэл, тэдгээрийг нотлох баримт болох гэрээ, гэрээ дүгнэсэн тэмдэглэл гэх мэт,

-Зөвлөх багийн боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл,

/Голлох зөвлөхүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын мэдээлэл/

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 0800-1700  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1100  минутын дотор ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Үйлдвэрчний гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, 101 тоот өрөө, Утас: 7000 0717

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд