СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БОЛОН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2021 ОНЫ ХЭРЭГЖИЛТ       

 

  2021.12.02                                                                                                                                                                                               Улаанбаатар хот

Дэс дугаар

Шийдвэрийн огноо дугаар

Агуулга

Хэрэгжилтийн явц

Тасарсан болон удааширч байгаа шалтгаан /хүчингүй болсон хяналтаас хасуулах тухай санал

Гүйцэтгэлийн

хувь

Хяналт, шинжилгээ, үнэлгээний хувь

1

2

3

4

5

6

7

Нэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тогтоол

1

2020.12.18 Дугаар 03/01

 

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

2. Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт тус бүрийн суурь үзүүлэлтийг хүрсэн түвшинтэй харьцуулан, биелэлтийг тайлагнаж, түүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүгнэлтийн хамт жил бүрийн 6, 12 дугаар саруудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхийг дүүргийн Засаг дарга Н. Алтаншагай/-д үүрэг болгосугай.

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтийг нэгтгэн гаргаж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хяналт, шинжилгээ үнэлгээ хийж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцсэн.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-

70%

70%

2

2020.12.18 Дугаар 03/02

 

СХД-ийн 2021 оны төсөв батлах тухай

14. Дүүргийн 2021 оны орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, зарлага санхүүжилтийг оновчтой хуваарилах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү эдийн засгийн хороо Бу.Мягмарсүрэн/, Засаг дарга Н.Алтаншагай/ нарт даалгасугай. Үүнд:

Улсын төсөвт 24.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 23.5 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 94%, нийслэлийн төсөвт 33.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 26.8 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 79.5%, дүүргийн төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 21.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж гүйцэтгэл 112% биелэлттэй байна.

-

90%

100%

14.1. Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд мал бүхий иргэдээс хураах албан татварын хэмжээг тогтоох саналыг боловсруулж, 2021 оны 1 дүгээр улиралд багтаан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх,

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 сарын 15 өдрийн 5/01 дүгээр  тогтоолоор “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон. 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

-

100%

100%

 

 

14.2. Хог хаягдлын тухай хуулийн хүрээнд хог хаягдлын үйлчилгээний тариф, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох саналыг боловсруулж 2021 оны 3 дугаар улиралд багтаан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/368 дугаар захирамжаар “Дүүргийн нутаг дэвсгэр дэх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэх” ажлын хэсэг байгуулагдан тооцоо, судалгааны ажил хийгдэж байна.

Хог хаягдлын төлбөрийг өрхийн гишүүн тус бүрээс сард 1000 төгрөгийн хураамж авахаар санал боловсруулан иргэд, хэрэглэгчдээс санал авах, тэдэнд танилцуулах болон сонсох ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.   

Орон нутгийн сонгууль болон ковид өвчний улмаас хугацаа хойшилсон.

60%

30%

 

 

14.3. Дүүргийн Засаг даргын дэргэдэх ОНӨААТҮГазар, төсөвт байгууллагуудын төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр хяналт, үнэлгээг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэж, үр дүнг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд 2021 оны 2 дугаар улиралд багтаан танилцуулах.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/02 дугаар тогтоолыг үндэслэн, дүүргийн Засаг даргын 2021 оны А/82 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа 11 төсөвт байгууллага, ОНӨААТҮГазруудад үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийсэн бөгөөд тайланг нэгтгэх ажил хийгдэж байна.

-

80%

70%

 

 

15. Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, зарлага санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэж, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтын дагуу төсөвт байгууллагуудын төсөвт зохицуулалт хийж, орон нутгийн төсвөөс төлөх өргүй ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Алтаншагай/-д даалгасугай.

2021 оны тодотгосон төсвийн  дагуу зарлага санхүүжилтийг бүрэн хуваарилан ажилласан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр орон нутгийн байгууллагуудад 40.068,3 сая төгрөгийн урсгал санхүүжилт, 2.144,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтыг олгохоор байна. Ерөнхий боловсролын сургуулиудад урсгал санхүүжилтээр   49.474,9   сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 5198,6 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад урсгал санхүүжилтээр 35097,8 сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 2.764,3 сая төгрөг, эрүүл мэндийн байгууллагуудад урсгал санхүүжилтээр 9354,6 сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 42,1 сая төгрөгийг тус тус олгож, төсвөөс төлөгдөх 750,0 сая төгрөгийн өглөгтэй байна. Байгууллагуудын зардалд тавих хяналтыг чангатгаж цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардал болон зайлшгүй шаардлагатай зарим ангилалын зардлыг санхүүжүүлж, бусад зардлыг бүрэн зогсоосон боловч төсвөөс хуваарилагдаж ирсэн санхүүжилт нь урьд оны гүйцэтгэлээс багаар төсөвлөгдөж ирснээс шалтгаалан төсвөөс төлөгдөх өглөг үүсэхээр байна.

-

80%

30%

3

2020.12.18 Дугаар 03/03

 

СХД-ийн 2020 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

 

Дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийт 4 бүлэг, 20 дэд бүлэг,  306 төсөл арга  хэмжээний хүрээнд баталж, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнээс  бүрэн хэрэгжсэн  81, хэрэгжих шатандаа 127, хэрэгжилт хангалтгүй 92, хэрэгжээгүй  6  ажил байна. Төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр болон 3-р улирлын байдлаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанд  өргөн барьсан.

-

50%

70%

4

2021.09.06

Дугаар А/35

Нийгмийн эрүүл мэнд төсөл батлах тухай

2.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, төлөвлөгөөг жил бүр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөн баталж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын 2021 оны А/18 дугаар захирамжаар батлан, хэрэгжилтийг ханган ажилласан.

Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалт /эхний 10 сарын байдлаар/:

•Артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 115.804, үүнээс давтан хамрагдсан 16.628, онош батлагдсан 1117;

•Чихрийн шижин хэв шинж-2 эрт илрүүлгийн үзлэгт 88.604 хамрагдсан, үүнээс давтан үзлэгт 7706, оношлогдсон 334;

•Нийт хавдрын эрт илрүүлэг-378, умайн хүзүүний болон хөхний хавдарын эрт илрүүлэг оношлогоонд 3979 хүн сайн дураар хамрагдсан. Нийт илэрсэн хавдрын 14.3% нь эрт үедээ оношлогдсон байна.

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийг байрлуулдаг “Нийгмийн хамгааллын тусгай төв”-ийн 93 иргэнийг 11 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгт хамрагдсан иргэдээс “Артерийн гипертенз” өвчтэй 12, бусад эрхтэний өвчтэй 21 хүнийг илрүүлж дараагийн шатлалын эмчийн хяналтад оруулсан.

09 дүгээр сарын 17-26-ны өдрүүдэд дүүргийн 6, 23, 30, 39 дүгээр хорооны зорилтот бүлгийн 1500 хүүхдийг дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нүд, шүд, чих, хамар хоолой, арьс, харшил, өсвөр үе гэсэн төрлөөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн 35 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгт 171.141 иргэнийг хамруулан, эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар 378 хорт хавдрыг оношилсон. Үүнд:

1.    Элэгний хавдар 132

2.    Ходоодны хавдар 57

3.    Улаан хоолойн хавдар 17

4.    Умайн хүзүүний хорт хавдар 24

5.    Хөхний хавдар 18 оношлогдсон ба 14.3% нь эрт үедээ оношлогдсон байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн “Google forms” программыг ашиглан хавдартай иргэдийн дунд “Хавдар ба шалтгаан” судалгааг хийлээ. Судалгаанд хорт хавдраар өвчилсөн 50 иргэн хамрагдсан. Үүнд:

1.    39.1% нь 41-50 насны,

2.    55.6% эмэгтэй,

3.    28.9% нь элэгний хавдартай,

4.    60% нь бие нь өвдөж эмнэлэгт хандсанаар оношлогдсон,

5.    40% нь 3 дахь үедээ, 11% нь сүүлийн шатандаа оношлогдсон байна.

Хавдартай болох шалтгаанаа дараах байдлаар тодорхойлсон ба шалтгаан нөхцөлийг арилгах богино хугацааны төсөл хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна.

1.    54,4% нь ажлын стрейс ядаргаатай,

2.    26,1% нь удамшлийн,

3.    10,9% нь агаарын бохирдлоос,

4.    23,9% нь тамхинаас болсон гэж тодорхойлоод байна.

Дүүргийн хэмжээнд 2021 онд хавдраар өвчилсөн 43 хүүхэд бүртгэгдэж хяналтад байгаа ба судалгааны ажлыг эхлүүлээд байна.

2021 оны 10 сарын байдлаар амьдралын буруу хэвшлээс сэргийлэх чиглэлээр “Чихрийн шижин өвчний тухай”, “ЗСС-ийн өвчний тухай” “Зүрхээ хамгаалъя” зэрэг  сэдвээр  57 удаагийн цахим сургалтыг зохион байгуулж 8500 орчим иргэнийг хамруулсан ба олон нийтийн сүлжээ буюу байгууллагын вэб сайт, фэйсбүүк хуудас, байгууллагын хүлээлгийн заалны лэд ТҮ, урсдаг самбараар 35 төрлийн сурталчилгаа явуулж 25.000 иргэнд мэдээлэл хүргээд байна.

 

100%

70%

5

2021.09.06

Дугаар А/36

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл батлах тухай

2.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, төлөвлөгөөг жил бүрийн онцлогтой уялдуулан тодотгол хийн баталж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

“Эх хүүхдийн эрүүл мэнд” төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/01 дүгээр захирамжаар батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2021 онд эх, хүүхдийн эндэгдлийг хэлэлцэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахтай холбоотой нийт 10 удаагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 883 эмчийг хамрууллаа. 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын нэг цэгийн үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сараас Нэгдсэн эмнэлэгт эхлүүллээ. Тус нэг цэгийн үйлчилгээгээр толгойтын 20 хорооны жирэмсэн эмэгтэйчүүд үйлчлүүлж эмэгтэйчүүдийн эмч, дотрын жирэмсний эмч, ЭХО зэрэг тусламж үйлчилгээг нэг дороос авч байна. 

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн чиглэлээр танхимаар 58, цахимаар 267 удаагийн сургалтыг зохион байгуулж 9700 гаруй иргэнийг хамруулсан.

Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, үе тэнгийн сургагч багш бэлтгэх ажлыг “Дүүрэн найдвар” НҮТББ-тай хамтран зохион байгуулж 104, 123 дугаар сургуульд 80 хүүхдийг бэлтгэлээ.

2021 оны 10 сарын байдлаар 7282 жирэмсэн эх хяналтанд орсноос 0-3 сартай жирэмсний хяналт- 89%, өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил түвшинд байна. 2021 онд коронавируст халдвар (Ковид 19)-ын хүндрэлээс шалтгаалсан 7 эхийн эндэгдэл гараад байна. Хүүхдийн эндэгдлийг харвал:

1.    Перинаталь эндэгдэл-47, үүнээс 7-28 хоногтой нярайн эндэгдэл-6  буюу 12,8%, 0-7 хоногтой эрт үеийн нярайн эндэгдэл 41 буюу 87,2% -ийг эзэлж байна.

2.    Амьгүй  төрөлтийн - 22 тохиолдол

3.    Гэрийн төрөлт-22,

4.    Хяналтгүй -10 бүртгэгдээд байна.

Мөн 0-1 насны хүүхдийн эндэгдэл 62, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 7 бүртгэгдээд байна.

 

100%

70%

6

2021.09.06

Дугаар А/37

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх төсөл батлах тухай

2.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, төлөвлөгөөг жил бүр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөн баталж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/18 дугаар захирамжаар батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2021 оны  10 сарын  байдлаар  дүүргийн хэмжээнд товлолт  дархлаажуулалтын  хамралт  95.5%-тай  байна. Үүнд:

-       Тавт,  халдварт саа-96%

-       УГУ-95,5%

-       Гепатит  А-94,15%

-       Пневмококк-96,5% 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Дархлаажуулалт бүхий  халдварт өвчин болох  улаан  бурхан, менингит,  цочмог сул  саажилт, гахай  хавдар бүртгэгдээгүй,   вирүст  гепатит В-ын 3 тохиолдол буюу  10000 хүн  амд 0.1% промиль, 2020 онд  15 тохиолдол буюу  10000 хүн  амд 0.5% промиль байсан ба өвчлөл  0.4% промилоор буурсан  байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар эмч эмнэлгийн ажилчдын дунд В, С вирүсийн тархалт HBV-тэй-30 /7.7%/, HCV-5 /1.2%/  илэрсэн ба В вирүсийн эсрэг  дархлаажуулалтын бүрэн  тунгийн  хамралтад 212 буюу нийт эмч, ажилчдын  54.7% нь  хамрагдсан. В гепатитын  эсрэг сайн  дурын  дархлаажуулалтанд  260 иргэн хамрагдсан байна.

2021 онд үзлэг шинжилгээнд (флюр зураг-6309, түрхэцийн шинжилгээ 1437, оношлогоо-708, gene xpert шинжилгээгээ 1814, туберкулины сорил 337) 10268 хүнд хийсны үр дүнд  шинээр сүрьеэгийн 130 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 0-14 насны хүүхэд 54,  уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй 96, давтан сүрьеэгээр өвдсөн 48, жирэмсэн 1 байгаа ба бүгд эмчилгээнд хамрагдаад байна.

2021 оны  11 дүгээр сарын  байдлаар дүүргийн 335703 хүн амаас 234733 нь ковид 19 халдварын эсрэг  дархлаажуулалтанд  хамрагдсан байна.  Үүнд:

1р тунд  -195112 /58.1%/

2 р утнд-195007 /58.1%/

3р тунд  39726 /12%/

Үүнээс  жирэмсэн / орвол  зохих тоо- 2624/

1-р тунд  -692 /34%/

2-р  тунд -630 /24%/

12-17 насны  хүүхдүүд /орвол  зохих  тоо -27771/

1 р тунд-22318 /80.4%/ 

2 р тунд -20119 /72.4%/-тай байна.

 

70%

70%

7

2021.09.15

№05/01

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, малын тоо толгойд ногдуулсан албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

 

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/48 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг дүүргийн 21, 32, 33-р хороодын мал бүхий өрхүүдээс Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох төсөлд санал авах, дүүргийн цахим хуудсанд байршуулах ажлыг 2021 оны 03-р сарын 15-ны өдрөөс 04-р сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулан нийт 1310 өрхийн саналыг авч нэгтгэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрээс хэрэгжинэ.

-

100%

100%

8

2021.09.15

№05/02

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, төв аймгийн Баянчаньдмань сумын хилийн цэсийн маргааны талаар санал хүргүүлэх тухай

2. Энэ саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Батцагаан/ нарт тус тус даалгасугай.

 

Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сумдын хоорондох хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх зорилгоор Барилга хот байгуулалтын яамны сайдын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий байршилд ажилласан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран тухайн байршилд хээрийн судалгаа хийж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн 2021.09.15-ны өдрийн 5/2 дугаар тогтоолыг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

-

100%

100%

Хоёр. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол

9

2021.01.21 Дугаар А/02

 

2021 оныг “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” жил болгон зарлах тухай

4. Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, олон нийтэд тогтмол сурталчлан ажиллаж, явц үр дүнг улирал тутам дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

“Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан ажлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, иргэдэд сурталчилж ажилласан.

Дүүргийн албан ёсны цахим хуудас “SHD.mn”, “Сонгинохайрхан дүүрэг” фэйсбүүк хуудас болон   гэрээт 15 мэдээллийн сайт, 7 телевизээр дамжуулан 300 гаруй мэдээ, мэдээллийг түгээсэн.

-

100%

70%

10

2021.02.08 Дугаар А/05

 

Төлөвлөгөө батлах тухай

2. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын харьяаны хэлтэс, албад, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үйл ажиллагаагаа дээрх төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, үр дүн гарган ажиллахыг даалгасугай.

Зорилтот жилийн төлөвлөгөөг нийт 4 бүлэг 62 заалттай төлөвлөн, үр дүн хэрэгжилтийг улирал бүр тооцож ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилийн төлөвлөгөө 81,5%-тай хэрэгжсэн байна.

-

80%

70%

3. Зорилтот жилийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, олон нийтэд тогтмол сурталчлан ажиллаж, явц, үр дүнг хагас, бүтэн жилээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

“Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилийн хүрээнд хийгдэж байгаа тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн цахим сүлжээгээр тухай бүр нь зохион байгуулан ажилласан. Төлөвлөгөөний биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-

50%

70%

11

2021.04.06 Дугаар А/15

 

Салбар зөвлөл шинэчлэн байгуулах тухай

2. Хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль, тогтоомж, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны тайлан, мэдээг дүгнэж нэгтгэн жил бүр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн дарга Н.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2021 оны төсвийн хуваарийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийт 275 квот ирснээс нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн чадвартай, ажилгүй 45 иргэнийг сургалтын хэрэгцээний дагуу худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, хүнд машин механизмын операторч, хоол үйлдвэрлэл, оёдол эсгүүр зэрэг 18 мэргэжлийн чиглэлээр мэргэжил олгох сургалтад хамруулж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн.

Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн 75  иргэнд  Засаг даргын 2021 оны А/198 дугаар захирамжаар “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Гар урлал-Инновацийн төв”-д 10 сая төгрөгийг зарцуулан сургалт зохион байгуулсан.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвөөс хувиараа хөдөлмөр эрхлэгч нийт 216 иргэдийг сургалтад хамруулж ажилласан.

Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд жижиг зээлийг дэмжих сургалтад 293 иргэнийг хамруулсан.

Сургалтын хүрээнд Төрийн банкаар дамжин олгогдож буй “Жижиг зээл”-д хамрагдахаар 117 иргэн төслөө бичиж ирүүлсэн.

-

100%

70%

12

2021.09.23

№А/40

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн тухай 129 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт тусгасан “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах төсөл” заалтын хүрээнд “Сэфьти Нэйр Девелопмент" ХХКомпаний RFID системд тулгуурласан хүүхдийн аюулгүй байдал, гэмт хэрэг, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Ойр аппликэйшнд суурилсан бүтээгдэхүүнийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдийг худалдан авах ажлыг зохион байгуулж ажиллахыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ/-д үүрэг болгосугай.

Хэрэгжээгүй.

Төсөв хөрөнгө шийдэгдээгүй.

0%

0%

Гурав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан даалгавар

13

2020.01.08   Дугаар 02

 

Газрын тухай хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавьсан шалгалтын мөрөөр  авах арга хэмжээний тухай

2.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах тухай шийдвэрийн төслийг дэмжиж ажиллах

 

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/03, А/354, А/375, А/453, А/559, А/600, А/617, А/621 дугаар захирамжийн дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 91 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, холбогдох иргэн хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн.

-

100%

100%

2.2. Газар эзэмших эрх дуусгавар болгосон тохиолдолд дээрх газруудыг дуудлага худалдаанд оруулах, төсөл шалгаруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/03 дугаар захирамжаар газар эзэмших эрх дуусгавар болсон  газруудыг Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилласан.

Газрын тухай хуулийн  33.1.2, 33.1.1,  29.1, 29.2, 29.3-т заасны дагуу газраа зориулалтын бусаар ашигласан, хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн газрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгуулж, дуудлага худалдааны зарчмаар  11 нэгж талбарын 10.6га газрыг  шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн.

Дүүргийн Засаг даргын 2021 оны 5 удаагийн   захирамжаар 29 иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 10 байршлыг  дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд уламжилсан.

-

100%

70%

 

 

2.3 Газар эзэмшигч, ашиглагчаас хууль тогтоомж, гэрээний дагуу газрыг үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж, гэрээний үүргээ биелүүлж байгаад хяналт тавих ажлыг эрчимжүүлэх

Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/16 дугаар   тушаалын   дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж,  73 иргэн, хуулийн этгээдийн  гэрээг дүгнэж тухай бүр зөрчлийг арилгуулан ажилласан.

-

100%

70%

 

 

3. Энэхүү албан даалгаврын биелэлтийг Тэргүүлэгчдийн Хуралд 2020 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн/-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал эрхэлсэн хороо Б.Баттулга/-д тус тус үүрэг болгосугай.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг зөрчсөн 642 иргэн, хуулийн этгээдийн судалгааг нэгтгэн гаргаж, газрын төлбөрөө нөхөн төлсөн 432  иргэн, хуулийн этгээдийн 739,731,594 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж  ажилласан. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 274 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 2.1, 27.4.2-д заасны дагуу өдөр тутмын нийтлүүлж, сонсох ажиллагааг хийсэн.

-

100%

70%

14

2021.01.21   Дугаар 01

 

Жендерийн эрх тэгш байдлыг  хангах бодлогын хэрэгжилтийн мөрөөр авах арга хэмжээний тухай

1.1 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд дүүргийн салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, тайландаа зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажлыг тодорхой тусгах

Жендерийн эрх тэгш байдлыг  хангах бодлогын хэрэгжилтийг хангах салбар хороог Жендэрийн үндэсний хорооноос гаргасан үлгэрчилсэн загварын дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/573 дугаар захирамжаар шинэчлэн байгууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд сертификаттай сургагч багш 2-ыг бэлтгэн, дүүргийн мэргэжилтнийг 3 удаагийн сургалтад хамрууллаа.

"Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтт нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг буулгаагүй, нийтийг хамарсан арга хэмжээг хориглосонтой холбоотой зарим арга хэмжээ хэрэгжээгүй байна.

-

90%

30%

 

1.2 Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад дотоодын болон хөндлөнгийн байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэж, дүгнэлтийг жил тутам Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэх

Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Жендэрийн Үндэсний хорооноос хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан. Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвартай холбоотойгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулагдаагүй байна.

-

70%

30%

 

1.3 Дүүргийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөвлөсөн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөгдсөн арга хэмжээнд зөв зохистой зарцуулж, үр дүнг тайландаа тодорхой тусгах

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрт  тусгасан  эрэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлд чиглэсэн сургалт, арга хэмжээ зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 82,2 сая төгрөгийг зарцуулсан ба 32,0 сая төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргаад байна.

-

70%

70%

 

1.4 Орон нутгийн онцлог хэрэгцээ, жендэрийн нөхцөл байдлыг үнэлж, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаанд үндэслэсэн бодлого төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрт тусгагдсан “Ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах”  үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд “Эрүүл мэндийн ажилтны өнөөгийн нөхцөл байдал” судалгааг GOOGLE FORMS ашиглан явуулж, 396 ажилтан буюу нийт эмнэлгийн ажилтны 36.6%-иас авлаа. Судалгаанд оролцогчдын 42,1% 26-35 насныхан, 71,2% нь гэрлэсэн, 3,2% ганц бие, 64% нь дээд боловсролтой, 37,2% нь эмч, 35,8% сувилагч эзэлж байна. Эрүүл мэндийн ажилчдын 91% нь нийгмийн суудлаа шийдвэрлүүлэх өргөдөл өгч байсан хэдий ч 92% хүссэн дэмжлэг тусламжаа авч чаддаггүй байна. Судалгаанаас дүгнэхэд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа туслах ажилтнуудад чиглэсэн нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн стрейсээс ангижрах нийгэм, сэтгэл зүй, биологийн таагүй нөхцөлийг арилгах олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь нэн чухал байгаа нь харагдсан тул “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах” төслийг боловсруулан, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлдээд байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, бүх талаар хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн. Тус төвд эрэгтэйчүүдэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, мэргэжил олгох сургалт, эрүүл мэндийн үзлэгүүд явагдах ба бүтээсэн бүтээлүүдийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх юм.

-

70%

70%

 

1.5 Дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жил бүрийн арга хэмжээний төлөвлөгөөнд ажлын байрны бэлгийн дарамт, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр арга хэмжээг нэмж төлөвлөн, хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон тайлагнах

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” тухай хууль, дүүргийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд “Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг-Би байна”  аяныг өрнүүллээ. Аяны үйл ажиллагааг 43 хороо, 27 хэлтэс, алба ажлын байрны бэлгийн дарамт, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтын талаар сурталчлан ажилласан ба “Жендэрийн хэвшмэл ойлголтууд” сургалтыг 10 удаа 310 хүнд зохион байгууллаа. 

Дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жил бүрийн арга хэмжээний төлөвлөгөөнд “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах” төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан ба төсөлд ажил, ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах ажлуудыг тусган хэрэгжүүлэхээр тусган, төслийг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Төслийг боловсруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэрт байдал хангагдаж байгаа эсэх талаар “Google forms” ашиглан судалгааны ажлыг явууллаа. Судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 549 ажилтан хамрагдсан.

Дүүргийн хэмжээнд сургалт зохион байгуулах гэрчилгээтэй сургагч багшийг бэлтгэх сургалт 05 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба сургалтад “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн мэргэжилтнийг хамрууллаа.

Жендэрийн салбар хорооны 2 гишүүнийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал” сургалтад хамруулсан ба 2021 оны 04 дүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяныг зохион байгууллаа.  ХАБЭА-н сарын аяны хүрээнд дүүргийн боловсролын байгууллагын

Ø   Сургуулийн захирал-26

Ø   Нягтлан-14

Ø   Цэцэрлэгийн эрхлэгч-60

нийт 100 удирдах албан тушаалтанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” ажил олгогч нарт зориулсан гэрчилгээтэй сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан. 

-

70%

70%

 

 

1.6 “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” тухай хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, тэдний хийж хэрэгжүүлсэн ажлын сайн туршлагыг харилцан солилцох

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” үйл ажиллагааны хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд эрэгтэйчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн үйл ажиллагаа, “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан ба дүүрэгт нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой бусад үйл ажиллагаатай танилцлаа.

-

40%

30%

15

2021.01.21  Дугаар 02

 

Нийцлийн аудитын зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний тухай

2.1 Орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний шат тус бүрт /төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэлийн явц, үр дүн/ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний саналын хамт Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хагас жил тутам хэлэлцүүлэх

Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, бэлтгэл, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн явц үр дүнгийн талаар 7 хоног бүр мэдээ гаргаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл боловсруулан удирдлагад танилцуулан ажилласан.

 

-

90%

70%

2.2 Орон нутгийн сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, тендерийн баримт бичигт заасан шалгуур хангаагүй оролцогчийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тогтоосон алдангийг хэт багаар тогтоож, гүйцэтгэгчийн хариуцлагыг сулруулах эрсдэл бий болгосон Үнэлгээний хорооны гишүүдэд хариуцлага тооцох

Дүүргйин Орон нутгийн төсөв болон ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахаар үнэлгээний хорооноос захиалагчид ирүүлсэн материалд дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн зүгээс хяналт тавин ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын хамтарсан ажлын хэсгээс алдангийг хөрөнгө оруулалтын ажлын гэрээний үнэ 100.0 сая төгрөг болон түүнээс дээш үед алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05, 100.0 сая төгрөгөөс доош үед алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар шийдвэрлэн мөрдөн ажиллаж байна.

-

100%

70%

 

 

2.3 Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг тухайн ажлыг хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд томилохгүй байх.

Хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/316 дугаар захирамжаар  байгуулагдсан хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах комиссын гишүүдээс оруулахгүйгээр ажиллаж байна.

-

100%

100%

 

 

2.4 Тус дүүргийн 11 дүгээр хороонд хийгдсэн явган хүний замын, 24 дүгээр хороонд хийгдсэн сагсан бөмбөгийн талбайн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажлуудыг дахин гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзсэн нийцлийн аудитын дүгнэлтийг хэрэгжүүлэх

Ашиглагч болох 11 дүгээр хорооны Засаг даргын саналыг үндэслэн хорооны Засаг дарга, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, гүйцэтгэгч нар зөвшилцөн өөрчилсөн. Эвдэрч гэмтсэн зүйлгүй комисс ажиллан хүлээж авсан. Ашиглагчийн зүгээс гомдол санал ирүүлээгүй болно.

Дүүргийн 24 дүгээр хороонд хийгдсэн сагсан бөмбөгийн талбай нь хэвийн ажиллагаатай байгаа тухай хорооны Засаг даргын албан бичиг ирсэн. Аудитаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллах үед нарны зайн гадна талбайн гэрэл, хориглох тэмдэг, сандал, хогийн сав зэргийг алдахаас сэргийлж хорооны байранд зөөж оруулсан байсан.

-

100%

100%

 

 

2.5 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, бүртгэл, ашиглалт, хамгаалалтад захиалагчийн зүгээс тавих хяналтыг сайжруулах

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн төсөл арга хэмжээ тус бүрийг ашиглагчид хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэн,  тодорхойлолт гаргуулан авч арчлалт хамгаалалтыг тухайн хороо болон СӨХ хариуцан ажилладаг.

-

80%

70%

 

 

2.6 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг тухай бүр нь эзэнжүүлж, данс бүртгэлд тусгаж ашиглагч байгууллагад гэрээгээр хүлээлгэн өгөх, хөрөнгийн ашиглалтын урсгал зардлыг тооцож орон нутгийн төсөвт жил бүр тусгах

Дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт урьд онуудад хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын 62 байршилд байрлах тоглоомын талбайн засвар шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн, 28 хорооны 224 ширхэг хяналтын камерын засвар, шинэчлэлийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө, хот тохижуулах зардлаас 48.0 сая төгрөгийг зарцуулсан.

-

100%

100%

 

 

2.7 Гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн гүйцэтгэгчийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж, сонгон шалгаруулалтад дахин оролцох боломжийг хаах

2019-2021 онд гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн аж ахуй нэгж байгууллага гараагүй болно.

2019 оны орон нутгийн төсвийн 150,0 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжсэн “Автобусны буудал барих” ажлыг чанаргүй  гүйцэтгэсэн “Их даян бүүвэй” ХХК-ийг Амралт цогцолборын газрын барилгын тендерт шалгарсан боловч гүйцэтгэгчийн зүгээс гэрээ байгуулаагүй татгалзсан.

-

100%

100%

 

 

2.8 Захиалагчийн ажлын даалгаварт нийцээгүй, чанаргүй хийгдсэн төсөл, арга хэмжээг хүлээн авахыг таслан зогсоож, ажлын явц, гүйцэтгэл, хүлээн авах зэрэг бүхий л шатанд тавих хяналтад тухайн орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоотой хяналтын зөвлөлийн оролцоог хангаж ажиллах

Дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь Орон нутгийн төсөв болон ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлыг ажлын даалгавар, зураг төсвийн дагуу гүйцэтгүүлэн захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Бий болсон хөрөнгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцан ажлын даалгавар, зураг төсөвтэй тулган баталгаажуулж байнгын ашиглалтад хүлээн авч байна. 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 1.2 тэрбум, 2020 онд 822.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/138, А/214, А/247, 2020 оны А/85, А/149, А/166 дугаар тушаалуудаар хөрөнгө оруулалтын ажлуудыг бүртгэлд авсан.   2020 онд Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм гэсэн 250.0 сая төгрөгийн ажил захиалагчийн тодорхойлолтод нийцээгүй тул хүлээн аваагүй.

-

100%

100%

 

 

2.9 Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын чанарын баталгааны хугацаанд хяналт тавих явцад илэрсэн зөрчлийг яаралтай арилгуулах

Хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл арга хэмжээний ажлын барьцаа хөрөнгийг суллахдаа ашиглагч байгуулагаас барьцаа хөрөнгийг суллахад татгалзах зүйлгүй тухай албан бичгийг үндэслэн чанарын баталгаат хугацааны мөнгийг олгож байна.

-

100%

100%

16

 

 

2021.02.08  Дугаар 03

 

Дүүрэгт хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн мөрөөр авах арга хэмжээний тухай

1.1. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хэрэгжилт хангалтгүй байгаа хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч тайлагнах

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан 11 дэд хөтөлбөрийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар нэгтгэн гарган Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 12 дугаар сарын 03-ны дотор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Нийт 11 дэд хөтөлбөрийн 3 дэд хөтөлбөрийн эцсийн тайлан, 8 дэд хөтөлбөрийн явцын тайланг танилцуулна.

-

70%

70%

1.2. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөр, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөр, Боловсролыг дэмжих дэд хөтөлбөрүүд дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дахин хэрэгжүүлэхээр тусгагдсан байх тул 2015-2020 онд хэрэгжсэн дээрх дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үр дүнд суурилсан эцсийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах

"Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтт нэмэгдэж, бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хэрэгжээгүй болно.

-

ХБ

0%

2.1. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн биелэлтийн заалт нэг бүртэй танилцаж, ажилтнуудыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллах

Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган ажиллаж байна.

2021 онд хөтөлбөрүүдтэй холбоотой уулзалт 15 удаа (цахимаар), сургалт 8 удаа (цахимаар), аян, өдөрлөг 9 удаа зохион байгуулсан.

-

100%

70%

 

 

2.2. Байгууллагынхаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжээр хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлгүүлж, дүгнэлт зөвлөмжийг мөрдөн ажиллах

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан 11 дэд хөтөлбөрийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар нэгтгэн хяналт, шинжилгээ үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 12 дугаар сарын 03-ны дотор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-

100%

70%

2.3. Төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүгнэлтийн хамт Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлж хэвших

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан 11 дэд хөтөлбөрийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар нэгтгэн хяналт, шинжилгээ үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 12 дугаар сарын 03-ны дотор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-

70%

70%

3.1. Дэд хөтөлбөрийн заалт нэг бүрийн хэрэгжилтийг суурь түвшинтэй уялдуулан зорилтот түвшин, хүрсэн үр дүнг бүрэн тодорхойлж, чанарын болон тоон шалгуур үзүүлэлтийн дагуу тайлагнах

Дэд хөтөлбөрүүдийн заалт нэг бүрийн хэрэгжилтийг суурь түвшинтэй уялдуулан шалгуур үзүүлэлтийн дагуу тайлагнан ажилласан.

2020 онд хэрэгжиж дууссан 10 хөтөлбөрийн 60 үйл ажиллагаа, 150 арга хэмжээний хэрэгжилт 91,3%-тай байна.

-

100%

70%

3.2. Тухайн чиглэлээр хийсэн ажлыг бүрэн хамруулж, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийн үндэслэл, шалтгааныг тодорхой гаргасан байх

Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй 11 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын хяналтыг сайжруулах чиглэлээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны тогтоолыг үндэслэн тухайн хөтөлбөрийг хариуцсан хэлтсүүдэд үүрэг чиглэл хүргүүлж, хэрэгжилтийг тооцож ажилласан.

-

100%

70%

 

 

3.3. Албан хэргийн стандартыг хангасан, үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй, товч тодорхой, тоо баримт зөрөөгүй байх, холбогдох заавар, журмын дагуу боловсруулж, гүйцэтгэлийн хувийг бодитой тооцож ирүүлэх

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан 11 дэд хөтөлбөрийн биелэлтийг албан хэргийн стандартыг баримтлан бүтэн жилээр тайлагнасан.

-

100%

70%

17

2021.09.13

Дугаар 04

2020 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьсан шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай

1.1 Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийгдэх 73 төсөл, арга хэмжээг ажлын зураг төсөвгүйгээр төлөвлөж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолоор батлуулсан нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 3.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул цаашид дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв хийгдсэн төсөл, арга хэмжээг жагсаалтад тусган хэвшүүлэх

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас дүүргийн ОНХС-д хуваарилагдан ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 3.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. 2022 онд дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс цахим хэлбэрээр авч хороодод нийт 54 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр урьдчилсан жагсаалт бэлтгэн тухайн ажлуудын зураг төсвийг боловсруулах байгууллагыг Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тушаалыг үндэслэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгуулагыг сонгон шалгууралах зар хүргэж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. 2022 оны төсөв батлагдахаас өмнө зураг төсөв боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

-

70%

70%

 

 

1.2 Дүүргийн 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд тусгуулахаар 2, 4, 7, 9, 17, 20, 22, 23, 28 дугаар хороодын иргэдээс ирүүлсэн саналаас өөр төсөл, арга хэмжээг жагсаалтад оруулж батлуулсан Ажлын хэсгийн үйлдэл нь Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 6.4.1 дэх заалтыг зөрчсөн байх тул цаашид дээрх Ажлын хэсгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, холбогдох хууль, журмын заалтыг чанд дагаж мөрдүүлэх

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын саналыг Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу авч хороодын ИНХ-ыг хурлаар хэлэлцүүлэн Тогтоолоор баталгаажуулж ирүүлсэн саналыг үндэслэн ажлын хэсэг журмын 6.4-т заасан 4 үзүүлэлт тус бүрийг харгалзан үзэж хураангуй жагсаалт үүсгэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 6.4.1 дэх заалт буюу “Баг, хороодоос ирүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь баг, хорооны иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн эсэх” гэсэн заалт нь дангаар тухайн төсөл арга хэмжээг сонгох үндэслэл болохгүй.

-

100%

100%

 

 

1.3 Дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн ус зайлуулах хоолой хийх ажлын 17.005.0 мянган төгрөгийн санхүүжилтийг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 4.2 дугаар заалтыг зөрчиж байх тул цаашид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын чиг үүрэгт хамаарахгүй ажлыг санхүүжүүлсэн үйлдлийг давтан гаргахгүй байх.

Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.2-т ОНХС-ийн хөрөнгийг зарцуулах хориотой төсөл арга хэмжээг дурьдаж өгсөн байдаг.

4.2.1.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан зүйлс;

4.2.3.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.11-д зааснаас бусад төрлийн үйлчилгээний зардал;

4.2.4.Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал;

4.2.5.Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагаас бусад улсын төсвийн байгууллагын хөрөнгийн зардал;

Дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн ус зайлуулах хоолой хийх ажил нь эдгээр заалтуудыг зөрчөөгүй бөгөөд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж болох хөтөлбөр, төсөл арга хэмжээ болно.

-

100%

100%

 

 

1.4 Улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн 22 дугаар хороонд хийгдсэн автобусны буудал, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 40 дүгээр хороонд хийгдсэн таксины зогсоол, 7, 22, 40, 42 дугаар хороодод хийгдсэн автобусны буудал, 19 дүгээр хороонд хийгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барих ажлууд нь ажлын даалгавруудад тавигдсан шаардлагыг хангаагүй, чанаргүй, дутуу хийгдсэн байх тул дээрх ажлуудыг чанарын баталгааны хугацаанд нь дахин гүйцэтгүүлэх, цаашид Ажил хүлээн авах комиссын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах

Улс, нийслэл, олон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 22, 40, 7, 42, 19 дүгээр хороодод хийгдсэн  хөрөнгө оруулалтын ажлуудын явц, гүйцэтгэлд “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аас хяналт тавьж, зураг төсвийн дагуу хүлээж авсан болно.

-

70%

70%

 

 

1.5 Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга, хэмжээний ажлын даалгаврыг боловсруулах шатанд дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг оролцуулах

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх төсөл, арга, хэмжээний ажлын даалгаврыг боловсруулахдаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтэн, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас мэргэжлийн инженерүүд болон хороодын Засаг дарга нартай хамтран зохион байгуулах ажлын хэсгийн хуваарь гарган ажиллаж байна.

-

70%

70%

 

 

1.6 Улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг тухай бүр нь эзэнжүүлэх, ашиглагч байгууллагад гэрээгээр хүлээлгэн өгөх, хөрөнгө ашиглалт, хамгаалалтын урсгал зардлыг тооцож орон нутгийн төсөвт жил бүр тусгах, завсар үйлчилгээ хийсэн талаарх мэдээллийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд хагас жил тутам танилцуулах

Дүүргийн ОНХС-ийн 2021 оны хөрөнгөөр хийгдсэн 10, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн 8 төсөл арга хэмжээнүүдийг байнгын ашиглалтад оруулж, ашиглагч байгууллагад актаар хүлээлцэн ажиллаж байна. Дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт урьд онуудад хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын 62 байршилд байрлах тоглоомын талбайн засвар шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн, 28 хорооны 224 ширхэг хяналтын камерын засвар, шинэчлэлийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө, хот тохижуулах зардлаас 48.0 сая төгрөгөөр гүйцэтгээд байна. Хагас жилээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажилласан.

-

100%

100%

 

 

1.7 Захиалагчийн ажлын даалгаварт нийцээгүй, чанаргүй хийгдсэн төсөл, арга хэмжээг хүлээн авахыг таслан зогсоож, ажлын явц, гүйцэтгэл, ажил хүлээлцэх зэрэг бүхий л шатанд тавих хяналтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон “Олон нийтийн оролцоотой иргэдийн зөвлөл”ийн бүрэлдэхүүнийг оролцуулах арга хэмжээг авах

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/316 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэсвгэрт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсэг нь ажлын явц, гүйцэтгэл, ажил хүлээлцэхэд ажлын даалгавар, зураг төсөвт нийцүүлэн хийсэн эсэхийг хянаж шаардлагатай үүрэг даалгаврыг тухай бүр өгч гүйцэтгүүлэн хүлээн авч байна. Бий болсон хөрөнгийг хүлээлцэх явцад тухайн хорооны иргэдийн саналыг тусгадаг болно.

-

90%

70%

 

 

1.8 “Орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэлийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тайланг тухайн шатны ИТХ-аар жил бүр хэлэлцүүлэх” гэсэн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 9.5, 9.8 дугаар заалтыг хэрэгжүүлж, тайланг хурлын хуралдаанд хэлэлцүүлж хэвших

Орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд бүрт хяналтын карт хөтлөн санхүүжилт, гүйцэтгэл, тендер шалгаруулалтад хяналт тавин ажиллаж байна.

-

70%

70%

 

 

1.9 Улсын төсвийн хөрөнгөөр 11 дүгээр хороонд баригдах цэцэрлэг, 28 дугаар хороонд баригдах сургуулийн барилга, дүүргийн төсвийн хөрөнгөөр 21 дүгээр хороонд баригдаж буй Амралт цогцолборын газрын амралтын байрны ажлууд дуусаагүй, зогсонги байдалтай байгаа шалтгааныг тодруулж, дээрх ажлуудын гүйцэтгэгчээр шалгарсан “Дэрэн наран" ХХК, "Бумбод" ХХК, “Ууган орхон" ХХК-иудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх компаниудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Тендерт оролцох эрхийг хязгаарлах этгээдийн бүртгэлд бүртгүүлж, нийтэд мэдээлэх арга хэмжээ авах

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Заалтуудыг тодруулбал:

14.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;

14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;

14.1.7.сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

Энэ заалтад дурьдсан нэр бүхий байгууллагууд нь 14.1.4, 14.1.6, 14.1.7 дэх заалтуудыг зөрчсөн тухай шийдвэр гараагүй тул хуулийн 14.5 дахь заалтын дагуу арга хэмжээ авах үндэслэл болохгүй.

Дүүргийн хэмжээнд 2021 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд оролцохдоо иргэний бичиг баримтыг зөвшөөрөлгүй ашигласан Морин сувд ХХК, Шувууны хайрга ХХК-ийн мэдээллийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт маягтын дагуу хүргүүлсэн.

-

90%

70%

 

 

1.10 Улс, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлд давхар хяналт тавьж, ажил удааширсан тухай бүр шалтгааныг тодруулж, холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулж, авсан арга хэмжээний талаарх тайланг хурлын Төсөв санхүү эдийн засгийн хороо /Бу.Мягмарсүрэн/-нд ирүүлэх

Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсөв болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийн хуваарийг дүүргийн Засаг даргаар батлуулан 2021 оны 08 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд хуваарий дагуу ажилласан. 2021 онд барилгын материалын үнэ огцом өссөнөөс шалтгаалан төсөв хүрэлцэхгүй ажил удааширч буй ажлууд нилээдгүй байсныг улс, нийслэлийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн. Тодруулбал 40, 42 дугаар хороодын цогцолбор байр, Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнжийн нуураас 7 дугаар хорооны авто зам хүртэлх авто замын нэмэлт санхүүжилт, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн нэмэлт санхүүжилт, 116, 119 дүгээр цэцэрлэгийн нэмэлт санхүүжилт зэрэг ажлууд байна.

-

80%

70%

 

 

2. Энэхүү албан даалгаврын биелэлтийг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай/-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү эдийн засгийн хороо /Бу.Мягмарсүрэн/-нд тус тус үүрэг болгосугай.

Албан даалгаврын хэрэгжилтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 4 дүгээр улиралд багтаан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-

70%

70%

Дөрөв. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг

18

2021.07.19

Дугаар 11

 

Дүүргийн 33 дугаар хорооны гамшигт өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах тухай

1.Байгалын гамшигт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон зорилтот бүлгийн 14 өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс үзүүлэх тусламжид шуурхай хамруулах

Дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 7-р сарын 13-ны өдөр хүчтэй хуй салхи шуурга болсны улмаас Тахилтын 8-р гудамж, Баянтурууны 60-64-р гудамж, Тахилт 18-19 гудамжны  нийт 46 айл өрхийн гэр болон хашаа байгалийн гамшгийн улмаас нурж, эвдрэл гэмтэл үүссэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар  гэрээ дахин барих боломжгүй болсон 19 өрхөд  иж бүрэн таван ханатай гэр, шал, давхарлага хандивласан. Улаан загалмайн нийгэмлэгээс гал тогооны ком, хөнжил гудас, тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ мөнгөн тусламж үзүүллээ.

 

100%

100%

 

 

2.Дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж дэмжлэг авах ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудын оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих

Дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн  6551 өрхөд Нийслэл, дүүргийн болон хувь хүний хандив тусламжаар хүнсний дэмжлэг үзүүлсэн.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНТУ-ын ТИКА-ийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран тус дүүргийн Коронавируст “COVID-19” халдварын цар тахлын улмаас хүнд нөхцөлд амьдарч буй зорилтот бүлгийн 315  өрхөд 10 нэр төрлийн 68.000 төгрөгийн хүнсний болон ахуйн хэрэглээний тусламжийн багцыг олгосон.

"Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас хүнсний тусламж нэн шаардлагатай зорилтот бүлгийн 100 өрхөд Номин холдинг ХХК-аас 100.000 төгрөгийн хүнс авах эрхийн бичгийг олгосон. 

Дүүрэгтэй хамтран ажилладаг гэрэлтүүлгийн “Их хотын гэрэл” ХХК, “Цацрах хангай” ХХК 2 байгууллагаас 100 өрхөд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлсэн.                                                                                        

-

100%

100%

 

 

3.Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд үзүүлэх тусламжид шаардагдах зардлын тооцоог гаргаж дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тусламж үзүүлээгүй ба  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар  гэрээ дахин барих боломжгүй болсон 19 өрхөд  иж бүрэн таван ханатай гэр олгосон.

-

100%

70%

4.Тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах

Үүргийн хэрэгжилтийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн.

-

100%

100%

19

2021.08.24

Дугаар 14

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

1.Дээр дурдсан хэрэгжээгүй болон хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байгаа зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр асуудал хариуцсан нэгж, ажилтнуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцож ажиллах

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Боловсролын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, дүүргийн холбогдох хэлтсүүдэд зөвлөмж өгч хөрөнгө оруулалтын удааширалттай байгаа ажлуудыг газар дээр нь очиж үзэн хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч ажилласан.

-

100%

100%

2. Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, хяналтаас хасуулах саналыг жилийн эцсээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх.

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн (3.1.7."Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк"-ийг байгуулахад хамтарч ажиллана.) гэсэн заалтыг хасуулах санал гарсан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна.

-

50%

30%

20

2021.09.13

Дугаар 16/6

Дүүргийн нутаг дэвсгэрийн төв зам дагуу байршилд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад шалгалт явуулж дүнг танилцуулах тухай

1. Тус дүүргийн 1 дүгээр хорооллын аюулгүйн тойргоос 21 дүгээр хорооллын урд хэсгийн төмөр зам болон авто замын уулзах цэг хүртэл буюу “Москвагийн гудамж", 21 дүгээр хороолол Драгон төвийн баруун талын уулзвараас Баянхошууны гудамж хүртэл буюу “Үйлдвэрчний эвлэлийн гудамж", Москвагийн гудамжны төгсгөлөөс цааш баруун аймгууд руу салдаг замын уулзвар хүртэлх буюу “Товчооны зам” дагуух байрлалтай аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эзэмших эрхийн зөвшөөрөл, газар ашиглалтын байдалд дүгнэлт хийж, зөрчлийг арилгуулах, орчны тохижилт, үзэмжид муугаар нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нүүлгэн шилжүүлэх талаар санал боловсруулж танилцуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, шалгалтын дүнг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор Тэргүүлэгчдэд танилцуулахыг даалгав.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/575 дугаар захирамжаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв,  Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж  2021 оны 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд захирамжийн дагуу газар ашиглалтын байдалд хяналт шалгалтыг явууллаа.

Шалгалтаар 1 дүгээр хорооллын аюулгүйн тойргоос 21 дүгээр хорооллын урд хэсгийн төмөр зам болон авто замын уулзах цэг хүртэл буюу “Москвагийн гудамж", 21 дүгээр хороолол, Драгон төвийн баруун талын уулзвараас Баянхошууны гудамж хүртэл  буюу “Үйлдвэрчний эвлэлийн гудамж", Москвагийн гудамжны төгсгөлөөс цааш баруун аймгууд руу салдаг замын уулзвар хүртэлх буюу “Товчооны зам” дагуух байрлалтай газрын зөвшөөрөл болон бусад холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 193 ТҮЦ, контейнеруудаар нэг бүрчлэн явж эзэмшигчийн судалгааг гарган нүүлгэн шилжүүлэх талаар газрын албанаас мэдэгдэл хүргүүлсэн.

-

90%

70%

21

2021.10.18

№17/1

ДИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар албан даалгаврын биелэлтийн явцтай танилцах тухай

2020 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн 642 иргэн, хуулийн этгээдийн судалгаанаас газрын төлбөрөө нөхөн төлсөн, мэдэгдлийн дагуу гэрээний үүргээ биелүүлж газар дээрээ хашаа барьсан, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, сонсох ажиллагааг зохион байгуулж газрын гэрчилгээг цуцлахад бэлэн болсон иргэн аж ахуйн нэгжийн судалгааг тус бүр хүснэгтээр гаргаж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар хуралд өргөн барьж хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг зөрчсөн 642 иргэн, хуулийн этгээдийн судалгааг нэгтгэн гаргасан бөгөөд газрын төлбөрөө нөхөн төлсөн 432 иргэн, хуулийн этгээдийн 739,731,594 төгрөгийг төрийн санд төвлөрүүлж ажилласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг зөрчсөн 274 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар өдөр тутмын хэвлэлд хэвлүүлэн сонсох ажиллагааг хийсэн. Эдгээрээс мэдэгдэлийн дагуу гэрээний үүргээ биелүүлж, газар дээрээ хашаа барьсан газрын төлбөрөө бүрэн төлсөн 55 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 тоот албан даалгаварын хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 6-д заасныг үндэслэн хүчингүй болгох нөхцөл бүрдсэн 91 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2021 оны 8 удаагийн захирамжаар хүчингүй болгосон.

-

100%

100%

21

63

НИЙТ ДҮН

88,1%

72,5

 

 

 

 

 

ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                                              Д.ТӨМӨРБААТАР

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                      Б.МӨНХТУЯА

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд