Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй байрлуулсан болон хуучирч өнгө үзэмж алдсан зар сурталчилгааны 40 гаруй ширхэг самбарыг өнөөдөр /2022.06.23/ чөлөөлөө.
Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй байрлуулсан болон хуучирч өнгө үзэмж алдсан зар сурталчилгааны 40 гаруй ширхэг самбарыг өнөөдөр /2022.06.23/ чөлөөлөө. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/124 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан дүүргийн хэмжээнд Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн шалгалт хийж, барилгын түр хашааны стандарт шаардлагыг хангуулан зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбарыг чөлөөлөх зэрэг ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа нь энэ юм.