Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг эхлүүлсэн.

 

 

Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороонд нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт цогцоор нь байгуулж байгаа билээ.

 

Тус төслийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг ажил болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га тохижилтын ажил бүрэн дууслаа. Тохижилтын хүрээнд далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.

 

Тохижилт угсралтын ажлыг 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд