“ХЯНАЛТЫН ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ” СХД/ЗҮ/А/14-01/ тоот ажлын зураг төсөв боловсруулах тухай санал ирүүлэхийг урьж байна.

1.Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон зөвлөхүүдэд хүргүүлж байна.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон бага үнийн аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг1-Урилга

Бүлэг2-Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа/ Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт/

Бүлэг3-Техникийн санал-жишиг маягт

Бүлэг4- Санхүүгийн санал-жишиг маягт

Бүлэг5- Ажлын даалгавар

Бүлэг6-Гэрээний жишиг маягт

Зөвлөхийн саналын баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 10,000 /арван мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг СХД Төрийн сан банкны 100 200 951 009 дансанд төлнө.

Саналыг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 109 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн С.Содгэрэл

Холбоо барих утас 70 00 07 71

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд