Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медаль гардууллаа. Ойн медаль гардуулах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Д.Ундармаа, Засаг даргын Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга А.Оюунчимэг нар оролцож ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөлөө.  

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан улс эх орондоо ихийг хийж бүтээсэн иргэдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хэрэгжиж буй залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, оролцоог хангах зорилготой “1000 залуу 1000 санаа” төслийн явцыг дүгнэх, цаашдын чиглэлийг тодорхойлох, амжилттай төслөө хэрэгжүүлж байгаа залуучуудыг алдаршуулах, туршлагыг нь бусад залуучуудад сурталчлах уулзалт зөвлөгөөн боллоо.  

Тус арга хэмжээний үеэр Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сонгинохайрхан ОНХ-ын удирдлагууд оролцож орон нутгийн иргэдээс санаачилсан бичил төсөл санхүүжүүлэх журам, нөхцөлөө танилцуулж ажиллалаа.   

Мөн төслөө амжилттай хэрэгжүүлсэн багууд төслийн үр дүн, туршлагаа танилцуулж үлгэрлэн манлайлж залуучуудыг дараачийн төсөлд оролцохыг уриаллаа.

Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 12 бүлгийн 555 хүүхэд хамрагдаж байгаа бол өргөтгөл ашиглалтад орсноор 8 бүлгийн 120 хүүхэд нэмэгдэх боломжтой болж байна. Ингэснээр 113-р цэцэрлэг нийт 20 бүлгийн 670 гаруй хүүхэдтэй болж байгаа юм. Шинээр байгуулагдах 8 бүлгийн 120 хүүхдийг цахим бүртгэлд бүртгүүлсэн боловч цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдээс сонгох юм.

            Өргөтгөл ашиглалтад орсноор 113-р цэцэрлэг нийт 74 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулна.

СХД-ийн 17-р хороонд байрлах цэгт Төв, Булган, Говь-Алтай аймгийн малчдын махны худалдаа болж байна. Махны худалдаа 11-р сарын 03 хүртэл үргэлжилнэ. 

 

 

1.    “Шилдэг хороо” болзолт уралдаан -  11 дүгээр хороо – Тэргүүн байр

 

2.    “Шилдэг хороо” болзолт уралдаан – 7 дугаар хороо - Шагналт байр

 

3.    “Шилдэг хороо” болзолт уралдаан – 16 дугаар хороо - Шагналт байр

 

4.    “Шилдэг хэсгийн ахлагчийн баг” болзолт уралдаан – 15 дугаар хороо – Тусгай байр

 

5.    “Шилдэг хэсгийн ахлагчийн баг”  болзолт уралдаан – 2 дугаар хороо - Шагналт байр

 

6.     “Шилдэг хэсгийн ахлагчийн баг” болзолт уралдаан – 25 дугаар хороо - Шагналт байр

 

7.    “Манай хороо – миний гудамж” болзолт уралдааны “Шилдэг тохижилттой гэр хорооллын хороо” – 28 дугаар хороо - Гутгаар байр 

 

8.    “Манай хороо – миний гудамж” болзолт уралдааны “Шилдэг тохижилттой байр хорооллын хороо” – 15 дугаар хороо -  Тусгай байр  

 

9.    “Манай хороо – миний гудамж” болзолт уралдаан “Шилдэг тохижилттой гэр хорооллын хороо” – 10 - Тусгай байр

“Эхэлж инээ эхэлж мэндэл” аяны хүрээнд 79-р цэцэрлэгийн хамт олон 310 хүүхдийн ар гэрт мэдээлэл хүргэлээ. Тус цэцэрлэг нь 34 багш ажилтан, 320 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

 “Эхэлж инээ эхэлж мэндэл” аянд нэгдэж мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай байгаа гэр бүлд ганцаарчилсан уулзалт хийхээс гадна Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан хүүхдүүдэд хотын соёлыг түгээх, зөв иргэн байх талаар мэдээлэл хүргэлээ. Мөн эцэг эхчүүд цэцэрлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эерэг харилцаа, эерэг хандлагыг сайжруулах зорилгоор нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан байна.

          Гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуусаа дэмжин хэрэгжүүлдэг Start up төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтаас залуус өөрт хэрэгтэй мэдээллээ авахаас гадна өөрийн эхлүүлсэн бизнесээ хэрхэн төлөвлөх, хөрөнгө санхүүг хэрхэн босгох, зах зээлийн судалгааг хэрхэн зөв хийх зэрэг мэдээллийг авах юм. Залуустаа амжилт хүсье.

 

 

 

Дүүргийн хэмжээнд 100кв-аас дээш хүчин чадалтай уурын зуухаар халдаг 72 ААН бий. Эдгээр аж ахуйн нэгж түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс түүхий нүүрсний хэрэглээ, хадгалалтдаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

 

Бусдад худалдаалсан зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг 1-3 сая төгрөгөөр, иргэнийг 300 мянган  төгрөгөөр торгохыг анхааруулж байна. 

Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.

Дүүргийн төрийн албан хаагчид хороодод эргүүл хийж айл өрхийн галлагаа, түлш, зуух халаалтын аюулгүй байдлыг шалган ажиллаж байна.