Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медаль гардууллаа. Ойн медаль гардуулах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Д.Ундармаа, Засаг даргын Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга А.Оюунчимэг нар оролцож ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөлөө.