Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс өчигдөр орой сайжруулсан шахмал түлш болон агаарын бохирдлын асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Ингэснээр хэлтэс, албад, нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, хуваарьт оруулж, жижүүрт гаргах, иргэд олон нийтэд мэдээ  мэдээлэл хүргэх, мөн борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийх чиглэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн 19, 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Толгойтын далан сувгийн төлөвлөгөөт лаг цэвэрлэгээний ажил 30%-тай явагдаж байна. 15 рейсээр 122 тн лагыг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав одоогоос жилийн өмнө Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажил хийх хүсэлтэй иргэдийг нэгтгэн 20 орчим ажлын байр бий болгож эсгийний үйлдвэрлэлийг байгуулжээ.

Тэд өнөөдөр хувцас, цүнх, гутал, углааш, олбог болон бусад ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, экспортод гаргахаар зорин ажиллаж байна.

Улаанбаатар хотод хоёр өдрийн турш их хэмжээний усархаг бороо орж, үерийн аюул нүүрлээд байна. Зам, харгуй хаагдаж гудамж талбай борооны усанд урссан шороонд боогдож, зорчих хэсэг хаагдсан газрууд их байна.  

Сонгинохайрхан дүүргийн тухайд хэд хэдэн айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автсан, зарим орон сууцны барилгуудын зоорийн давхарт их хэмжээний ус хуримтлагдсан, зарим газруудад айл өрхүүдийн ариун цэврийн байгууламж хальснаас болж бохирдол үүссэн, үерийн хоолой шоороогоор дүүрч битүүрсэн зэрэг хүндрэлүүд үүсч байна.

Иймд дүүргийн Онцгой комисс, онцгой байдлын хэлтсээс эдгээр газруудын судалгааг гаргаж, газар дээр нь яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс маргааш буюу 2019.08-03-ны өдөр “Содон” хороололд 11-15 цагийн хооронд явуулын нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлнэ.

Тус үйлчилгээгээр иргэн даатгуулагч та сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, Нийгмийн даатгал гар утасны аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой юм.

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан орлогч А.Оюунчимэг өнөөдрөөс эхлэн хороодод ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр 6 болон 19-р хороодод ажиллаж, дүүрэг орон нутаг, нийслэл, улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгасан. Түүнчлэн хороодын төрийн албан хаагчдад захиргааны ерөнхий хуулиар сургалт хийж байна.

Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон иргэн бий. Тэдний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх шинэ технологи нэвтрүүлэх, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гар урлалын инновацийн төвийг Баянхошуу бүсэд байгууллаа.

 Тэрээр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч О.Ганбаатарын хамтаар шинээр тавих жижиг авто замуудын байршил дээр ажиллалаа.

105, 67, 122-р сургууль болон 226-р цэцэрлэг рүү ордог хэсгүүдэд шинээр жижиг авто зам тавихаар судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд уг газруудад зам тавих боломжтой гэж үзвэл иргэд ихээр зорчдог эдгээр хэсгүүдэд шинэ засмал зам тавих юм.

 

-Гурван дүүргийн зарим хороог хувааж, 17 хороо нэмэхээр нийслэлийн ИТХ шийдвэрлэсэн. Том дүүргээ хуваасан нь дээр байгаагүй гэж үү?

-Танаас асууя. Харьяалах дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хэзээ хамгийн сүүлд очив?

-Мэдэхгүй, хэзээ очсоноо санахгүй байна.

-Ер нь очиж байв уу, үйлчилгээ авсан уу?

-Хорооны байр, өрхийн эмнэлгээр л голдуу очдог шүү дээ.

-Харин тийм, төрийн үйлчилгээг хорооноос л илүүтэй авч байгаа биз. Жирэмсэн эхийг хяналтад авах, ахмад настны халамж гээд 150 орчим үйлчилгээг хорооны ажилтнууд иргэдэд үзүүлж байна. Сүүлийн үед гадаад паспорт авах, сунгах, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол хороондоо ханддаг болсон. Газрын харилцаатай холбоотой зарим үйлчилгээг дүүргийн Засаг даргын Тамгын газраас авч байгаа. Тэгэхээр дүүргийг хуваалаа гээд маргааш иргэнд яг ямар тустай бол. Үнэндээ дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын байранд тав, зургаан жил ирээгүй хүнд хуваах, эсэх нь падлийгүй. Гагцхүү жирэмсэн эх эмчийн хяналтад орохын тулд хорооны байр, өрхийн эмнэлэг рүүгээ 5-6 км алхаж байгаа нь л хүндрэлтэй байгаа юм. Хорооноос үзүүлэх үйлчилгээг иргэд ойроос, төвөггүй авах нь л чухал. Хороог хуваах талаар бараг дөрөв, таван жил ярилаа. Нэг хороо 8-10 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж үздэг. Манайд тэгэхэд 20 гаруй мянган иргэнтэй хороод бий. Нөгөө талаас гэр хороолол онцлогтой. Орон сууцны таван байрны дундах хорооноос өөр. Тиймээс хороодынхоо тоог нэмж, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх саналыг нийслэлийн ИТХ-д гаргасан. Бидэнд хороо хувааж байсан туршлага бий. Үйлчилгээ тэс өөр болж, сайжирсныг мэдэх учраас ийм хүсэлт тавьсан юм. Харин дүүргийг хуваах, эсэхийг УИХ шийднэ. Мөн холбогдох хуульд өөрчлөлт оруулна.

 

 

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын хүрээнд СХДОБХ-ийн албан хаагчдад Монгол Улсын Шадар сайдын шагнал "Онц гал сөнөөгч" тэмдэгээр ГТУА 29 ангийн салааны захирагч, ахмад Ц.Оюундэлгэрэх, Батлан Хамгаалах яамны "Эх орны төлөө 3" ГТУА 26 ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ариунболд, Ц.Ганжаргал "Дайчин алдар 3" тэмдэгээр ГТУА 29 ангийн АБДТ-ийн засварчин, ахлах ахлагч Х.Билгүүн, Зам Тээврийн яамны "Онц тээвэрчин" цол тэмдэгээр ГТУА 29 ангийн жолооч, ахлах ахлагч М.Батсайхан, Байгаль Орчны яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Батцэцэг, СХД-ийн "Хүндэт өргөмжлөл"-ээр ГТУА 11 ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Тарвачамба, ГТУА 26 ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Ганбар, ГТУА 29 ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Өнөрбаясгалан СХД-ийн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр ГТУА 11 ангийн жолооч, ахлах ахлагч Л.Лачид, ГТУА 26 ангийн жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар, ГТУА 29 ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч З.Мөнхсайхан Улаан загалмайн 80 жилийн ойн хүндэт тэмдэгээр 5 алба хаагч тус тус шангууллаа.