Монголын хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах БҮЖГИЙН СПОРТЫН тэмцээнийг 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Монголын бүжгийн спортын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 11 байгууллагын 148 бүжигчид авъяас чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.


Байгууллагын нэгдсэн дүнгээр: 


1-р байрт Д.Цэцэгээ, С.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай 67-р сургууль
2-р байрт Ж.Энхбаатар дасгалжуулагчтай 12-р сургууль
3-р байрт С.Тунгалаг дасгалжуулагчтай 122-р сургуулийн тамирчид тус тус шалгарлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо "Томуу, томуу төст өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах" сургалтыг О.Заяаням захиралтай "Хүүхдийн баясгалан" ТББ-ын цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн хүүхдүүдэд зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд чин сэтгэл, авъяас чадвар, эрдэм мэдлэгээ зориулан ажиллаж байгаа дүүргийнхээ нийт эмч нарыг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авлаа. 

Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын бие төлөөлөгч, СХД-ын Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарт зүрх сэтгэлээ харамгүй зориулан, бусдыгаа манлайлан ажилласан эмч нараа шагнаж урамшууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Sarangbat ТББ хамтран “Өсвөр үеийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх” нөхөн үржихүйн 5 өдрийн сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад дүүргийн Улаан загалмайн хорооны өсвөрийн улаан загалмайн клубын гишүүд хамрагдаж, “Үе тэнгийн сургагч багш” сертификатаа гардан авчээ.

Монголын хүүхдийн спортын VI их наадам Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 25 жилийн ойн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн нээлтийн арга хэмжээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдан, нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 24 сургуулийн багш нар болон шилдэг тамирчин хүүхдүүд оролцож, хүүхдийн спортын их наадмын тэмцээнд оролцох эрх авсан тамирчин хүүхдүүдэд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, БТСХорооны дарга Ц.Ганхүү нар БАТЛАМЖ гардууллаа.

Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ДЭМБ-аас хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалт Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлээ.

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд нийт 191 хүн хамрагдлаа.

Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс анхдагч болон хэрэгжиж байна.

Дүүргийн Улаан загалмайн хорооныхон "Томуу, томуу төст өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах" үйл ажиллагааны хүрээнд "Гараа хэрхэн зөв дарааллаар угаах вэ?" сэдэвт сургалтыг МУЗН-ийн Алтан гишүүн, дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Энх-Ариун эрхлэгчтэй 110-р цэцэрлэгийн хүүхдүүдэд зохион байгуулж, хүүхэд бүрт гар ариутгагч санитол тараалаа.