Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль БНСУ-ын ЁНЧУ ахлах сургуультай хамтран 2015 оноос эхлэн жил бүр 1000 мод тарих ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд хоёр сургуулийн сурагчид Төв аймгийн Лүн сумын нутагт энэ жил 4000 дахь модоо тарих юм.

Харин уг ажлын бэлтгэл болгож 67-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуын сурагчид өмнөх жилүүдээ тарьсан модоо эргэж, арчилгаа хийгээд ирсэн байна.  

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн Лабораторийн хамт олон 7-р хорооны харъяа “Кристина нобел” сангийн дэргэдэх “Нархан хотхон” хүүхдийн асрамжийн төвийн нийт 67 хүүхдэд цагаан хорхойн болон шээсэнд ЖП , кальци үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж, витаминжуулжээ.

Дүүргийн хэмжээд 4 байршилд байгуулагдах Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дах салбар буюу 15-р хорооны номын санд “Сараанбат” ТББ монгол, солонгос хэл дээр хэвлэгдсэн 200 гаруй ном хандивлалаа. Сараанбат ТББ нь ЗДТГ болон хороодод эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн юм.

Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжин ном хандивлах аян удахгүй хэрэгжиж эхэлнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Сайн Учрал” сан, олон улсын боловсролын “Эрдэм” академийн санаачилсан утааны эсрэг өдөрлөгт дэмжлэг үзүүлж, утааны голомтод амьдарч буй иргэдэд ширхэг бүр нь 28$-ийн үнэ бүхий, уурхайн гүнд, хүнд үйлдвэрүүдэд ашигладаг тусгай зориулалтын 6000 ширхэг 3M маск үнэгүй тараалаа.

Уг өдөрлөгөөр нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй бүс болох Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдэд тусгай зориулалтын 3М 9210 N95 маркийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, эмнэлгийн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, түүнчлэн Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, доктор профессор Ш.Цэрэнсамбуу, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор Ш.Алтантуяа нар иргэдэд утаанаас хүүхэд багачууд, хэвлий дэх ургийг хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Арга хэмжээний үеэр ээжүүдийн зөвлөгөө ярилцлагаас гадна иргэдэд дархлаа сэргээх аарц, аньс, чацаргана, ургамлын гаралтай уушги цэвэрлэх цайгаар үйлчилсэн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛЬ ЗҮЙН

ТАСГААС 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

 

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн Засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгаас 2018 оны байдлаар 825 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 218 иргэнд хууль эрх зүйн сангаас хууль тогтоомжийн лавлагааг олшруулан өгч, дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалуудыг нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан UB.Legal сайтад байршуулан ажилласан.

Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн, хүний эрх зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гаргахад анхаарч, хяналт тавьж ажилласан.

Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргыг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нийт  24 маргаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцлоо.

Удирдлагаас иргэд, байгууллагатай байгуулсан 128 гэрээний эрх зүйн үндэслэлд хяналт тавьж бүртгэлд авч ажилласан.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хорооноос "Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны V дугаар байр буюу “Нийслэлийн Иргэний танхим” болон МУБИС-ын спорт зааланд зохион байгуулж байна.

Уг сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 43 цэцэрлэгийн 78 багш нар хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 18-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

          Билгийн тооллын хаврын тэргүүн сар Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгоно.

        2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд 65 хүрч буй ахмадууд хөдөлмөр, халамжийн хороо хариуцсан мэргэжилтэнд хандаж үйлчилгээнд хамрагдана уу.

            Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх /Хуулбарын хамт/

            Лавлах утас: 70174405

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дах хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны A/133 дугаар тушаалаар баталсан '"Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам"- ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх болон хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, оршин суугч иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл нийт 400 орчим иргэн уригдан оролцсон юм.

Хурлыг нээж тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар үг хэлж иргэдэд өнгөрсөн 2018 онд цагдаагийн хэлтсээс хийж хэрэгжүүлсэн ажлыг видео хэлбэрээр танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч хариулт өгсөн.

Тайлангийн хурлын үеэр 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж, үр бүтээлтэй хамтран ажилласан “23 дугаар хороо”-ны С.Сайхантуяа Засаг даргатай хамт олон болон У.Батхүү даргатай “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв”-ийн хамт олонд цагдаагийн хэлтсийн “Өргөмжлөл”-ийг гардуулан, 14 иргэнийг хэлтсийн даргын “Баярын бичиг“, мөнгөн шалганалаар шагнаж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/07 тоот "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай тушаалын дагуу тус Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээдүүд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор зохион байгуулж байна.

          Тус эмнэлэг 150 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 301 хүүхэд хүлээн аваад байна. Хэвтэн эмчлүүлэгч хүүхдийн тоо цаашид өсөх магадлалтайг эмч нар хэлж байна. Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Эрүүл мэндийн яамнаас дусал тарианы тохируулагч, ТББ-аас 13 эвхдэг ор зэргийг хандивлаад байгаа юм.

         Дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нэмэлт өрөө тасалгааг гарган 1-р амбулаторын 1 давхрыг хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэмэлт тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Цаашдаа 315 хүртэлх хүүхэд хүлээн авч чадах хэмжээний ор бэлтгэсэн байгаа.

         Он гарсаар өдөрт 60-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчин их байсан ч он гараад өөр давалгаа тархалт нэмэгдсэн. Хүүхдүүд маш өндөр халуурч, хордлогын шинжтэй орж ирээд хатгаагаар өвчилж хүндрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж эмч, сувилагч, асрагч нарынхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.