“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” дүүргийн дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 24-р хорооны “Баянбигэр” ӨЭМТөв дээр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, СХДЭМТ-ийн дарга Ж.Болортуяа8 Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, 24-р хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар, ӨЭМТ-ийн дарга И.Мөнгөнцэцэг нар оролцлоо. Дэд хөтөлбөрийн хүрээнд 24-р хорооны 194 иргэнд урдчилан сэргийлэх үзлэг, уушигний эмгэг илрүүлэх рентген үзлэг оношлогоо хийлээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэргийн алдар” тэмцээний шагналыг гардууллаа.

Цэргийн алдар тэмцээн спортын 6 төрлөөр явагдаж, 150 орчим албан хаагчид, ажилтнууд хамрагдан, багийн нэгдсэн дүнгээр төвийн бүсийн баг тэргүүн байр эзлэн, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, дэд байрыг Цэргийн штаб, гутгаар байрыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс тус тус эзлэн мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, урьдчилан сэргийлэх" талаар сургалт зохион байгуулж байна.

А/ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЦАХИМААР БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОЛТ ЯВАГДАНА /иргэд гадаа дугаарлаж удаан зогсохгүй, гэрээсээ дугаараа авна/.

1.    Иргэн та бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mnд нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлэн дугаар авна. Систем 2019 оны 03 дугаар сарын 11-ний 9:00 цагт нээж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.

Цахимаар дугаар авахад:

-       Та зөвхөн өөрийн харъяа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүргийн бүртгэлийн байран дээр таны баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу тулгалт хийгдэх учир бүртгүүлэх боломжгүй болно.

-       Системд гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.

-       Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.

-       Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу!!!

-       Та дугаар авч амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Б/ БҮРТГЭЛ

1.    Цахимаар дугаар авсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн урлаг танхимд бүртгэнэ.

2.    Дугаар авсан бүртгүүлэгч нь өөрийн биеэр очно /бүртгэлийн байранд зөвхөн бүртгүүлэгч иргэн орно/.

3.    Цахимаар авсан цагтаа очиж бүртгэл хийлгэнэ. Хоцорсон тохиолдолд цахимаар авсан дугаар хүчингүй болно.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч очно.

Үүнд:

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт /хэрэв байхгүй бол ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагааг үндэслэнэ/

-3,5*4,5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, засварлахгүй байхыг анхаарах/

                         -Бүртгэлийн хураамж 24 ам доллартай тэнцэх төгрөг бэлдэж ирнэ. Тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

В/ Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

-18-39 настай байх /1979 оны 03 сарын 14-ээс 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төрсөн байх/

-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

-Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

-Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдол хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шатны шалгалтаар ажил үүрэг гүйцэтгэх чадамж сул гэж үзэн хасах болно/

-Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх

Тус төв нь иргэд үйлчлүүлэгчиддээ ая тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангах үүднээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Агааржуулалтын системийг засварлалаа.
2. Фитнессийн тоног төхөөрөмжийн нэмэгдүүлж, засвар үйлчилгээ хийлээ.
3. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сүүлийн үеийн дэвшилтэд IP камераар бүх өрөө тасалгааг бүрэн камержууллаа.
Та бүхэн манай төвөөр аятай тухтай үйлчлүүлээрэй. Найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хорооны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хамт олон 25 жлийнхээ ойн хүрээнд олон санаачлан хийж байгаа нь өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал байлаа.

Тодруулбал нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн онцлог цаашдын чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг өнөөдөр дүүргийн иргэний танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын нийт 13 илтгэл хэлэлцэгдэж дүнгээ гаргалаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дүнгээр:

1-р байрт 127-р цэцэрлэгийн багш Ч.Мандхай

2-р байрт 125-р цэцэрлэгийн багш Ж.Байгалмаа, Ш.Баярмаа

3-р байрт 110-р цэцэрлэгийн багш Б.Анхтуяа, Н.Баянжаргал

Ерөнхий боловсролын сургуулийн дүнгээр:

1-р байрт 134-р сургуулийн багш А.Хажиддулам

2-р байрт 9-р сургуулийн багш Х.Даланчулуун

3-р байрт Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургуулийн багш Н.Бямбадалай нар тус тус шалгарч Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Менингококкт халдварын эмнэлзүй эмчилгээ оношлгоо” , “Нян судлалын шинжилгээнд сорьц авах, хадгалах, тээвэрлэх” “Улаанбурхан өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тухай”, “Улаанбурхан өвчний эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний талаарх сургалтыг дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдварын сэргийлэлт хяналтын тасгийн эрхлэгч Ш.Нарантуяа, Өрхийн менежер С.Буямаа нар сургуулийн 11, цэцэрлэгийн 36 эмчид сургалт зохион байгуулав.

“Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрханчууд “Мянган залуу-Мянган санаа” төслийг хэрэгжүүлж байна. Залуучуудыг бие даан төсөл бичих аргачлалд сургах, амжилттай суралцагчдыг олон улсын болон улс, орон нутгийн томоохон төсөлд  хамруулж, ажлын байраар хангах, шилдэг, шинэ санал санаачилга гаргасан төслүүдийг дэмжих зорилготой уг төсөл өнгөрсөн 1-р сараас эхэлсэн.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуулын хөгжлийн төвөөс хамтран хэрэгжүүлж буй төсөлд эхний ээлжинд 1-р сард 100 залууг сургалтад хамруулж гэрчилгээ олгосон.

Харин 2-р сард “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааг дүүргийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ГБХЗХХ, ЗХТ-үүд хамтран зохион байгуулсан. “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааны зорилго нь дүүргийн иргэдийг орон нутгийн хүүхдийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл бичих аргачлалд сургах, иргэдийг оролцоогоор нь хөгжүүлж, дэмжих, санхүүжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааг ДЗОУБ-ын Сонгинохайрхан дүүргийн хөтөлбөрөөс дэмжин, шалгарсан төслийг 3000 хүртэлх доллароор санхүүжүүлэх юм.

Төсөл нийт 3 үе шаттай хэрэгжих бөгөөд сургалт зохион байгуулах, төслийн шалгаруулалт хийх, шалгарсан төслийг санхүүжүүлэх гэсэн дараалалтай явах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд, оршин суугчдаа дээдэлсэн, тэдний амьдрах эрүүл аюулгүй, тав тухтай орчныг хангасан “Аз жаргалтай хот” болгох зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд “Хотын хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/77 дугаар тушаалаар батлан, аргачлалыг нэвтрүүлэх сургалтыг өнөөдөр 32 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгууллаа.

            Сургалтын дагуу 3 дугаар сарын сүүлээр хяналт, үнэлгээний ажлыг зохион байгуулах бөгөөд энэ үнэлгээ нь “Шилдэг хороо”-ны үнэлгээнд шууд хамаарах юм.

Цаашид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зхаирагчтай дүүргийн Засаг даргын байгуулах үр дүнгийн гэрээнд “Хотын хөгжлийн индекс” тусгагдах бөгөөд хороодын Засаг дарга нарын “Батламж” гэрээнд тусгахаар ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен  “Монгол Улс нь нийгмийн хамгааллын чиглэлд бусад орноос харьцангуй өгөөмөр. Төрөөс нийгмийн хамгаалал, халамжид нэлээд мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө нь нүдээ олохгүй зүйлд зарцуулагдвал маш харамсалтай. Энэ үйлчилгээ нь нүдээ олсон, эзэндээ очсон үйлдэл тул бид энэ төслийг хэрэгжүүлсэн” гэлээ.

НАЙМДУГААР САР ГЭХЭД БҮРТГЭЛИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОНО

-Төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын 220 сум сүлжээнд буюу шилэн кабелд холбогдсон байдаг. Үүнээс 69 сум нь бүртгэлийн сүлжээнд холбогдсон байдаг. Төслийн багтай хамтран 2019 онд 120 сумыг бүртгэлийн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа. Үлдсэн 30 орчим сумыг  Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн нөөц бололцоогоор бүртгэлийн сүлжээнд холбох зорилт тавьсан байгаа. Ингэснээр 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Харилцаа холбооны зохицуулах хороо шилэн кабелд холбогдоогүй сумдыг шилэн кабелд холбохоор төлөвлөж байгаа. Хэрэв ингэвэл Монгол Улсын 330 сумыг буюу бүх сумыг бүртгэлийн сүлжээнд холбоход бэлэн байна.

-Сум, хороодыг сүлжээнд холбосноор иргэд бүртгэлийн хэдэн төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?

-Өмнө нь аливаа сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж,аймгийн төвийг зорьдог байсан. Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор иргэд сумын төвөөсөө үйлчилгээ авч цаг, мөнгөө хэмнэнэ. Иргэний бүртгэлийн  15 төрлийн бүртгэлийн үйлчилгээ авах юм.

-Улсын бүртгэлээс үзүүлдэг үйлчилгээний хэдэн хувь нь цахимжаад байна вэ?

       -Улсын бүртгэлийн багц хууль батлагдахад дагаж мөрдөх журмыг хууль тогтоогчид баталсан байдаг. Журамд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах үүрэг өгсөн. Ингээд манайхаас үзүүлдэг үндсэн гурван үйлчилгээ буюу эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжсан. Бид наймдугаар сарын 1-нээс өмнө улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилт тавьсан байгаа.

-Бүртгэлийн үйлчилгээнд шинээр ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн төвтэй үйлчилгээний 60-70 хувийг үзүүлдэг. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно.

-Иргэний мэдээллийг цахим үйлчилгээнд нэвтрүүлэх нь нэг талаас аюултай. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Цахим үйлчилгээний аюулгүй байдал дэлхий дахинд яригдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улс дахь хамгийн том цахим мэдээллийн сантай байгууллага. Манайд 70 орчим терабайт мэдээллийн сан бий. Манай бүртгэлийн газар нь цахим аюулгүй байдлыг хангах газартай. Үүнд 20 орчим хүн ажилладаг. Энд улсын цахим бүртгэлийн аюулгүй байдал, хөгжүүлэлт, хамгаалалтыг хариуцдаг.

Гадаад паспортын хугацаа дууссаныг иргэд гадаад явахдаа л мэддэг. Тиймээс гадаад паспортын хугацаа дуусахад хэр хэмжээний хугацаа үлдсэнийг анхааруулж мессеж очих үйлчилгээ нэвтрүүлж байгаа.

Мөн энэ өдөр улсын бүртгэлийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа бөгөөд 2018 оны ажлаа дүгнэж, ирэх 2019 оныхоо хийх ажлынхаа төлөвлөгөөг ярилцаж байгаа юм байна.

https://news.mn/r/2091423/?fbclid=IwAR1_94l4Q02UyrsjRR_cldtujG90paE8M9JTI8dVmHl4pEh4vv8X_IMBVVQ