Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хөдөлгөөнт болон хийлдэг тоглоом, эргэлттэй тоног төхөөрөмжүүдийн чанар, ашиглалт, техникийн болон үйлчилгээний аюулгүй байдалд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Эрчим хүчний тухай хуулиуд, MNS ISO 8124-1:2010 “Тоглоомын аюулгүй байдал. Физик болон механик шинж чанартай холбоотой аюулгүй байдлыг тодорхойлох”, MNS ISO 8124-2:2011. “Тоглоомын аюулгүй байдал. Шатамхай шинж чанар”, MNS ISO 8124-3:2011 “Тоглоомын аюулгүй байдал. Зарим элементүүдийн шилжилт” стандартуудын хэрэгжилт, холбогдох норм дүрмийг хангаж ажиллаж байгаа эсэхэд хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

        Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж мөрдөх, анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг байрлуулж, үйлчлүүлэгч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч болзошгүй эрсдлэээс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Хүүхдийн тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” 2019.05.24-ны өдрийн 02-03/2082 дугаартай мэдэгдэл өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.    

Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас мэдээллийг авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 81 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт нь 78.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт үүрэг даалгавраас 25.9 хувийг Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, хаяг рекламны самбар, авто замын тэмдэг, тэмдэглэгээ хайс хашлага зэргийн өнгө үзэмжийг сэргээх, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлт, газрын зөрчил маргааныг арилгах зэрэг байв. Мөн “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд БЗД-ийн VIII хороо, Хууль сахиулахын их сургуулийн урд талд байрлах 1978 онд ашиглалтад орсон, 48.1, 48.2, Цагдаагийн 90 айл, 32 дугаар цэцэрлэгийн шугам сүлжээний угсралтыг инженерийн зөв шийдэл, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, материалын оновчтой хуваарилалтын үр дүнд ОСНААУГ, түүний Зүүн түгээх төв, ХҮТ-1, ГУББГ-ын хамтын ажиллагааны үр дүнд 200 айл өрхийн 1000 орчим иргэд 2001 оноос хойш олон жилийн дараа хэрэглээний халуун устай болгосон. “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 гаруй аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг 2052 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна” гэв.

"Хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд орон сууцны хорооллууд дундах тохижилт, ногоон байгууламжгүй, сул шороон хөрстэй, хүний хөлд тахлагдсан, борооны ус ихээр тогтдог есөн дүүргийн 157 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилт хийх судалгааг дүүргүүдийн ЗДТГ, СӨХ-той хамтран ажиллаж, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголт зэргийг харгалзан үзэж 32 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилтыг хийхээр төлөвлөж, ажлын байршил бүр дээр ажиллаж, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж байна” хэмээн мэдээллээ танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээг бий болгох ажлын хүрээнд 8 газрын захирамж гаргасан”

Зөвлөгөөнөөр “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. Тэрбээр “Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түгээлт борлуулалтын сүлжээг байгуулах ажлын хүрээнд найман газрын захирамж гаргасан. Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг олгон, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна. Мөн хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьд тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХК-тай хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 5-наас эхлэн жишиг цэгийг нээсэн” хэмээв.

 

Мөн “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл арга, хэмжээн дээр техникийн нөхцөл олгох асуудал, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүссэн техникийн нөхцөл олгох, Налайхын үйлдвэр технологийн паркийн эрчим хүчний эх үүсвэр, түүний гарц, техникийн нөхцөл олгох шийдэл зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Р.Дагдан хуралдаанд танилцуулав.

Эрүүл мэндийн байгууллагынхны хариуцлагыг нэмэгдүүлж, хүнд суртлыг арилгах 30 хоногийн хугацаат үүрэг өгөв

Хуралдааны танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн бүх дүүрэг хороодын удирдах ажилтнуудын дунд асуулт, хариулт, санал сонсох нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой асуудлуудад гарц шийдлийг хэлэлцсэн юм. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулах, мөн нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Түүнчлэн Авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /зургадугаар сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах, энэ онд хөрөнгө оруулалт болон урсгал засвараар хийгдэж байгаа авто зам, барилга, байгууламж, шугам, сүлжээний ажлуудаа төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлууд болон түр хугацаагаар хаагдах авто замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тогтмол хяналт тавихыг мөн холбогдох ажилтнуудад даалгав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг ажлуудыг хариуцлагатай зохион байгуулах, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хариуцлага, ёс суртахууны доголдол, хүнд суртлыг арилгах асуудлаар 30 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан юм.

 

Мөн “Нийслэл, дүүргийн ажилтан, албан хаагчид хоорондоо ажлын уялдаа холбоо муу байна. Аливаа ажилд идэвх санаачилгатай, бүтээмжтэй иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай. Төр иргэндээ үйлчлэх ёстойг бид алхам тутамдаа санаж, ажил хэрэгтээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэл учруулдаггүй хурдан шуурхай ажлыг урагшуулдаг байх алхмыг хаа хаанаа мөрдөх ёстой. Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, хөдөлмөрлөж байж бид хөгжилд хүрнэ. Тиймээс та бүхэнд хотын ажлаас илүү чухал, хариуцлагатай ажил байхгүй гэдгийг дахин сануулж хэлье” хэмээн хотын Захирагч хуралдаанд оролцсон нийслэлийн удирдах ажилтнуудад онцгойлон анхааруулсан.

Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 2019 оны 5 сарын 15-наас 25-ны өдрүүдэд 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулах үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ-н Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт хариуцсан зөвлөх доктор Ананда, мөн ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан албаны дарга О.Дашпагам, НЭМГ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд СХД-ийн Эрүүл мэндийн төвийн нэмэлт дархлаажуулалтын явцтай танилцаж, цаашдын анхаарах асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дүгнэлт, зөвлөмж өглөө. Дүүргийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын явц 94%-тай явагдаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн 2-р зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсийнхэн хамтран оролцож, салбарын хууль, журмын хэрэгжилт, шинээр мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудын талаар танилцуулга хийлээ. Зөвлөгөөнд 32 хорооны 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамт “Автомашингүй өдөр-2019” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон иргэдэд эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл өглөө.

Мөн “Жаргалант” тосгоны Соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ бэлэг барилаа. Тус соёлын ордны дэргэдэх “Донж” хамтлагийн сурагчид, МУСТА Баатардоржийн дэглэлт “Хүлгийн айзам” болон МУСТА Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог” бүжгээр хүрэлцэн ирсэн иргэдэд урлагийн тоглолт үзүүлсэн юм.

СУИС-ийн харъяа “Бадмаараг” дунд сургуулийн сурагчдын хамт сайн үйлсийн аян өрнүүлж, хүрэлцэн ирсэн бага насны хүүхдүүдийн дунд чөлөөт бүжгийн тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн 3 байрны хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

         Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварыг ахиулах, монгол хэл, бичгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурагчдын монгол уламжлал, ёс заншлаа дээдлэн хүндэтгэж, эх хэлээрээ бахархах үзэл бүхий иргэн болж төлөвшүүлэх зорилготой “Эх хэл соёлоо дээдэлье” сарын аяны хаалт өнөөдөр 42-р сургууль дээр боллоо.   

“Миний эх хэл ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан    

1-р бүс           9-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Мандухай          

            2-р бүс           42-р сургуулийн 11б ангийн сурагч А.Ундрал

            3-р бүс           ИЦ 2-р ахлах сургуулийн 11ё ангийн сурагч Ц.Мягмарсүрэн        

            4-р бүс           Тольт сургуулийн 11а ангийн сурагч Ч.Тамир           

“Би эх хэлээрээ зөв, түргэн уншдаг” уншлагын уралдаан  

1-р бүс           12-р сургуулийн 8а ангийн сурагч Батцэцэг   

            2-р бүс           106-р сургуулийн 8а ангийн сурагч Р.Номинжин     

            3-р бүс           76-р сургуулийн 8в ангийн сурагч А.Энхжин 

            4-р бүс           Чандмань сургуулийн 8а ангийн сурагч Т.Баасан    

Эх хэлний шалгалт /сурагчдын дунд/   

1-р бүс           65-р сургуулийн Л.Энхцэцэг багштай 7б анги

            2-р бүс           106-р сургуулийн Н.Туяа багштай 7б анги     

            3-р бүс           76-р сургуулийн Б.Алтантуяа багштай 7д анги         

            4-р бүс           Тольт сургуулийн Л.Дэлгэрмаа багштай 7а анги      

“Бид ангиараа цэвэр бичигтэн” /анги нийтээрээ/      

1-р бүс           ИЦ 1-р ахлах сургуулийн Т.Баярмаа багштай 6в анги        

            2-р бүс           107-р сургуулийн С.Пүрэвсүрэн багштай 6д анги    

            3-р бүс           105-р сургуулийн Д.Мөнгөнтуяа багштай 6г анги     

            4-р бүс           Тольт сургуулийн Б.Болормаа багштай 6а анги       

Эх хэл бичгийн шалгалт /багш нарын дунд/   

1-р бүс           65-р сургуулийн багш Н.Бат-Өлзий      

            2-р бүс           106-р сургуулийн багш П.Энхтуяа        

            3-р бүс           104-р сургуулийн багш Х.Болорцэцэг  

            4-р бүс           Гэрэлт ирээдүй сургуулийн багш Ж.Алтанчимэг      

Кино бүтээлийн шагнал   

1-р бүс           Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль          

            2-р бүс           П.Энхчимэг захиралтай 106-р сургууль          

            3-р бүс           Х.Баяржаргал захиралтай 76-р сургууль        

            4-р бүс           ХО СОН ХЕ захиралтай Гэрэлт ирээдүй        

Тэргүүний сургууль шалгаруулах          

1-р бүс           Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль

            2-р бүс           П.Энхчимэг захиралтай 106-р сургууль          

            3-р бүс           Х.Баяржаргал захиралтай 76-р сургууль        

            4-р бүс           ХО СОН ХЕ захиралтай Гэрэлт ирээдүй        

Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо 7600 гаруй иргэнтэй ч ерөнхий боловсролын сургуульгүй. Харин энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар боллоо. Их нарангийн 18, 19-р гудамжинд баригдах уг сургуулийн ажилтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа бөгөөд дуусах шатандаа явж байна.

Дүүргийн засаг даргын А/233 захирамжийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 313 аж ахуйн нэгж байгууллага, 2794 иргэн Баянхошуу хайрханы энгэр, дүүргийн 20-р хороо, Их нарангийн хогийн цэг орчимд нийт 11.767 тарьц суулгац суулгалаа.

 Модыг нэг удаа суулгаад өнгөрөх биш арчилгаа, усалгаа чухал учир энэ ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох хүмүүст дүүргийн удирдлагууд үүрэг болголоо. 

          Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 тоот захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/164 тоот захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар марафоны цомыг аялуулж, үүний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт марафон тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээний 12-17 насны ангилалд өсвөрийн 204  гүйгч оролцсон бол насанд хүрэгчдийн хэмжээнд 213 нийт 417 иргэн хамрагдлаа. Тэмцээнд 1, 3, 6, 9, 13, 14, 19, 20, 23, 25, 26, 27, 5, 29, 30 дугаар хороод, 9, 62, 65, 67, 74,104, 105, 106, 107, 121, 122, 124, 123, 134 дүгээр сургуулиуд идэвхитэй хамрадсан бол 111, 253 дугаар цэцэрлэгийн хамт олон мөн гүйлтэд идэвхитэй оролцлоо.

Өсвөрийн эрэгтэй гүйгчдийн шагналт байранд

I байрт  Г.Лхагвабаатар 106-р сургууль

II байрт Б.Бямба-Очир 106-р сургууль

III байрт П.Батзолбоо 106-р сурууль ,

Өсвөрийн эмэгтэй гүйгчдийн шагналт байранд

I байрт  М.Эрдэнэтуяа 121-р сургууль

II байрт Б.Хулан  9-р сургууль

III байрт Б.Анхцэцэг  74-р сурууль

Насанд хүрэгчдийн эрэгтэй шагналт байранд   

I байрт Б.Доржсүрэн                                                         

II байрт Д.Баярмагнай                                                      

III байрт А.Ган-Эрдэнэ                                                      

IV байрт Б.Сэргэлэнбаатар                                             

V байрт Б.Уртнасан                                                         

Эмэгтэй шагналт байранд

I байрт Э.Төгсмаа 

II байрт С.Хажидмаа

III байрт О.Золзаяа

IV байрт О.Солонго

V байрт Т.Янжинсүрэн нар тус тус шагналт байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.