Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хөдөлгөөнт болон хийлдэг тоглоом, эргэлттэй тоног төхөөрөмжүүдийн чанар, ашиглалт, техникийн болон үйлчилгээний аюулгүй байдалд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Эрчим хүчний тухай хуулиуд, MNS ISO 8124-1:2010 “Тоглоомын аюулгүй байдал. Физик болон механик шинж чанартай холбоотой аюулгүй байдлыг тодорхойлох”, MNS ISO 8124-2:2011. “Тоглоомын аюулгүй байдал. Шатамхай шинж чанар”, MNS ISO 8124-3:2011 “Тоглоомын аюулгүй байдал. Зарим элементүүдийн шилжилт” стандартуудын хэрэгжилт, холбогдох норм дүрмийг хангаж ажиллаж байгаа эсэхэд хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

        Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж мөрдөх, анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг байрлуулж, үйлчлүүлэгч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч болзошгүй эрсдлэээс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Хүүхдийн тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” 2019.05.24-ны өдрийн 02-03/2082 дугаартай мэдэгдэл өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.