Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 25 жилийн ой, Монголын хүүхдийн спортын VI их наадам, Сонгинохайрхан дүүргийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр ажилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 6-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд, 17 байгууллагын 408 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт С.Батсайхан дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль

2-р байрт Н.Уртнасан дасгалжуулагчтай 12-р сургууль

3-р байрт Д.Цэндмаа дасгалжуулагчтай 62-р сургуулийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний нас тус бүрийн 1-р байрт шалгарсан тамирчид Монголын хүүхдийн спортын VI их наадамд оролцох эрхээ авлаа.

Сонгинохайрхан дүүргийн Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ өнөөдөр 13 цаг хүртэл дүүргийн Тамгын газрын гадаах талбайд нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна.

Өдөрлөгөөр байгууллагын танилцуулга болон хариуцсан хороодынхоо хог ачих хувааригй иргэд олон нийтэд танилцуулж байна.

Мөн хог тээврийн ачигч, зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтан зэрэг ажлын байруудад ажилтан бүртгэж авч байна.

     “Оюутан цэрэг”-т бүртгүүлсэн оюутнууд өнөөдөр Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль дээр эрүүл мэндийн үзлэгт орж байна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн оюутнууд 03 сарын 24-нд бие бялдрын шалгалт өгч тэнцсэнээр “Оюутан цэрэг”-т элсэх сургалтад суух боломжтой болох юм.

 

                                                                                                   

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилт нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

Гамшгийн аюулын дохио өнөөдөр 16:00 цагт дуугарсны дараа Гамшгийн аюулын дохио өнөөдөр 16:00 цагт дуугарсны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газар мөн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Тамгын газрын гадаах талбайд цугларлаа.

Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил энэ долоо хоног буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

#Нэг дэх дохио дуугарахад иргэн та #суу, #нуугд, #хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

3 дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр спорт цогцолборт зохион байгуулагдаж, 18 байгууллагын 180 өсвөрийн тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт Г.Цагаанцоож захиралтай, Д.Моломдорж дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургууль

2-р байрт М.Туулсайхан захиралтай, Ц.Мөнхжаргал дасгалжуулагчтай 12-р сургууль

3-р байрт Д.Чимгээ захиралтай, Т.Ганцэцэг дасгалжуулагчтай 105-р сургууль тус тус шалгарлаа.

Дүүргийн Засаг даргын А/112 тоот захирамж, 03 дугаар албан даалгаврын дагуу Шар усны үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулна.  

   

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулга 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Сонгинохайрхан дүүрэг 2018 оны шилдэг дүүрэг болжээ.

Www.bestofmongolia.mn сайтаар 2018.11.25-ны өдрөөс 2018.12.25 хугацаанд явагдсан хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгад давхардсан тоогоор 1.300. 000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 67 байгууллага шалгарсан байна.

        Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нарын 14 хоног тутмын шуурхай болж Засаг дарга тодорхой чиглэлээр үүрэг өглөө. 

        Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг Засаг дарга Ж.Сандагсүрэн гардууллаа.

        Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө. 

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=37704