Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Хүй 7 худгийн морь барианы газрын хуваарьт талбайн хог хаягдлыг цэвэрлэж бүрэн дуусгалаа.  ТЦҮ-ОНӨААТҮГ зам талбайн 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. 

Залуучуудын бизнесийг дэмжих, шинэ санал санаачлагыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “1000 залуу 1000 санаа” төслийн энэ удаагийн сургалт “Бизнесийн канвас загвар боловсруулах” сэдвээр явагдлаа. Сургалтыг Залуучуудын хөгжлийн тухай хуулинд тусгасны дагуу 15-34 насны залуучуудад явуулсан бөгөөд тэд шинэ мэдээ мэдээлэл авахаас гадна дараагийн шатны сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Сургалтад хамрагдсан залуусын зарим нь хувийн бизнес эрхэлдэг бөгөөд бусадтайгаа бизнес санаа солилцож хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.  

     Монгол улсаас хилийн чанад дахь Димломат төлөөлөгчдийн газруудад ажиллах албан хаагчид СХД-ийн нөхцөл байдалтай танилцаж гадаад хамтын ажиллагааны талаарх мэдээлэл авлаа.

Уулзалтад:

-       Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга М.Солонго

-       Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга А.Батсайхан

-       Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамир

-       Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол

-       Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Сайнбаяр нар мэдээлэл өглөө.

Олон Улсын Улаан Загалмайн Хороо (ОУУЗХ) нь хүний зовлон шаналлаас хуваалцах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүмүүнлэгийн зарчмуудыг сурталчилан таниулах, бэхжүүлэх зорилготой ажилладаг байна.  

Уг хороо нь 1863 онд байгуулагдсан цагаас эхлэн  ОУУЗХ нь дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг удирдан зохицуулж иржээ. Женевийн конвенц түүний нэмэлт протокол нь нэгдэн орсон улс орнуудын мөрдвөл зохих олон улсын гэрээ болдог ажээ.

        Манай орны хувьд 1939 онд “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулсан өдөр гэж манай улс тэмдэглэдэг байна.

 

Дүүргийн иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд та бүхэнд ойн баярын мэнд хүргэе. 

Иргэд нь аюулгүй, эрсдэлгүй амар тайван орчныг цогцлооход дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний ур чадвар өндөр, хараа сонор, хатуужил сахилга бат чанд байж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж амжилт ололтоо бататган ажиллаж байгаа та бүгдээр бахархаж байна.  

Ямар ч нөхцөлд гамшгийн өмнө зориг тэвчээр, чин сэтгэлээ зориулан иргэдээ авран хамгаалдаг нийт алба хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

1. Дотрын их эмч /1/

2. Эмэгтэйчүүдийн их эмч /1/

3. Мэс заслын боолтны сувилагч /1/

4. Хөтөч сувилагч /1/

5. Өдрийн ээлжийн сувилагч /1/

Тавигдах шаардлага:

Ажлын дадлага туршлагатай байх.

Ажилд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
Ажилд орохыг хүссэн өргөдөл (Гараар бичсэн)
Иргэний үнэмлэх
Нийгмийн даатгалын дэвтэр
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
Мэргэжлийн үнэмлэх, диплом, боловсролын гэрчилгээ (Эх хувь, канондсон хувь)
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (Эх хувь, канондсон хувь)
3 үеийн түүх
2% цээж зураг
Ажиллаж байсан газрын тодорхойлолт
Шагнуулсан тушаал шийдвэр, шагналын үнэмлэхний хуулбар
Бүтээлийн жагсаалт
Хөдөлмөрийн хэлтсээс ажил хүссэн бичиг

Холбоо барих: Хүний нөөцийн тасаг утас: 70184701 89998931 99978931

 

Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Сонгинохайрхан дүүргийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн хөтөлбөр"-т оролцохыг урьж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн 15-34 насны залуу та үнэ төлбөргүй уг арга хэмжээнд хамрагдаж, таны санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой юм.

     “Ажилдаа явлаа” гээд эхнэр хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь ирэхгүй үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажил, албыг Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид гүйцэтгэдэг. Тэд халуун нурам,  дүрэлзсэн улаан галыг  унтраан, аюул ослоос бусдыг авран хамгаалаад буцах зам хамгийн сайхан гэж ярина. Бусдын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэх тангарагтай, эгэл хүмүүсийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргээд, 18 настайдаа байгууллагынхаа босгыг давснаас хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд объектын болон ой, хээрийн хэд хэдэн томоохон гал түймрийг унтрааж аюул осол гамшгийн нөхцөл байдлаас олон хүний амь нас, эд хөрөнгийг аварсан “Нэргүй” баатар түүнтэй ярилцлаа.


-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой удахгүй болно. Ойн баяраараа дүрэмт хувцсаараа гоёод, мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан өдөр байдаг болов уу. Таны хувьд хамт олныхоо юугаар нь илүү бахархдаг вэ?

-Онцгой байдлын байгууллагын алба хаагч гэсэн мэргэжил, ажлын нөхцөл нь хүнд хэцүү ч олон хүний амь нас, эд хөрөнгийг авардаг сайн үйлс учраас мэргэжлээрээ, бас хамт олноороо их бахархаж явдаг. Олон залуусын дунд мөр зэрэгцэн алхаж явах сайхан шүү дээ. Ялангуяа баяр ёслолын үеэр Төрийн далбааныхаа дор ёслолын хувцсаараа ижилсээд жагсаж явах шиг бахархалтай зүйл үгүй санагддаг.

     Нийслэл Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдсан “Гамшгийн үеийн төлөвлөлт, хариу арга хэмжээ” сэдэвт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд СХД амжилттай оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн албан хаагчиддаа талархал сертификат гардууллаа.

     “Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын тамгын газар, Ялгуусан хутагт сантай хамтран 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, НИТХ-ын Төлөөлөгч Б.Бямбадорж, С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харъяа хэлтэс албадын дарга нар, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, иргэд оролцлоо.

     Арга хэмжээний үеэр дүүргийн харъяа хэлтэс албад иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд иргэдийн баяраар Улс, аймгийн цолтой 64 бөх, Сур харваанд Монгол улсын мэргэн 10, спортын мастер 30, залуу харваачид нийт 82 харваач оролцсон бол шагайн харваанд 17 багийн 130 гаруй мэргэн харваачид оролцлоо. Мөн хүй долоон худагт дааганы уралдаан зохион байгуулж 30 гаруй даага уралдсанаас төв аймгийн Баянчандмань сумын харъяат н.Бат-Эрдэнийн бор даага нэгт хурдаллаа. “Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ын арга хэмжээнд түрүүлж, үзүүрлэсэн бөх, дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан морьд, сур болон шагайн харваанд оролцон шагналт байранд шалгарсан мэргэн харваачидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулснаар тус арга хэмжээ өндөрлөлөө.