Залуучуудын бизнесийг дэмжих, шинэ санал санаачлагыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “1000 залуу 1000 санаа” төслийн энэ удаагийн сургалт “Бизнесийн канвас загвар боловсруулах” сэдвээр явагдлаа. Сургалтыг Залуучуудын хөгжлийн тухай хуулинд тусгасны дагуу 15-34 насны залуучуудад явуулсан бөгөөд тэд шинэ мэдээ мэдээлэл авахаас гадна дараагийн шатны сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Сургалтад хамрагдсан залуусын зарим нь хувийн бизнес эрхэлдэг бөгөөд бусадтайгаа бизнес санаа солилцож хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.