СХД-ийн Засаг даргын Тамгын газар, ХАБЭА-н зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлын байранд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхи бэхжүүлэх зорилгоор нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “ХАБЭА сарын аян” өрнүүлэх уралдаан зарлаж, дүгнэлээ.

Дүүргийн ЕБСургууль, цэцэрлэгүүд 2019 оны 04 дүгээр сарын 01-29-ний хугацаанд удирдамжид заагдсан үндсэн 5 чиглэл, шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж, дүгнүүлсэн байна.

Нэгдсэн үнэлгээгээр ерөнхий боловсролын сургуулиудаас:

Ø  Тэргүүн байрыг 93 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургууль

Ø  Дэд байрыг 81 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль

Ø  Гурав дугаар байрыг  73 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль

Цэцэрлэгүүдээс:

Ø  Тэргүүн байрыг 96 оноогоор 106 дугаар цэцэрлэг

Ø  Дэд байрыг 90 оноогоор 91 дүгээр цэцэрлэг

Ø  Гурав дугаар байрыг 75 оноогоор 253 дугаар цэцэрлэг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэргүүн байр эзэлсэн байгууллагуудын шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, ХХҮХ-н Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Будмаа нар гардуулж, баяр хүргэлээ.

СХД-ийн нийт сургууль, цэцэрлэгүүд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”ыг байгууллага дээрээ өргөн хүрээнд өрнүүлж, багш, сурагч, эцэг эхчүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээллийг сайжруулан, тэдний оролцоог нэмэгдүүлсэн сургалт, уулзалт, тэмцээн уралдаан олон талт арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн ажлын байранд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлуудыг байгууллага бүр хийж, үр дүн гаргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны 60 хос өчигдөр гэрлэх ёслолын ордонтой танилцаж, дурсгалын зураг авхуулжээ. Тодруулбал тус хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачилга гаргаж, гэрлэх ёслолын ордонд гэр бүлийн сургалт зохион байгуулж, дурсгалын зураг татуулах боломж олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх бусад шийдвэрүүд, орчин үеийн худалдаа, үйлчилгээний чиг хандлага сэдэвт сургалт хэлэлцүүлгийг хийлээ.

Тэд 02 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 32 хорооны 1023 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагууд сургалт хийжээ. Сургалтаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж, ахуй нэгжүүдийн дунд "Худалдаа, үйлчилгээний салбарын орчин үеийн чиг хандлага" Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор батлагдсан "Aгаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" мөн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглээнд хориглох зэргээр сургалт зохион байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/164 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос "Улаанбаатар марафонд нэгдэцгээе" олон улсын гүйлтийн цомыг хүлээн авч зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Дээрхи цомыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, албадуудаах аялуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дүүргийн Дотоод аудитын алба цомыг хүлээн авч, хамт олноороо явган аялал зохион байгуулжээ.

         Нийслэлийн хэмжээнд 6-дахь жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж буй олон улсын “Улаанбаатар Марафон-2019” нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг таниулах арга хэмжээнд "СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР" нэгдлээ. "Улаанбаатар марафон"-д оролцсоноор нийслэлийн хөгжил болон өөрийн эрүүл мэндэд Таны оруулж буй хувь нэмрийн илэрхийлэл болох тул "Аз жаргалтай Улаанбаатар хотын эрүүл чийрэг, спортлог иргэн байж, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллаж, амьдрахын төлөө" бүгдээрээ "Улаанбаатар марафон"-д нэгдэцгээе.

2018 оны 1-р ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг хүлээн авлаа. Халагдсан дайчдыг хүлээж авах ажиллагаанд Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон 113 ажил олгогч байгууллагын 685 сул ажлын байрыг танилцууллаа. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцож, өөрсдийн байгууллагаа танилцуулан залуусыг ажлын байранд бүртгэж байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 124-р сургууль, МУБИС-ийн математик, байгалийн ухааны сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд сургуулиуд 2 жилийн хугацаанд хамтран ажиллах аж.  

Хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ын математик, байгалийн ухааны сургуулиас 124-р сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүн, багаж тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхээс гадна багш солилцооны журмаар туршлага солилцох юм байна.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжаар цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний 2 дугаар шатанд Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Алтан-Од” тасаг, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн “Сүлд” тасаг, Чингэлтэй дүүргийн  Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “ Хар сүлд” тасаг,Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг ,Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн “Чандмань” тасаг,  Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Жигүүр” тасаг тус тус оролцон хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр “ТЭРГҮҮН БАЙР” Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ДЭД БАЙР” Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн “ Харсүлд” тасаг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ГУТГААР БАЙР” Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ТУСГАЙ БАЙР” 29,04 оноогоор Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус  шагнагдлаа.