Нийслэл хотод тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэ өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан 1, 2, 7, 10, 11, 22, 31 дүгээр хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг хамруулсан уулзалт, сургалт 6 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн Иргэний танхимд боллоо. Сургалтад Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн  ажилтнууд, дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, хороодын албан хаагчид зэрэг нийт 110 хүн оролцож хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцсийн буудлын ойролцоо том оврын нийтийн автобус гэрлийн шон мөргөсний улмаас шилэн кабель тасарч 1, 2, 20, 22-р хороо интернэтгүй болсон. Энэ асуудлаар хууль цагдаагийн байгууллагад хандаж, нийтийн тээврийн “Эрдэм-Транс” ХХК-ийн автобус болохыг тогтоолгон, хохирлыг барагдуулан интернэтийн үйл ажиллагааг хэвийн болгов.

Б.Тэмүлүн

 

Дүүргийн хэмжээний нийтийн эзэмшлийн зам талбайг механик шүүрээр цэвэрлэж эхэллээ. Одоогийн байдлаар Өнөр хорооллын 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27-р хороодын орон сууцны хорооллын дундах талбайн үйлчлэгч нарт 14 ширхэг механик шүүр хүлээлгэн өгч явган замын хог шороог цэвэрлэж байна.

Д.Хандбадам

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн тасгийн 22 ажилтан, албан хаагч 5 дугаар сарын 21-ний өдөр Хүй долоо худагт байрлах аж ахуйн зориулалтаар баригдсан 0,8 га хашааг 0,7 га-аар өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ж.Лхамжав

 

 

Улаанбурхан өвчний гаралт ихээр нэмэгдсэнтэй холбогдуулан улс орон даяар зохион байгуулагдаж байгаа нэмэлт вакцинжуулалтын ажил Сонгинохайрхан дүүрэгт 5 дугаар сарын 15-ны өдрөөс 29-ний байдлаар вакцинд хамрагдвал зохих нийт 18-30 насны 55200 хүнээс 53244 хүн хамрагдаж 96.3 хувьтай явагдаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Захирагчийн ажлын албатай хамтран 5 дугаар сарын 23-нд аттестатчиллын сургалтыг зохион байгууллаа. Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу, АСЕМ-ын дээд хэмжээний 11-р уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх болон худалдах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартын шаардлагыг хангуулах, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Г.Адъяабазар, архивч С.Төмөрбүс нар ӨМӨЗО-ны Хөх хотын “Данс Эвхмэлийн хороо”-ны үйл ажиллагаатай танилцан, туршлага судалаад ирлээ. Энэхүү аялал нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд байгуулагдсан “Дүүргийн архив”-ын бие даасан үйл ажиллагааг дэмжиж, тогтмолжуулах ажлын хүрээнд архивын салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар хөрш орны архивын байгууллагатай танилцаж, арга туршлагыг судлах зорилготой юм.