Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас зарласан “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”–ийн жилийн ажлын хүрээнд харьяа байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2017 оны 04 сарын 25-ны өдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан. Тус өдөрлөгт ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС амжилттай оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээнд хэлтсийн хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, хууль зүйн болон сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, салбарын мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг сурталчлан таниулж, санал хүсэлтийг бичгээр авч ажиллалаа. 

1. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тал дээр холбогдох хэлтэс, албад анхаарч ажиллах – ЗДТГ

 

2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд, сурталчлах, тайлагнах тухай” А/241 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. – ЗДТГ

    Хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 4-р сарын 12-нд  хуралдаж хуралдаанаар дүүргийн хэлтэс, албадын дарга нар оролцож хороодод тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанаар  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа Хороодын Засаг дарга нарт ирэх 14 хоногт анхаарч ажиллах талаар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

 

     Иргэн та 107 дугаарт залгаж Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл өгөхөөс гадна зөвлөгөө аваарай.  

 

     Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Соёлын өвийн бүртгэл баримтжуулалт сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр удирдан явуулж 32 хорооны Нийгмийн ажилчид хамрагдлаа. 

     Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний 37 дугаар тушаалаар Улсын дээд шүүхийн шүүгчийн сур орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. 

Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хугацаанд нь гүйцэтгэж, шалгалтын дүн танилцуулгыг Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа.

 

          ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ӨГСӨН  ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

1. Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах

2. Дүүргийн хэмжээнд олон чиглэлээр аянууд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулж Засаг даргын Тамгын газраас аян тус бүрээр үнэлэлт дүгнэлт өгч танилцуулах

3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудад холбогдох хэлтсүүд анхаарч ажиллах

4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  танилцуулах

 

 

     Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж дүүргийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэрээ оруулсан Сонгинохайрхан иргэн Дамдингийн Жаргалсайхан, Дарамбазарын Батхүү нарыг Дүүргийн Хүндэт тэмдгээр шагнан урамшууллаа.  

     2017 оны 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд 8 дугаар хорооны 117 дугаар цэцэрлэгийн зааланд 120 иргэнд "Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийг таниулах 2 удаагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс асуулга судалгааг авч нэгтгэн үр дүн тооцож цаашид зохион байгуулах сургалт мэдээллийг төлөвлөн ажиллаж байна.