Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Агаарын тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон эрүүл аюулгүй орчинд ажиллахад иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг олон нийтэд  сурталчлах зорилгоор 26 дугаар хорооны Засаг дарга, СХД-ийн Татварын хэлтэс, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран “БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА” уулзалт, сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дүүргийн спорт хороотой хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2010/03/26-ны А-53 тоот зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  нийт ажилчдын  бие бялдарын  чийрэгжилтийн түвшин тогтоох  сорилыг авлаа. Тус сорилыг дүүргийн  Биеийн тамир  спортын хороотой хамтран 05 сарын 03-ны өдөр зохион байгуулж сорилд 20-55 насны нийт 62 ажилтан  хамрагдлаа.

     Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2017 онд төлөвлөгөөт шалгалтанд хамруулахаар шилэн хяналтын цахим системд нэр нь зарлагдсан эрүүл мэндийн байгууллагуудад НМХГ-ийн даргын баталсан 02-01/143 тоот удирдамжийн дагуу эмчилгээний чанар, эрүүл ахуй халдвар, хамгаалал, эм биобэлдмэл, цөм цацраг, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан хяналт хийж байна.

 

     Шалгалтын явцын дүнгээр 3.1.2 кодтой Эрүүл мэндийн байгууллагын эм зүйн тусламж үйлчилгээг шалгах хяналтын хуудсаар шалгалтанд хамрагдсан эмнэлгүүд дунд эрсдэлтэй, 3.20.2 кодтой Клиникийн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд 1 буюу 12,5 хувь нь бага, 5 буюу 62,5 хувь нь дунд эрсдэлтэй, 2 буюу 25 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. НМХГ-ын дэд дарга Б.Батшагай зарим эмнэлгүүдэд хийгдсэн шалгалтыг ахлаж хяналт  шалгалтын явц, бодит байдалтай танилцлаа.  Шалгалт үргэлжилж байна.

 

     Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод эйч Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран 2017 оны 04 сарын 21-ний өдөр хотын соёлд суралцуулах, залуу гэр бүлд эрүүл мэндийн боловсрол олгох, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор  Залуу  гэр бүлд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан дүүргийн 32 хорооны 45 иргэн оролцож хүүхдийн өсөлтөнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүд, зайлшгүй хэвшүүлэх шаардлагатай дадал зуршил, хорт хүнд металлын хордлогыг тайлах саармагжуулах талаар мэдлэгтэй боллоо. 

 

     2017 оны 05 дугаар сарын 02-ны мягмар гарагт Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөс "Хэрэглэгчийн өдөр"-ийг зохион байгуулна. Содон хорооллын гаднах талбайд дүүргийн хэрэглэгчид, оршин суугчдад цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөс гадна санал хүсэлт, гомдол нээлттэй авч, техникийн үйлчилгээ үзүүлэх тул иргэд өргөнөөр оролцохыг урьж байна. 

     2016 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 24,4% нь буюу Сонгинохайрхан дүүргийн 18,070 иргэн байна. Үүнээс 1012 нь түлэнхийн шалтгаанаар үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарсан. Хамгийн их түлэгдэлттэй 7, 26, 1, 2, 22-р хороонууд түлэгдэлт ихтэй өвчлөл өндөр байна. Мөн энгийн үед өдөрт 8-10 иргэн түлэгдэлтийн тусламж үйлчилгээ авч байсан бол цагаан сарын өдрүүдэд өдөрт 28-60 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт түлэгдэлтийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхэд багачууд эзэлж байна. 

Материал хүлээн авах хугацаа: 2017.04.25-2017.05.01-ны 11 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

-  Байгууллагын танилцуулга, туршлага

·        -  Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/

·         - Тусгай зөвшөөрөл /хуулбар/

·         - Бохирын цооногт бохир хаях УСУГ-тай байгуулсан гэрээ

·         - Бохир соруулах машины зураг, үзүүлэлт хүснэгтээр

·         - Жолоочийн ажлын туршлага, жолооны үнэмлэхний /хуулбар/

·         - Машины бичиг баримтын хуулбар

Хаяг: 5 шарын автобусны буудлаас баруун тийш 500м яваад минж төвийн 6 давхарт 602 тоот

 

Утас: 89090090, 90921129

 

 ТӨСӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ТУХАЙ

 

           ЗОРИЛГО:

 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл санаачилгаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох, ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

ХАМРАХ ХҮРЭЭ: 

 

Төслийн сонгон шалгаруулалт нь “ЗАЛУУЧУУДЫН  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ  ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ийн 3.1.2 дахь заалтыг үндэслэн хэрэгжих ба төслийн сонгон шалгаруулалтад Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэгдэж төслийн сонгон шалгаруулалтанд бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа  өгсөн тухайн орон нутагт оршин суугаа 15-24 хүртэлх насны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчид ганцаараа болон бүлгийн зохион байгуулалтанд орж хамрагдана. /нэг бүлэг 5-аас ихгүй гишүүнтэй байна./

 

Дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяны хүрээнд 7 дугаар хорооноос хэсгүүдийнхээ дунд "ХОГГҮЙ, ХОРГҮЙ-ЭРҮҮЛ АМЬДАРЦГААЯ" болзолт уралдаан зарлалаа. Үүний дагуу хэсгүүд цэвэрлэгээний төлөвлөгөө гарган нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг иргэдтэйгээ хамтран цэвэрлэж байна. Цэвэрлэгээний ажилд өөрсдийн санал санаачлагаар идэвхтэй ажилласан иргэдэд хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга нар талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа. Түүнчлэн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын захиралтай Тохижилт цэвэрлэгээний гэрээ байгуулан ажиллаж байна. 

     4 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн хамт олон “Амар тайван хороо” сарын аян эхлүүллээ. 4 дүгээр сарын 12-ноос 5 дугаар сарын 12 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд шинээр хэрэгжиж буй хууль болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдийг иргэдэд таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.