Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсээс хороодын Засаг дарга болон нийгмийн ажилтнуудад “Иргэдийг мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын үүрэг, сонсох үйл ажиллагаа” сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Элит интернэйшнл инвестмент” төвийн зөвлөх Ч.Энххорол удирдан явуулж хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарын 74 албан хаагчдад мэдээлэл өглөө.

     Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчдад Албан хэрэг хөтлөлтийн систем “Edoc”-ийн нэвтрүүлэлт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн албан бичиг хариуцсан мэргэжилтэн Д.Биндэрья, Архивын нөхөн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтэн А.Уртнасан явууллаа. Албан хэрэг хөтлөлтийн систем “Edoc”-ийн ашиглалт, хэрэглээг улам сайжруулахын тулд Нийслэлийн архивын газраас албан байгууллагуудад сургалт өгөхөөс гадна цахим сангийн шинэчлэлийг цаг тухайд нь хийж байгаа юм.  

     Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын нийгэмлэгээс санаачлан олон улсын эмч нарын баярыг угтан  нийт эмч нарын  дунд  “Сэрэлт-2”  тэмцээнийг үе шаттайгаар  зохион байгуулж байна.

     Албан хэрэг хөтлөлтийн систем /Edoc/-ийн нэвтрүүлэлт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар Нийслэлийн архивын газрын мэргэжилтнүүд Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад сургалт явуулна.

 

  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг  сонгон шалгаруулна. Иймд хороод доорх шаардлагыг хангасан 3 хүний нэрсийг 03 дугаар сарын 31-ний дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасагт ирүүлнэ үү.

   Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил-ийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын өмгөөлөгчдийн холбоо, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөг Драгон төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж нийт 115 иргэдэд хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.      

     Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

     Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хүсэлтээр 11 хэсгийн ахлагч нарт 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс боловсролын ерөнхий төвшинг дээшлүүлэх “Компьютер”-ийн 30 цагийн сургалтыг төвийн сургалтын танхимд зохион байгуулж байна.

     Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Сонгионхайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн үйл ажиллагаанд 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн санхүүгийн хяналт шалгалтыг хийж байна.