Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн Төв 2017 оны 05 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хүүхдийн өвчний цогц мэдлэгийн шинэчилсэн сургалтыг зохион байгуулж, Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн 11 эмчийг хамрууллаа.

     Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн 9 дүүргээс анхлан ISO 9001 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон. Өнөөдөр дүүргийн Тамгын газрын хэлтэс албадын дарга нар болон 32 хорооны Засаг дарга нарт “ISO MONGOLIA ХХК”-ийн зөвлөх Н.Цэцгээ сургалт зохион байгууллаа. “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг хэрэгжүүлэхийн тулд шат шатны удирдах албан тушаалтнаас гадна нийт албан хаагчдын оролцоо чухал гэдгийг тэрээр онцолж байна. Хамгийн гол нь хэрэгжүүлж буй стандартыг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөнөөр хэрэглэгчийн төлөө үйлчилж буй аж ахуйн нэгж байгууллага, тэднээр үйлчлүүлж буй оролцогч талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх  ач холбогдолтой юм. Төрийн байгууллага бол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хэрэглэгчдэд хуулийн хүрээнд үзүүлэх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд Сонгинохайрхан дүүрэг  ISO 9001 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг хэрэгжүүлж байгаа юм.

  1. Тоног төхөөрөмжийн инженер-1
  2. Эх барих эмэгтэйчүүдийн эмч-2
  3. Мэдрэлийн их эмч-1
  4. Вакцинатор сувилагч-1
  5. Мэс заслын сувилагч-1
  6. Чих хамар хоолойн сувилагч-1

Тавигдах шаардлага: Ажлын дадлага туршлагатай байх

Ажилд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
  2. Ажилд орохыг хүссэн өргөдөл (Гараар бичсэн)
  3. Иргэний үнэмлэх
  4. Нийгмийн даатгалын дэвтэр
  5. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  6. Мэргэжлийн үнэмлэх, диплом, боловсролын гэрчилгээ (Эх хувь, канондсон хувь)
  7. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (Эх хувь, канондсон хувь)
  8. 3 үеийн түүх
  9. 2% цээж зураг
  10. Ажиллаж байсан газрын тодорхойлолт
  11. Шагнуулсан тушаал шийдвэр, шагналын үнэмлэхний хуулбар
  12. Бүтээлийн жагсаалт
  13. Хөдөлмөрийн хэлтсээс ажил хүссэн бичиг

Холбоо барих:

утас: 70184701

гарутас: 89998931 /Хүний нөөцийн менежер Д. Алтанчимэг/

 

И-мэйлхаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

     Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хэлтсийн хамт олон зорилтот бүлгийн 600 гаруй хүүхдэд шүдний анхан шатны үзлэг оношилгоо хийлээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санаачилгаар зохион байгуулсан “Эрүүл шүд”  оношилгоо, зөвлөгөөний өдөрлөгт 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 24, 26 дугаар хороодын зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулсан юм.

   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан өдөрлөгт “Сүүн шүдхэн”, “Удвал дент” хүүхдийн эмнэлгүүд болон “Анунгоо” ХХК хамтран оролцлоо. “Анунгоо” ХХК-ийн зүгээс үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд шүдээ зөв угаах, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч шүдний оо, “Kinder” шоколадыг бэлэг болгосон юм.  

 

     Сонгинохайрхан дүүргийн сүрьеэний тархалт өндөр хороодын удирдлагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, бусад албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ерөнхий ойлголт, сүрьеэний өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх уулзалт боллоо.

  Эх үрсийн баярыг угтан дүүргийн спорт хорооноос “Тамирчин сурагчдаа алдаршуулья” арга хэмжээг зохион байгууллаа. Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багуудын 2016-2017 оны хичээлийн жилийн дүүргийн аварга шалгаруулах уралдааны тайлан тоглолт 20 төрлөөр болж, нийт 1083 тамирчин сурагч оролцсон юм.

 

     Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/27 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хүнсний худалдааны газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил илэрч байгаа тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний баталгаат хугацааг сайтар шалгаж авахыг анхааруулж байна. 

     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС нь дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ, Баянхошуу ОНХХ-тэй хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийг эрсдэлт нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2017 оны 05 сарын 17-ны өдөр “Зугаатай аялал” сэдэвт сургалт, аялал хосолсон үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

     Аялалд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 29 хүүхэд, тэдний эцэг, эх болон асран хамгаалагч нийт 40 хүн хамрагдсан бөгөөд “Гал түймрээс урьдчилан сэргийлэх нь, сэтгэл зүйн Хөгжөөнт цаг сэдэвт сургалтуудыг хөгжилтэй байдлаар хүүхдүүдэд хүргэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнрүү хамтдаа аялаж нэг өдрийг зугаатай өнгөрүүллээ.

 

     Улааанбаатар марафон -2017 олон улсын гүйлтэд амжилттай оролцсон дүүргийн Өсвөрийн дугуйн шигшээ багийн хамт олон болон Сонгинохайрхан дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, нийт иргэддээ талархал илэрхийлье. 

 

     Засгийн газрын "Боловсролын тэргүүний ажилтан" шагналаар 80 дугаар цэцэрлэгийн багш Х.Оюунцэцэг, "Жуух бичиг"-ээр туслах багш О.Нямчогдов, н.Даариймаа нар шагнагдлаа. Хаврын баяр, Эрдмийн баярын босгон дээр салбарын шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе.