Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Захирагчийн ажлын албатай хамтран 5 дугаар сарын 23-нд аттестатчиллын сургалтыг зохион байгууллаа. Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу, АСЕМ-ын дээд хэмжээний 11-р уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх болон худалдах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартын шаардлагыг хангуулах, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах,

аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулав. Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл хамрагдсан байна. 

С.Сайнбаяр