Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 12 бүлгийн 555 хүүхэд хамрагдаж байгаа бол өргөтгөл ашиглалтад орсноор 8 бүлгийн 120 хүүхэд нэмэгдэх боломжтой болж байна. Ингэснээр 113-р цэцэрлэг нийт 20 бүлгийн 670 гаруй хүүхэдтэй болж байгаа юм. Шинээр байгуулагдах 8 бүлгийн 120 хүүхдийг цахим бүртгэлд бүртгүүлсэн боловч цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдээс сонгох юм.

            Өргөтгөл ашиглалтад орсноор 113-р цэцэрлэг нийт 74 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулна.