zurag50.jpg - 506.87 kb

Дэлхийн нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг “ДОХ-той тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан дүүргийн Засаг даргын захирамжаар сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хороодын Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нарыг оролцуулан үйл ажиллагааг танилцуулж, албан ёсоор сарын ажлыг эхлүүллээ.

Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нээж, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш В.Нямцэнгэл нар ДОХ/ХДХВ/БЗДХ-ын талаар Улс, нийслэл, дүүргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээллийг хүргэсэн.

Сарын хугацаанд үе тэнгийн сургагч багш бэлтгэх, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын хүүхдүүдийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлийн уралдаан, өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг мэдээллээр хангах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

zurag52.jpg - 515.82 kb

zurag47.jpg - 489.92 kb

Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь  90 гаруй оронд хүмүүнлэгийн, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн зорилтод бүлгүүдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөгжил, хамгааллын төсөл хөтөлбөрийг 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажилласан юм. Сонгинохайрхан Орон нутгийн хөтөлбөр нь 2024–2027 оны Харилцан Ойлголцлын-Хамтын ажиллагааны санамж бичгийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, холбогдох хэлтсийн дарга нар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг, удирдлагын багийн гишүүдтэй үзэглэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны асуудлыг шинэ түвшинд хүргэх, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн менежмент, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын хамтын ажиллагааг дэмжих чиглэлтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Нэгдсэн Үндэстний Байгууллага (HҮБ)-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг сайжруулж, хүүхдэд ээлтэй дүүргийг бий болгох зорилгын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

zurag49.jpg - 582.96 kb

zurag44.jpg - 354.56 kb

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын эхний 7 хоногийг хэсгийн ахлагч нарын өдөр болон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Энэ өдрийг Сонгинохайрхан дүүрэг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэсгийн ахлагч нарын өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, хороон засаг дарга нар, 43 хорооны 403 хэсгийн ахлагч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж ажилласан хэсгийн ахлагч нарт Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Э.Хулан нар шагнал гардууллаа.

zurag46.jpg - 610.83 kb

zurag42.jpg - 1.08 MB

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд цас орж хайлсны улмаас голын усны түвшин нэмэгджээ. Улмаар авто машин гол гатлах боломжгүй болж иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Үүнтэй холбоотойгоор хорооны хэмжээнд гурван байршилд гүүр байгуулах шаардлага байгааг Хорооны засаг дарга хэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дээрх байршлуудад гүүр байгуулах ажлыг судалж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн засаг дарга холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

zurag43.jpg - 1.15 MB

zurag39.jpg - 731.91 kb

Сонгинохайрхан дүүрэг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол спорт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, соёл аялал жуулчлал, эрүү мэнд, газар тариалан мал ахуйн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцохоор санамж бичиг байгуулав.

“Санамж бичиг”-т Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Хайлаар дүүргийн дарга Юү Минь нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

-Арга хэмжээнд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо, Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хайлаар дүүргийн худалдаа, усан боомтын газрын дарга Жан Юепэн, Хайлаар дүүргийн соёл, биеийн тамир, аялал жуулчлалын газрын дарга Дэ Шюхүй, Хайлаар дүүргийн Боловсролын газрын дарга Ван Жиган нар оролцлоо.

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хайлаар хотын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургууль,  Олон Улсын Хүүхдийн Найрамдал зуслан, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

-Талууд өмнө нь 2012 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж байсан туршлагатай.

zurag40.jpg - 403.87 kb

 

zurag36.jpg - 1.13 MB

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр 9 дүгээр хороонд ажиллалаа.  Нийслэлийн засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын  албанаас өнгөрсөн 7 хоногт сургууль цэцэрлэгийн ойр орчимд авто зогсоол байгуулах боломжтой газруудын судалгааг дүүргийн засаг даргад танилцуулсан. 9 дүгээр хорооны тухайд сургууль, цэцэрлэгийн орчмын хоёр байршилд авто зогсоол байгуулах саналыг хүргүүлжээ. Өнгөрсөн онд тус хорооны 151 дүгээр сургууль орчмын 5 айлын газрыг чөлөөлж 45 авто машины зогсоол болоод ЗХЗ сагсан бөмбөгийн талбай байгуулжээ. Цаашид сургууль, цэцэрлэг орчмын бүсэд авто зогсоолын тоог нэмэгдүүлэхээс гадна, ногоон тохижилт, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг иргэд уламжиллаа.

zurag37.jpg - 884.62 kb

zurag32.jpg - 503.79 kb

Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан “Спорт наадам-2024” спортын 5 төрөлт тэмцээн амжилттай явагдаж нийт 417 албан хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

          “Спорт наадам-2024” Цомын эзнээр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс тодорлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр эхний 3 байрыг шалгарууллаа.

1-р байр:Э.Энхтуул даргатай Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс

2-р байр:Б.Жаргалсайхан даргатай Нийгмийн даатгалын газар

3- р байр:Ч.Өнөрсайхан даргатай Эрүүл мэндийн төвийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

1.Бадминтоны төрөлд:

Эрэгтэй:

 1-р байр:Ж.Найрамдал /НДГ/

 2-р байр:Ж.Буян-Эрдэнэ /ХХҮХ/   

 3-р байр:Ц.Сосорбарам /БТСХ/

Эмэгтэй:

1-р байр:Л.Баярцэцэг /ХХҮХ/                                    

2-р байр:Б.Ундрах /Татварын хэлтэс/                       

3-р байр:Ч.Бадамханд /Газрын алба/ 

 2.Шатрын төрөлд:

Эрэгтэй:

  1-р байр:Б.Төгсөө /Татварын хэлтэс/                                              

  2-р байр:Д.Сугар /ТЦҮ/                                                  

  3-р байр:Б.Нямдорж /Соёлын ордон/                            

Эмэгтэй:

1-р байр:С.Бадамсүх /ЭМТ/

2-р байр:Б.Хулан /Газрын алба/

3-р байр:Ж.Даваажаргал /ХХҮХ/

3.Дартсын төрөлд:

1-р байр:Д.Мөнгөндалай /ЗДТГ/

2-р байр:Б.Жаргалсайхан /НДГ/

3-р байр:Г.Баянбаатар   /ХХҮХ/

4.Волейболын төрөлд:

Эрэгтэй:

1-р байр:Ц.Байдраг даргатай /ЦГ/-ын баг тамирчид

           2-р байр: Д.Мөнхсайхан даргатай /ОБХ/-ийн баг тамирчид

           3-р байр: А.Дүүдээ даргатай /БХ/-ийн баг тамирчид

                           Эмэгтэй:

           1-р байр:Ч.Өнөрсайхан даргатай /ЭМТ/-ийн баг тамирчид           

          2-р байр:Э.Энхтуул даргатай /ХХҮХ/-ийн баг тамирчид                              

          3-р байр:Ц.Байдраг даргатай /ЦГ/-ын баг тамирчид    

          5.Сагсан бөмбөг төрөлд:

                               Эрэгтэй:

          1-р байр:Ц.Байдраг даргатай ЦГ-ын баг тамирчид                            

          2-р байр:Д.Алтанхуяг даргатай Захиалагчийн албаны баг тамирчид

          3-р байр:Ч.Өнөрсайхан даргатай Эрүүл мэндийн төвийн баг тамирчид

                               Эмэгтэй:

          1-р байр:Ц.Байдраг даргатай ЦГ-ын баг тамирчид                          

          2-р байр:Б.Жаргалсайхан даргатай Нийгмийн даатгалын газар           

        3-р байр:Ч.Өнөрсайхан даргатай ЭМТ-ийн баг тамирчид       

zurag34.jpg - 609.23 kb

      

 

              

 

zurag30.jpg - 195.29 kb

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 169 дүгээр сургууль баригдаж улсын комисс хүлээж авсан. Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр "Чинбат" ХХК ажиллажээ. Гэвч гүйцэтгэгч компани болох "Чинбат" ХХК нь "УБЦТС" ТӨХК-нд 122 сая төгрөгийн өртэйн улмаас 169 дүгээр сургуулийн тогийг тасалсан байна. Сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авч, сургуульд ажиллах багш ажилчид томилогдсон ч 6 сар орчим тоггүй шалтгаанаар үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгааг сургуулийн захирал тайлбарлав. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга Сонгинохайрхан ХҮТ, гүйцэтгэгч компани болох "Чинбат" ХХК, хороон Засаг дарга, сургуулийн удирдлага болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр "Гүйцэтгэгч байгууллага буюу хувийн хэвшлийн компанийн өрнөөс болж улс хохироод цаашилбал 10 дугаар хорооны хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй. Үүсээд буй асуудлаас болоод 600 гаруй хүүхдүүд сургуульдаа хичээллэж чадахгүй байна. Тоггүй удаан байвал сургууль хөлдөх эрсдэлтэй. Сургуулийн барилга баригдаж дууссан, улсын комисс хүлээж авсан. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ХҮТ 169-р сургуультай гэрээ байгуулж гэрээнээс хойш гарсан тогны урсгал зардлын төлбөрийг сургууль өөрсдөө төлөх байдлаар ажиллая. Энэ асуудлаар бид холбогдох газрууд руу хүсэлт хүргүүлье. Түүнээс өмнөх өр төлбөрийн асуудлыг гүйцэтгэгч компани өөрсдөө бүрэн хариуцаж өр төлбөрөө барагдуулах хэрэгтэй. Богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж бид сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй" гэв. Дүүргийн Засаг дарга үүссэн асуудалтай холбогдуулж "УБЦТС" ТӨХК-руу хүсэлт хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг газар хэлтэст үүрэг болголоо. Мөн сургуулийн тогийг энэ сард багтаан шийдвэрлэж, ирэх сард сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацаатай даалгавар өглөө.

zurag31.jpg - 217.59 kb

 

Zurag27.jpg - 1 MB

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны хуучин эцэс, автобус баазын эцсээс хойшоо Нумтын эцэс хүртэлх 3,5 км авто замын гүйцэтгэгчээр “Хомын тал” гэх компани ажилласан. Тодруулбал 2019 онд тендер зарлагдаж, 2020 оноос авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж  2021 онд ашиглалтад орсон. Авто замын зорчих хөдөлгөөн нээгдсэн ч одоог хүртэл гэрэлтүүлэггүй байна. Учир нь авто замын үндсэн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компани хоорондын санхүүгийн маргаанаас болж гэрэл асахгүй байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав. Үүнээс болж гэрэлтүүлэггүй замаар иргэд нийтийн тээвэр зорчиж байна. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч 2 байгууллага руу шаардах хуудас хүргүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газар хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов. Хорооны хэмжээнд камержуулалт 8 хувьтай, гэрэлтүүлэг 40 гаруй хувьтай байна. Гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэхийн тулд тогны хүчдэлийг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлэхээр боллоо.

Zurag26.jpg - 465.64 kb

Zurag23.jpg - 341.97 kb

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24-р хороонд сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж буй. Бага сургуульд 180 хүүхэд,  цэцэрлэгт 120 хүүхэд хамрагдах хүчин чадалтай. Тус хороонд цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээтэй ч ахлах дунд сургуулийн хүрэлцээ тааруу байсан учраас ийнхүү сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дээрх бүтээн байгуулалтын ажил хийгдсэн болохыг хороон засаг дарга онцоллоо. Иймд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэхгүйгээр өөрчилж ахлах сургууль эсвэл дунд сургууль болгож сургуулийн хэрэгцэээгээ нэмэгдүүлэх гарц байна гэдгийг хорооны засаг дарга онцолж байлаа.

Zurag24.jpg - 518.14 kb