Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нь спортын 18 төрлөөр 550 гаруй тамирчин хичээллэдэг. Дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн анхан шатны тэмцээнийг спортын 22 төрлөөр, хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийн тэмцээнийг 3 төрлөөр энэ оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулж, давхардсан тоогоор 25 сургуулийн 7783 сурагч тамирчид оролцсон
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 8797 иргэн байдаг. Эдгээр иргэдийн асран хамгаалагч нар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асран хамгаалах, ар гэрийн ажлаа зохицуулах зэргээр өөрсдөө эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нь хомс байдаг. Иймд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
Дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг 500 метр радиус газарт гэртээ харьж, сургуульдаа очих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсэг аль хороонд сургуулийн хүртээмжгүй байгаа талаар судалгаа гаргасан
Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар Вентана констракшн ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Тус цэцэрлэг 6 бүлэгтэй бөгөөд хорооны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна
Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар “Суут гэр” ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Тус цэцэрлэг 5 бүлэгтэй бөгөөд хорооны 125 хүүхэд хамрагдаж сургуулын өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэг цахилгаанаар халдаг, нарны эх үүсгэвэртэй, дээвэр болон нэгдүгээр давхартаа хүлэмждээ ногоо тарих боломжтойгоор баригдсан учраас эко цэцэрлэг хэмээн нэрийдсэн. Дүүргийн зүгээс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэдэг
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам байдаг. Журмын дагуу дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орж ирсэн адууг 5 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн 1-р хэлтсийн 5 албан хаагч, хөдөө аж ахуйн тасгийн 2 албан хаагч, 2 гэрээт ажилтан, 34-р хорооны хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж 176 тооны адууг хашааллаа
Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настны эрүүл мэндийг дэмжиж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн ахмадын спортын VII их наадам болж байна. Ахмадын спортын VII их наадмыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо, Ахмадын хороо хамтран зохион байгуулж байна
Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2003 оноос эхлэн Монгол Улс 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн гишүүдийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэ хайрлах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, хосын харилцаан дахь эерэг хандлагыг нэмэгдүүлэх болон урлагийн сэтгэл заслын хөтөлбөрөөр дамжуулан албан хаагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, стрессийг бууруулах, арт терапи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гэр бүл-хамгийн сайхан бүтээл” арт терапи буюу урлагийн сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжүүллээ. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Happy art” урлан хамтран зохион байгуулсан юм
Дүүргийн 341 дүгээр цэцэрлэг нь 2025 онд шинээр ашиглалтад орох бөгөөд 6 бүлгийн 150 хүүхдийн хүчин чадалтай, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд сурч, хөгжих боломж бүхий тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлж, хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн багш, ажилтан ажиллах юм
Дүүргийн хэмжээнд 13 хорооны 45 байршилд үүсмэл болон хур хогийн цэг үүсээд байна. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын хур хогийг цэвэрлэх ажлыг 05 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн
Сонгинохайрхан дүүрэгт 36199 ахмад настан байдаг. Эдгээр ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмадын туршлага байгууллагын хөгжилд” ахмад настны талаарх хууль тогтоомж таниулах сургалт зохион байгууллаа
Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцлээ
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ