Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 15-100 квт-ын хүчин чадал бүхий усан халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хатуу түлшний хэрэглээг бууруулах чиглэлээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөө, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт, ногоон зээлийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа
Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өмнөх уулзалтаар 1,2,5,7,26,28,32,34,37 зэрэг 9 хороодын 12 иргэнийг хүлээн авч уулзсан
Газар хөдлөлт бол хамгийн олон эрсдэлийг дагуулдаг гамшиг байдаг. Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулийн хүрээнд нийслэлийн иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах иргэдийн оролцоо хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургууль боллоо. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээлэх дуут дохиогоор ажилладаг
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох, сонгогдсон гудамж замуудын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд иж бүрэн гудамж, замын ажлыг гүйцэтгэхээр болсон
Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн тохиолдуулан нийгмийн ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ туршлага, арга хэлбэрийг нэвтрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, “Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөр” хамтран “Social work conference 2025” арга хэмжээг зохион байгууллаа
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, ажилчид болон тус газраар үйлчлүүлж байгаа иргэдийн цээжний зургийг рентген, цэрний шинжилгээ авлаа
Дүүргийн хэмжээнд 2017 оноос хойш санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй 62 хөрөнгө оруулалтын ажлууд зогссон болон удаашралтай байна. Тодруулбал сургууль, цэцэрлэг 24, тохижилтын ажил 14, авто зам 9, барилга байгууламж 9, орон сууцны фасад засвар 3, ус түгээх байр 2, гэрэлтүүлэг 2 нийт 62 хөрөнгө оруулалтын ажил царцсан байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл оролцож зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажилд тайлбар хүргэлээ
Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Сүрьеэ өвчин туссан нэг хүн 15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/31 тушаалаар ажлын хэсгийг байгуулан 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчлүүдийг илрүүлж, хяналт шалгалт зохион байгуулж байна
Хороондоо 30 гаруй жил амьдарч буй Б.Ашим, Х.Жимс нар өнө эртний уламжлалт казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлэгдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн хөдөлмөрийн замналаас суралцаж, сургаал ерөөлийг сонсдог энэ баярын ёс заншил, өв уламжлалыг үр хүүхдүүд болон олон нийтэд сурталчлан таниулж яваа ахмадууд юм. Хаврын баярыг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Засаг даргын тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, 02 дугаар хорооны засаг дарга Б.Гантуяа нар ахмад Б.Ашим, Х.Жимс нарт хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дүүргийн 02 дугаар хорооны ахмад настан Х.Жимс "Би хороондоо 30 гаруй жил амьдарч буй толгойтын ууган иргэн. Манай хороонд олон казак айл бий
Дүүрэг, орон нутгийнхаа уул усыг магтан дуулах, яруу найрагчдыг урамшуулах, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, залуу уран бүтээлчдийн үзэл бодол, сэтгэлгээг илэрхийлэх боломжийг олгох, соёлын өвийг хадгалж, залуу үедээ түгээх, үүнийг орчин үеийн бүтээлч уран бүтээлчдийн туршлагаар өргөжүүлэх, авьяасыг нээн илрүүлэх, дэмжин хөгжүүлэх,сурталчлан таниулах зорилгоор дүүргийн яруу найрагчдын “Сүүн бэх” утга зохиолын нэгдэлтэй хамтран "ӨВГӨН ХУУРЧИЙН ДУУЛАЛ" яруу наргийн наадмыг зохион байгууллаа. Тус наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт болор цомын эзэн яруу найрагч Ш. Лхамноржмаа МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баттөмөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүсийг тогтоож, түлшний хэрэглээг бууруулж газ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтарч гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж буй
Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнээд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулдаг
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ