Хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ой, дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан “ЧАДВАРЛАГ БАГШ - 2023” бага хурлыг зохион байгууллаа.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2020 онд 57 цэцэрлэгтэй байсан бол өнөөдөр 67 цэцэрлэгтэй болж 10 цэцэрлэгээр нэмэгдсэн.
Мөн 2020 онд 24 сургуультай байсан бол 2024 онд 27 сургуультай болж 3 сургуулиар нэмэгдсэн байна. Цаашид 14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр барьж, 2 цэцэрлэг, 2 сургуулийн барилгын өргөтгөл хийгдэж, 1 сургууль, 1 цэцэрлэгийг буулгаж шинээр барьж байна. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн байдлаараа 21 аймаг, 9 дүүрэгтээ тэргүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
162 дугаар сургууль нь Монгол-Оросын хамтарсан сургалтын хөтөлбөртэй сургуультай болсон. Мөн Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг 151 дүгээр сургуульд хэрэгжүүлээд байна.
Үйл ажиллагааны үеэр 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон багш, Ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг, НИТХ-ын хүндэт тэмдэг, Нийслэлийн боловсролын газрын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Биеийн тамир спорт хорооны жуух бичиг, Биеийн тамирын тэргүүний ажилтан, СӨБ-ын байгууллагын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал зэргээр тус, тус шалгаруулж урамшууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд баригдсан 330 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.10.05/ боллоо. Тус цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, өнөөдөр ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 68 дахь цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт 2023 онд найман цэцэрлэг шинээр ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээж аваад байна. Тэдгээрийн нэг нь 330-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ба өнөөдрийн байдлаар 236 хүүхэд хамрагдаж, 38 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн тус цэцэрлэгт 36-р хорооны 20 иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдэж, хүртээмж 90 гаруй хувьд хүрлээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 цэцэрлэг шинээр баригдаж, 2 цэцэрлэгт өргөтгөл хийгдэн, 1 цэцэрлэгийг буулгаж барьж байна. Эдгээр цэцэрлэгүүд ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 100 хувьд хүрэх боломж бүрдэнэ.
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр /2023.10.04/ боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хашаа хайс, самбар чөлөөлөх, нэгдүгээр хорооллын төв зам дагуух бүтээн байгуулалтад хяналт тавих, ажлыг эрчимжүүлэх, томуу, томуут төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцэв.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Баруун түгээх төв”-ийн 2023 оны их урсгал засварын ажил 93 хувьтай явж байна. Урсгал засварт дулааны шугам, худгийн шинэчлэл, дулааны ерөнхий тоолууруудыг баталгаажуулах, халуун усны насос шинэчлэн сольж хүчдэл томруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.09.25/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Хурлаар дүүргийн тулгамдсан асуудлууд, болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.
Мөн нийт удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж зэрэг үүргийг өгөв.
 
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол буюу 15 дугаар хорооны 110 дугаар цэцэрлэгийн баруун талын хоёр гараашийг буулгаж, Нийслэлийн Замын Хөгжлийн газраас 641 м2 талбайд 13 авто машины зогсоолыг хийж дуусгаад байна.
Мөн 110 дугаар цэцэрлэг, Ирээдүй бага сургууль хоёрын дундуурх 1600 м2 талбайд явган хүний зам бүхий тохижилтыг хийж дуусгалаа.
 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “Спорт явган аялал”-ын тэмцээн зохион байгуулагдаж, тэмцээнд 33 байгууллагын 864 багш, ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Тэмцээн 4 төрлөөр зохион байгуулагдаж багууд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулаа.
Явган аяллын төрөлд:
1-р байранд – Д.Лхагвабаатар ахлагчтай 113-р цэцэрлэг
2-р байранд – Бат-Эрдэнэ ахлагчтай 112-р цэцэрлэг
3-р байранд- Туулайхүү ахлагчтай 188-р цэцэрлэг
Буухианы төрөлд:
1-р байранд – Шижирбаатар ахлагчтай 91-р цэцэрлэг
2-р байранд – Мөнх–Эрдэнэ ахлагчтай 285-р цэцэрлэг
3-р байранд – Дүүрэнбилэг ахлагчтай 253-р цэцэрлэг
Буудлагын төрөлд:
1-р байранд – О. Эрдэнэзул эрхлэгч /252-р цэцэрлэг/
2-р байранд – Д.Оюунтүлхүүр эрхлэгч /294-р цэцэрлэг/
3-р байранд – Д.Байгалмаа эрхлэгч /253-р цэцэрлэг/
Отгийн төрөлд:
1-р байранд – Х. Дэлгэр –Очир ахлагчтай 170-р цэцэрлэгийн хамт олон
2-р байранд – Б.Цэцэгдарь ахлагчтай 79-р цэцэрлэгийн хамт олон
3-р байранд – Ч.Чулуун – Эрдэнэ 119-р цэцэрлэгийн хамт олон
Багийн дүнгээр:
Тэргүүр байранд – Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэгийн хамт олон
Дэд байранд – Д.Байгалмаа эрхлэгчтэй 253-р цэцэрлэгийн хамт олон
Гутгаар байранд – Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226-р цэцэрлэгийн хамт олон
Тусгай байранд –Г.Дүүрэнбаяр эрхлэгчтэй 125-р цэцэрлэгийн хамт олон
Тусгай байранд – Б.Баяртуяа эрхлэгчтэй 110-р цэцэрлэгийн хамт олон
Тусгай байранд – Д.Даваасүрэн эрхлэгчтэй 70-р цэцэрлэгийн хамт олон
 
Олон улсын болон “Монголын ахмад”-ын өдрийг тохиолдуулан "Ахмадын спортын V наадам" зохион байгууллаа. Энэхүү наадамд оролцогчид даам, хийн дасгал, гранд гольф, ширээний шагай, шугаман бүжиг, софт волейвол гэсэн спортын таван төрлөөр нийт 43 хорооны 2000 гаруй ахмадууд өрсөлдөж, оролцсон юм.
Дээрх төрлүүдэд дараах эхний 1,2,3, тусгай байр эзэлсэн баг, тамирчдыг шалгарууллаа.
Даам
Эмэгтэй
1-р байр А.Цэцгээ
2-р байр н.Идэрмаа
3-р байр О.Энхтүвшин
4-р байр н.Жавзмаа
Эрэгтэй
1-р байр Д.Чойжилсүрэн
2-р байр Б.Баатарсүрэн
3-р байр Т.Мояа
4-р байр Б.Наранбадрах
Гранд гольф
Эмэгтэй
1-р байр Ц.Рэнзэнцол
2-р байр Г.Эрхэмбаяр
3-р байр Б.Бямбасүрэн
4-р байр Ө.Баянжаргал
Эрэгтэй
1-р байр Д.Ганхуяг
2-р байр Л.Батцагаан
3-р байр С.Алтангэрэл
4-р байр Ц.Мир
Ширээний шагай
Эмэгтэй
1-р байр 23 дугаар хороо
2-р байр 7 дугаар хороо
3-р байр 3 дугаар хороо
4-р байр 13 дугаар хороо
Эрэгтэй
1-р байр 15 дугаар хороо
2-р байр 23 дугаар хороо
3-р байр 6 дугаар хороо
4-р байр 34 дүгээр хороо
Шугаман бүжиг
1-р байр 13 дугаар хороо
2-р байр 14 дүгээр хороо
3-р байр 34 дүгээр хороо
4-р байр 15 дугаар хороо
Софт волейвол
Эмэгтэй
1-р байр 1 дугаар хороо
2-р байр 16 дугаар хороо
3-р байр 6 дугаар хороо
4-р байр 43 дугаар хороо
Эрэгтэй
1-р байр 7 дугаар хороо
2-р байр 33 дугаар хороо
3-р байр 22 дугаар хороо
4-р байр 15 дугаар хороо
БАГИЙН НЭГДСЭН ДҮН
1-р байр 7 дугаар хороо
2-р байр 16 дугаар хороо
3-р байр 14 дугаар хороо
4-р байр 28 дугаар хороо
 
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ өнөөдөр /2023.09.16/ хоёр дахь жилдээ зохион байгуулагдав. Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхэд хөгжлийн булан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 300 гаруй хүүхэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, эцэг, эх асран хамгаалагчдын хамт Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авсан юм.
Өнөөдрийн үзлэгээр чих, хамар, хоолой, мэдрэл, шүд, сэргээн засал, хөдөлгөөн засал, хэл засалч, арга зүйч, үнэлгээний ажилтан зөвлөгөө мэдээлэл өгсөн бол урлал заслын хөтөлбөрийн багш, туслах багшийн хичээлийн булан ажиллаж хүүхдүүд нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөж байна.
Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүү Хувьцаат Компани | SUU JSC хамтран зохион байгууллаа. Хамтарч ажилласан Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг MFWA болон нийт байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын идэвхтэн болон иргэддээ баярлалаа.

 

?? ?? Мянга мянган сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, оюутан, сурагч, бяцхан дүү нарын жаргалын дуу цангинасан, мөнгөн хонхны дуу цуурайтсан Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
?Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг баяртай мэдээгээр эхлүүлж байгаадаа таатай байна. Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн дөрөв дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөх түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.
?Монгол-Оросын хамтарсан хөтөлбөртэй 162 дугаар сургууль маань 70 гаруй багш, ажилтантай 1100 гаруй суралцагчтайгаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-аас ирсэн багш, төлөөлөгчид, УИХ-ын гишүүн, дүүргийн удирдлагуудын хамтаар оролцлоо.
Энэхүү сургууль маань жил бүрийн 1 дүгээр ангидаа Монгол-Орос улсын хамтарсан хөтөлбөртэй сургалт явуулж улмаар 12 жилийн дараа бүрэн Орос хөтөлбөртэй сургууль болох зорилтыг тавин ийнхүү хичээлээ эхлүүлсэн юм.
Энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт 170 гаруй сурагчид элсэн суралцаж орос хэл дээр боловсрол эзэмшихээр элсэн орлоо. Эдгээр сурагчдад Оросын холбооны улсаас 5 багш урилгаар ирж сургалт хүмүүжлийн хичээл орж байна.
Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд зөвхөн хамран суралцах тойргийн сурагчид элсэн орох бөгөөд үнэ төлбөргүйгээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд маань орос хэл дээр боловсрол эзэмшиж эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Монголын маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжиж дэвших бололцоог хангахад олон хүний нөр их хөдөлмөр орсон. МУЗГ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Жаргалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам, МУ-ын Засгийн газарт Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны төв замаас 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн авто машины зогсоол хүртэлх авто замын ажил хийгдэж дууслаа. Тус авто зам нь дунд сургууль, цэцэрлэгтэй холбогдож байгаагаараа онцлог бөгөөд явган хүний зам, ус зайлуулах хоолойтойгоор хийгдэж байгаа цогц бүтээн байгуулалт юм.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдал хангагдаж, багш, сурагч, эцэг, эхчүүд аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Тус авто замыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж дууслаа.