Дулааны улиралд хийгддэг цахилгаан шугам тоноглолын засварын ажил 10-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд 8-р сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийх хуваарийг танилцуулж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим хуваарьт өөрчлөлт гарч болзошгүй юм. Хэрэв хуваарьт өөрчлөлт орвол тухай бүрд нь мэдээлнэ

 

 

Сар өдөр Засварын хугацаа Засварт хамрагдах объектууд
1/YIII 11.00-13.30 СХД 1-р хороолол 1, 2, 5, 6, 7-р байр болон ойр орчмын хэрэглэгчид
2/YIII 10.00-17.00 СХД 9 хороо ББУ 9-14, 1-6, ЗБУ 23-26-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
10.00-18.00 СХД 22-р хороо Хилчиний 30-39, 28-30, 21-27, 19-21, 40-43-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-13.30 СХД 1-р хороолол 8, 9, 10, 11-р байр
  5/YIII 10.30-18.00 СХД 22-р хороо Хилчиний 19-43-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-13.30 СХД 1-р хороолол 12, 13, 27, 34 а, б-р байр
6/YIII 10.30-18.00 СХД 9, 10-р хороо Уулын 3, ЗС 1-4, 8, ЗБУ-32, 21-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
СХД 1, 22-р хороо Баянголын ам
11.00-13.30 СХД 1-р хороолол 14, 17, 18, 19, 20-р байр
7/YIII 10.30-18.00 СХД 18-р хороо Мах импекс болон ойр орчмын хэрэглэгчид
СХД 22-р хороо, Хилчиний 105-109-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-13.30 СХД1-р хороолол 22, 23, 24, 25, 26-р байрны хэрэглэгчид
7/YIII-8/YIII 10.00-18.00
СХД 20-р хороо ДШС ХХК, ЭМН-1 төв, Сор трейд, ЭМХХ ХХК ойр орчмоор
8/YIII    
10.30-18.00 СХД 1, 9, 22-р хороо ШУТИС-ийн хотхон, Баянголын ам, Шунхлай трейдинг, Тахилтын 1-7, 22-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-13.30 СХД 1-р хороолол 27-33-р байр
9/YIII 10.00-11.30 БГД 2-р хорооллын 7, 9-16, 21-р байр болон ойр орчмын хэрэглэгчид
10.30-18.00
СХД 1, 22-р хороо Толгойтын 50-58, 10-24, Нарангийн гол, Тахилтын 7-р гудамж
9, 12/YIII 10.00-18.00 СХД 19-р хороо 21-р хороолол 3, 4, 4а, 9, 3-48, 4-48-р байр
12/YIII 10.30-18.00 СХД 1, 2-р хороо, Толгойтын 90, 98, 81-86, 37, 96, 97, 122, 128, 01, 2-р, Орбит 14-23-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
13/YIII 10.00-18.00
СХД 1-р хороо, Толгойтын 91-97, 129-2-7, 128, 129-р гудамж
10.30-18.00 СХД 6, 23-р хороо Тоосгоны 24 А, Б, Хангайн 63-69-р гудамж
13/YIII-14/YIII 10.00-18.00 СХД 7-р хороо 0119-р ЦА болон ойр орчмын хэрэглэгчид
14/YIII 10.30-18.00 СХД 1 хороо, Толгойтын 127, 129-7, 129-13, 129-15, 129-18, 110-126-р гудамж
15/YIII 10.30-18.00
СХД 1-р хороо, Толгойтын 50, 59-80-р гудамж болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-12.00 СХД 9, 7-р хороо Малчины 1-10, МЛ 12-4, МЛ-14-6, МЛ 13-9, Монгол керамик, Пеномет, Глобал лайн, Хөвсгөл их тайга, УБЦТС ТӨХК СХХҮТ, Сүүл цагаан уул болон ойр орчмын хэрэглэгчид
13.00-14.00 СХД 24-р хороо Зээлийн гудамжууд
15.00-16.00 СХД 23-р хороо Хангайн гудамжууд, Борзалаат хайрхан
15/YIII-16/YIII 10.00-18.00 СХД 18-р хороо 5 шар хороолол 2, 3, 4, 8-р байрууд, 12-р сургууль болон ойр орчмын хэрэглэгчид
16/YIII 10.00-16.00 СХД 20-р хороо, Жаст ойл, Авто импекс, Орд констракшн, Эрчим ундраа, Жонон сүү, Тээврийн үйлчилгээний төв болон ойр орчмын хэрэглэгчид
11.00-12.00 СХД 22-р хороо Тахилтын 8-188, иргэн Гончиг
12.30-13.30 СХД 22-р хороо Тахилтын гудамж
19/YIII 11.00-12.00 СХД 1-р хороо Хустайн ам Иргэн Баярсайхан, Рэнцэнбалбар
12.30-13.00 СХД 1-р хороо Хустайн Иргэн Төмөрбаатар, Мөнгөнчулуу
21/YIII 11.00-12.00 СХД 7-р хороо Хүчит шонхорын баруун талд ТҮК ХХК
21/YIII-30/YIII 10.00-19.00 СХД 8, 10-р хороо Мандал, ЗБУ, АШҮН120, АШҮН84, БХ, Овоотын 3, ОҮН, Зээл, Булагтын 1, Нуурын 1-6-р гудамж
22/YIII 14.00-15.00 СХД 9, 10-р хороо Баруунбаян-Уулын 1-1 Маряш, Зүүнбаян-Уулын 4-18-р гудамж, Дэлхийн зөн, иргэн Отгончимэг, Болдбаатар
15.30-16.30 СХД 10, 9-р хороо Баянхошууны эцэс Намдандэгчилэн, Баруунбаян-Уулын 15-38-р гудамж, иргэн Цэрэнсүрэн
23/YIII 11.00-12.00 СХД 20-р хороо ЗААКИ, Тэргүүн инвест ХХК-иуд болон ойр орчмын хэрэглэгчид
12.30-13.30 СХД 1-р хороо Баянголын ам, Байгууламж од
27/YIII-28/YIII 10.00-18.00 СХД 14, 15-р хороо 1-р хороолол 14, 19, 20-р байр
29/YIII-30/YIII 10.00-18.00
СХД 14-р хороо 1-р хороолол 16, 17-р байр болон ойр орчмын хэрэглэгчид

 

 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот тогтоолоор дараах үзүүлэлтэнд багтах суралцагчид сургалтын төлбөрийн зээлд   хамрагдана. Үүнд:

1.    Хагас өнчин суралцагч

2.    Малчин өрхийн суралцагч

3.    Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны  түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч

 

Дээрх шалгуурыг хангасан суралцагч дараах материалыг бүрдүүлэн дүүргээс дэмжсэн бичгээ авна уу.

1.    Өргөдөл

2.    Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

3.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

4.    Боловсролын үнэлгээний төвийн батламж

5.    Сургуульд зохих  журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг

6.    Үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт

7.    Хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

8.    Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан  албан ёсны бичиг баримт

9.    Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан  албан ёсны бичиг баримт

10. .Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар Гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон  харьяалах  аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт

11. .Зээлийн баталгаа  .

            ЖИЧ: Дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн суралцагчид Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс /312 тоот/ ирж дэмжсэн албан бичгийг авна .

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан “Эрүүл-Амгалан хот” аяны хүрээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар эдгээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьчдилан сэргийлж камержуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. 

 Сонгинохайрхан дүүрэг "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ - 2013" наадамд гуравдугаар байр эзэллээ.

 

                    

 

 

Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс албадын ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

 

Тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн, Хөөрөгт овогтой Эрдэнэ-Очирын Сувдмаа нь 2009 онд “Ирээдүй цогцолбор” сургуулийг төгсөөд улмаар ШУТИС-ийн Интерьер дизайны ангид элсэн суралцсан.

2010 оноос бие нь өвдөж улмаар бөөрний архаг дутагдагдалтай болох нь тогтоогдож, байнгын эмчийн хяналтанд 7 хоногт 2-3 удаа цус шүүх аппаратад орж эмчлүүлсэн боловч үр дүнгээ өгөхгүй байна. Улмаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоос өөр аргагүй боллоо.

 

Түүний төрсөн эгч Э.Баярмаа нь донор болохоор оношлогдож хагалгааг Солонгос улсад хийлгэх нааштай хариу авсан. Хагалгааны нийт зардал нь 50 /тавин/ сая вон шаардлагатай байгаа юм.

Ид хийж бүтээх нас, оргилуун хүслээр дүүрэн байгаа  түүнд сайхан сэтгэлийн гараа сунган туслана уу.

Та бүхэн хамт олон, найз нөхдөөрөө бага гэлтгүй хандив өгч, түүнд амьдрах итгэл найдвар төрүүлнэ гэдэгт гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Холбоо барих утас: 88076900, 88017090

Хандивын данс:

ГОЛОМТ БАНК: 2010000834      ХААН БАНК: 5006393340

Дээлээрээ гоёод гарахад нь дэлхий сонордон сонирхдог, хурд, сур, бөхчүүдийн жавхааг хурмаст хураар мялаадаг, ер бусын хийморьлог Монгол наадмыг ертөнцийн наран жаргахаа умартан аждаг. 

Нийслэл хотынхоо баруун хаяаг дэрлэн суух, бадран дэвжихийн ерөөлтэй Сонгинохайрханчууд та бүхэндээ Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол улсын 807, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе.

Та бүхэн сайхан наадаарай.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ - 2013 арга хэмжээний удирдамж