СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ МӨСӨН ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЖ БАЙНА
2025-2-18

НЗДТГ, НИТХ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй.  Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна

ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИН ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2025-2-14

Дүүргийн соёлын ордон, Гэрлэх ёслолын өргөө, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар анги хамтран гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах зорилгоор гэгээн хайрын өдрийг угтан баярын арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлд Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу гэр бүл болсныг нь баталж гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулан өгсөн юм

ДҮҮРГИЙН 29-Р ХОРООНЫ “АРИУН ЭНЭРЭЛ” ӨЭМТ ДЭЭР АХМАДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-2-14

Жил бүр “Ариун Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв сар шинийн баяр, ахмадын баярыг угтан ахмадуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 150 гаруй ахмадыг сар шинийн баярын өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР 4, 9, 21, 27, 32, 38, 41 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-2-13

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өнгөрсөн долоо хоногт буюу 02 сарын 06-ны өдөр иргэдтэй уулзаж дараах асуудлыг шийдвэрлэжээ

“МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДСАН ИРГЭД ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-2-12

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд дүүргийн 43 хорооны хөдөлмөр эрхлээгүй, ажил хийх сонирхолтой, мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах хүсэлтэй залуусын технологийн чадамжийг нэмэгдүүлэх,  мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Мэргэжилтэй, ажилтай залуус”  арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Ингэснээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, байнгын ажлын байранд түшиглэн иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байна.   Тус арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүллээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНЫ 20 ӨРХӨД УСНЫ ЭКО САВ ӨГЛӨӨ
2025-2-12

ДЭМБ-ын судалгаагаар жилд 7 сая хүн уснаас үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэсэн тоо баримт бий. Зориулалтын бус усны саванд ундны усаа хадгалснаар урт хугацааны дараа хорт хавдартай болох нэг хүчин зүйл болж байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна

ТУСГАЙ МЕХАНИЗМЫН ЖОЛООЧ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 31 ЖОЛООЧ, ОПЕРАТОР ХАМРАГДАЖ БАЙНА
2025-2-11

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ хамтран тусгай механизмын жолооч бэлтгэх санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр тусгай механизмын жолооч бэлтгэх сургалт эхэллээ

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР "ЗОРЧИГЧ ТЭЭВЭР-2" ОНӨААТҮГ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-2-10

Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллага, ногоон тохижилтын 5 байгууллага зэрэг нийт 18 байгууллагын 670 орчим оператор, засварчин ажилтнууд дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байна.   Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, машин техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэлээс шинээр тусгай зориулалтын машин техникүүдийг үе шаттай нийлүүлж буй.   Тусгай зориулалтын шинэ машин техникүүдийг хот нийтийн аж ахуйн салбарт ашиглах болсонтой холбогдуулан дээрх техник төхөөрөмжийн засварчин, мэргэжлийн жолооч бэлтгэх хэрэгцээ үүсээд байна.   Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тусгай механизмын жолооч, засварчин бэлтгэх ажилд "Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.   Санамж бичгийн хүрээнд "Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-ын "Нарны зам" сургалтын төвөөр дамжуулж тохижилт нийтийн аж ахуй салбарын жолооч, засварчдыг сургалтад хамруулж мэргэшүүлэх юм

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖСАН УСНЫ САВЫГ 26 ДУГААР ХОРООНЫ 20 ӨРХӨД ӨГЛӨӨ
2025-2-7

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар аюулгүй ундны усны хэрэглээг нэвтрүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх , ундны усны эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24, 26 дугаар хорооны 45 өрхөд шинжилгээгээр баталгаажсан усны савыг өгнө. Өнөөдөр 26 дугаар хорооны иргэдэд ундны ус эрүүл ахуй сэдвээр дүүргийн ЭМТ-өөс мэдээлэл өгч 20 өрхөд зориулалтын усны савыг өглөө


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.