НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулна. Ингэхээр 2014 оноос нийслэлийн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авч эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
Жич: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг хүснэгтээр танилцуулая.
 
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ
 
 
Д/д
 
Байршил
 
Газрын
хэмжээ
/га/
Нэг. Баянзүрх дүүрэг
1 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан 54.0 га
2 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 22.0 га
3 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 32.0 га
4 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 87.0 га
5 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 117.0 га
6 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд бйршуулан 166.0 га
7 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 366.0 га
8 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 71.0 га
9 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд  байршуулан 49.0 га
10 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 10.0 га
11 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 52.0 га
12 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 67.0 га
13 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 84.0 га
14 9, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 30.0 га
15 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан 25.0 га
                              БҮГД 1232.0 га
Хоёр. Хан-Уул  дүүрэг
16 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  97.0 га
17 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Туул тосгоны урд хэсэгт байршуулан 316.0 га
18 12 дугаар хорооны нутаг  Хапитатын амины сууцын хойд талд байршуулан 112.0 га
19 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт       Биокомбинатын зүүн урд хөндийд байршуулан 155.0 га
20 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  7 дугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчимд байршуулан 1739.0 га
21 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Морингийн гэр хорооллын баруун урд талд байршуулан 67.0 га
22 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  104.0 га
                        БҮГД 2590.0 га
Гурав. Сонгинохайрхан дүүрэг
23 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Эмээлтийн баруун талд байршуулан 565.0 га
24 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан 180.0 га
25 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан 76.0 га
26 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун туруунд  байршуулан 227.0 га
27 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын  аманд  байршуулан 184.0 га
28 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   361 –ийн гарамын орчимд  байршуулан 785.0 га
29 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361 –ийн гарамын орчимд  байршуулан 71.0 га
30 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361-ийн гарамын зүүн хойд талд  байршуулан 517.0 га
31 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужиртын даваа орчимд  байршуулан 340.0 га
32 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан 280.0 га
33 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан 223.0 га
34 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан 46.0 га
35 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бурхантын аманд  байршуулан 399.0 га
36 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Сайр уулын өвөрт  байршуулан 69.0 га
37 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Цагаан чулуутын аманд  байршуулан 576.0 га
38 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Халзан мухарын аманд  байршуулан 289.0 га
39 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан 184.0 га
40 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан 353.0 га
41 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Саалийн аманд  байршуулан 783.0 га
42 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Рашаантын аманд  байршуулан 1064.0 га
43 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оорцогийн аманд  байршуулан 807.0 га
                     БҮГД 8018.0 га
Дөрөв. Сүхбаатар дүүрэг
44 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан 64.0 га
45 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан 23.0 га
                     БҮГД 87.0 га
Тав. Налайх дүүрэг
46 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мянганы замын урд талд, Хэнтий чиглэлийн авто зам дагуу байршуулан 166.0 га
                     БҮГД 166.0 га
Зургаа. Багануур дүүрэг
47 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нуурын хорооллын хойд талд байршуулан 950.0 га
48 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан 526.0 га
49 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан 376.0 га
                     БҮГД 1852.0 га
Долоо. Багахангай дүүрэг
50 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан 160.0 га
51 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан 611.0 га
52 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суурьшлын бүсийн хойд талд байршуулан 593.0 га
                     БҮГД 1364.0 га
НИЙТ 15 309.0 га

 

Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлтийг 9 дүгээр сарын 24-ний дотор ирүүлэхийг мэдэгдье.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Дүүргийн нийт хэсгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч нарын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” шалгаруулах болзолт уралдааныг 2 сарын хугацаатайгаар зарлалаа. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-ны өдөр “Соёмбо” кино театрт уралдааны болзол, удирдамжийг танилцуулах уулзалт болов. Уулзалтад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, 2 дугаар хэлтсийн дарга Т.Бакыт, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар оролцлоо. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, Замын цагдаагийн тасгийн хамт олонд мотоцикль бэлэглэсэн юм.

 

Мөн тэнд цугласан хэсгийн ахлагч нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асууж тодруулж байлаа.

Уулзалтын төгсгөлд “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” шалгаруулах уралдааны удирдамжийг уншиж танилцуулав. Нийт 7.5 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд нэгдүгээр байранд шалгарсан нэг хэсгийн ахлагч, нэг хэсгийн байцаагч нар тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулах бол хоёрдугаар байранд 3 хэсгийн ахлагч, 2 хэсгийн байцаагчийг шалгаруулан тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн гуравдугаар байранд 8 хэсгийн ахлагч, 2 хэсгийн байцаагч шалгарч 300 мянган төгрөгөөр шагнуулах юм.

Тус уралдааныг зарласны үр дүнд дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурч, аюулгүй дүүрэг болоход алхам ойртоно гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд илэрхийллээ.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Япон улсын Цукуба хотод үйл ажиллагаа явуулдаг “Takaragi Japan” ХХК-ийн зөвлөх Нишизава Такэшигэг хүлээн авч уулзлаа.

 Ноён Нишизава Такэшигэ МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Алтан түншлэл”  арга хэмжээнд оролцохоор ирсэн бөгөөд Ибараки мужийн Цукуба хотын засаг захиргааны зүгээс Сонгинохайрхан дүүрэгтэй хамтарч ажиллах санал тавьсаныг уламжлахаар өнөөдөр тус дүүрэгт хүрэлцэн ирсэн юм.

 

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр Цукуба хотын энэхүү саналд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Цукуба хотын захиргаанд Санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх санал тавин Санамж бичгийн төслийг илгээж буйгаа  ноён Нишизава Такэшигэд гардууллаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас дүүргийн удирдах ажилтан, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 112 албан хаагч оролцож  хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэн, энэ чиглэлийн арга зүйг эзэмшиж, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

 

Удирдах ажилтнуудын сургалт   НХГБХГазрын тэргүүн Я.Байгалмаа

Нийгмийн ажилтаны сургалт

Нийгмийн ажилтаны сургалт

 Хэсгийн ахлагч нарын сургалт

 Хэсгийн ахлагч нарын сургалт

 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран 32 хорооны нийт хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” уралдааны болзолтой танилцана уу.

 

СХТТШ-нд тэнцсэн иргэдийн анхааралд

1. СХТТШ-нд тэнцсэн иргэдийг хамруулах Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний товыг  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудсаар дамжуулан товлон зарлана.

2. СХТТШ-нд тэнцээгүй иргэдийн нэрс хасагдсан.

ТЭНЦСЭН иргэдийн нэрсийг энд дарж үзнэ үү.

Энэ жил 18 дахь удаагаа тэмдэглэж байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 09.00 цагаас Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун болон бусад нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов. Дараа нь Хамбын овоонд “Баянхошуу гандантэгчилэн” хийдийн лам нар ном хурсан байна.  

Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсэд болон түүний үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр хэлмэгдэгсдийн төлөөлөл болсон дүүргийн 32 дугаар хорооны иргэн 91 настай М.Нямсүрэнд өргөө цагаан гэр бэлэглэж, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нь гарын бэлэг гардууллаа.

 

 

Дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулдаг “Хайрхан уулаа дээдлэе-2013” явган аялал 9 дүгээр сарын 7-ны өдөр болов. Улаанбаатар - Манзушир хийд - Цэцээ гүний чиглэлд явагдсан тус явган аялалд “Ирээдүй” цогцолборын 2-р бага, 3-р бага, 2-р дунд, 1-р ахлах, 2-р ахлах, 9, 12, 42, 62, 74, 76, 107, 121, 123 дугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 38, 55, 80, 81, 90, 91, 99, 110, 111, 112, 113, 127, 117, 125, 148, 156, 158, 192 цэцэрлэг, 41-р ясли зэрэг дүүргийн боловсролын 33 байгууллагын 650 гаруй багш, ажилтан, албан хаагч оролцлоо.

 

УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын  3 төлөөлөлтэй. Энэ долоо хоногоос буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар  дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийхээр боллоо. 10 гаруй хоногийн турш үргэлжилж дүүргийнхээ нийт 32 хороогоор тойрох энэхүү уулзалтуудаар гишүүд маань иргэддээ өнгөрсөн хугацаанд хийсэн болон одоо хийж байгаа ажлаа танилцуулж мөн иргэдийнхээ санаа бодлыг сонсон, тэдний санал хүсэлт санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорилго болгож байгаа юм.

 

Д.Тэрбишдагва Шадар сайдын ажлын ачааллын улмаас тойрогтоо ажиллахаа хэд хоногоор хойшлуулаад байна.

Иргэдийн хувьд өөрсдийг нь төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж санал бодлоо хэлж, дүүргийн хөгжил, төрийн ажилд хэрэг болохуйц санаачлагаа дамжуулах сайхан боломж нь энэхүү уулзалтууд байдаг. Мөн нөгөөтэйгүүр дүүргийн удирдлагууд, харъяа хэлтсүүдийн дарга нар, албан хаагчид эрхэм гишүүдийн хамт уулзалтад ирж байгаа учир иргэд аливаа тулгамдсан асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулж, газар дээр нь хариу авах  боломжтой байгаа юм.

Удахгүй Их хурлын чуулган эхэлнэ. Ийнхүү иргэд сонгогчидтойгоо уулзан, тойрогтоо ажилласнаар эрхэм гишүүд маань ирэх чуулганаар дүүрэг, тойргийнхоо сонгогчдын саналыг төрийн ажилд тусгуулан нийт Монголын иргэдийн эрх  ашигт нийцсэн олон хууль төсөл санаачлан идэвхи зүтгэлтэй ажиллах бизээ.