Зорилго:

Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг  зарлаж байна.

 

Хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд

Зохион байгуулалт:  1-р шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 09-нд зохион байгуулна. Эхний 3 байр  2013 оны 10 дугаар сарын 23-нд  Нийслэлийн уралдаанд оролцох ба амжилттай оролцсон сургуулийг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулна. Хүндэтгэлийн тоглолт “Соёлын төв өргөө”-нд 2013 оны 10 дугаар сарын 29-нд болно.

Уралдаанд тавигдах шаардлага

Уралдаант наадамд нийт3 дуугаар оролцоно. Үүнд:

а/Заавал дуулах дуу

б/Өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу

в/ хөгжимтэй найрал дууны бүтээл

Заавал дуулах дууг Уралдааны Зохион байгуулагчид сонгон, сургалт явуулна. Өөрийн сонголтоор дуулах дан найрал дууг хөгжмийн багш найруулга хийж оролцоно.

Дуулагдах дуунууд чанарын өндөр ур чадвар шаардсан байна.

Уралдааныг мэргэжилийн багш нар, уран бүтээлчид дүгнэнэ.

  Уралдаан зохион байгуулах газар

          Уралдааныг сургуулиудын байршлыг харгалзан  бүсүүдээр хуваан зохион байгуулах ба тухайн үед тусгай цагуудаар сургууль тус бүрийг оролцуулна.

2013.10.09 –ний 09.00 цагт “Ирээдүй 1-р бага” сургуулийн урлаг зааланд Ирээдүй цогцолбор сургуулийн Найрал дууны хамтлаг

2013.10.09-ний  11.00 цагт ”Баянхошуу бүс” ,67,76,104,105,123,74 сургуулиуд  76 дугаар сургуулийн урлаг зааланд

2013.10.09-ний 14.00 цагт “Толгойт бүс” 9,12,62,42,65,106,107 сургуулиуд 12 дугаар сургуулийн урлаг зааланд анхан шатны шалгаруултууд явагдана.

 Найрал дууны шалгаруулалт болох Ирээдүй-83, 12, 76 сургуулиудын захирал болон дуу хөгжмийн багш нар  тухайн өдрийн  цагт сурагчдын хувцас солих анги болон бусад бэлтгэлийн сайтар ханган урлаг заалаа чөлөөлж оролцуулахыг анаарна уу. 

            Шагнал урамшуулал

Уралдаанд оролцох хамтлаг багшийг:

  1. Дууны сонголт
  2. Найруулга
  3. Найрал дуучдын болон хормейстр багшийн ур чадвар
  4. Тайзны соёл, хувцаслалт
  5. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцааг шийдьэрлэсэн байдал

/оролцох хамтлаг 60-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байх/

  1. Бэлтгэл зохион байгуулалт зэрэг шалгуураар дүгнэж дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр                               Өргөмжлөл мөнгөн шагнал  300,000

Дэд                                                 Өргөмжлөл мөнгөн шагнал  250,000

Гуравдугаар байр                        Өргөмжлөл мөнгөн шагнал  200,000

Шагналт байр                               Өргөмжлөл мөнгөн шагнал 150,000

Шилдэг удирдаач багш                 Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000

Шилдэг аронжировщик багш        Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000

Зохион байгуулагч:

Сонгинрхайрхан Дүүргийн Засаг даргын тамгын газар  Нийгмийн хөгжлийн хэлтэс

Холбоо барих утас: 70173281, 99058465

   Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс Хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдын дунд “Эвтэй байхдаа хүчтэй” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа нар оролцож тамирчдад амжилт хүслээ.

 

Хууль хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг 7 байгууллагын авьяаслаг залуус хурд хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө. Тэд хоорондоо багийн мэндчилгээ, буухиа, асуулт хариулт, багийн ахлагч, хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээр өрсөлдсөнөөс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн баг нэгдүгээр байр, Онцгой байдлын хэлтэс дэд байр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар 999 өсвөрийн шатарчин бэлтгэх зорилготой “Ирээдүйн мастерууд Сонгиноос” хөтөлбөрийн нээлт энэ сарын 26-ны өдөр “Ирээдүй” цогцолбор бага сургуульд болж өнгөрлөө. Дүүргийн хүүхэд багачуудыг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний оюун ухаан, сэтгэн бодох авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүүхэд болгон төлөвшүүлж хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн шатрын сургалтыг дүүргийн 30 сургуульд явуулах юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн 30 сургуулийн захирал оролцов.

Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд шатрын сургалт нь хүүхдийн хүмүүжилд эерэг үр нөлөөтэйг дурдаад сургагч багш нарт ирээдүйн мастеруудыг бэлтгэх их үйлсэд өндөр амжилт гаргахыг хүссэн юм. Мөн тэдэнд ном, ханын шатар бэлэглэсэнд тус спортыг хөгжүүлэх бааз суурийг бий болгоход ихээхэн тус нэмэр болж байгааг сургуулийн захирлууд хэлж байлаа.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Засаг дарга М.Чинболд онцгой байдлын аврагч, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэн, техник хэрэгсэл, ажлын хувцсыг шинэчлэх шаардлага тулгарсныг анхааралдаа авч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

 

Мөн тус хэлтсийн нэрийн өмнөөс БНСУ-д зохион байгуулагдах онцгой байдлын аврах ажиллагааны чиглэлээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг үзэж сонирхлоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд - 2013” нэгдсэн арга хэмжээнйи хүрээнд “Эрүүл хүнс - 2013”, “Алтан намар - 2013” үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд, “Шилмэл мал – 2013” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт тус тус зохион байгуулагдаж манай дүүргийн хөдөө аж ахуйн салбарынхан амжилттай оролцож “Зохион байгуулалт сайн оролцсон дүүрэг” шагналын эзэд болов.

 

Энэ үеэр зохион байгуулагдсан “Эрүүл хүнс - 2013” үзэсгэлэнгээс манай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЭСО” группийн “100 хувь” чанарганы шүүс, “Атар өргөө” ХХК-ийн “Өгөөмж боов” бүтээгдэхүүн “Гран при” шагналыг хүртсэн байна.

Энэ жилийн “Шилмэл мал - 2013” улсын үзэсгэлэн худалдаанд 18 аймгийн 33 сум, нийслэлийн 6 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж оролцож гойд ашиг шимт үржлийн шилмэл мал шалгаруулалтаас сүүний чиглэлийн үхрийн хээлтүүлэгчийн ангилалд 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын голштейн үүлдрийн дөрвөн настай бух, хээлтэгчийн ангилалд Б.Төмөрбаатарын голштейн үүлдрийн 6 настай үнээ тус тус шалгарлаа. Мөн 32 дугаар хорооны иргэн Ч.Энхтуяагийн том цагаан үүлдрийн бодон мах өөхний гахайн ангилалд дэд байр хүртсэн амжилттайгаар найм дахь удаагаа зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар 2 тал харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм.  Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хотын захиргааны цогцолбор”-ыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан.

 

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг “Азийн хөгжлийн банк”ны санхүүжилтээр хөгжүүлэхээр талууд “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийг эхлүүлсэн бөгөөд төслийн талаар хотын даргад танилцуулан чиглэл авахыг хүслээ. Хотын дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын иргэд, тэр дундаа Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд яаруулж байна. Тиймээс ирэх 4-р сард дулааны шугам сүлжээг тавьж эхэлмээр байна. Энэ бол Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  нэгээхэн хэсэг юм” гэдгийг онцлон хэллээ. Ноён Дивэш Шаран “Бид бүхэн энэ төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэрч байна. Тиймээс энэ төсөл хөтөлбөрт ач холбогдол өгч ажиллана” гэлээ. Мөн 1,5 сая ам долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг бууруулах сангаас өгөхөөр болсон гэдгийг тэрээр дуулгасан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынЗахирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсанзахирамж, тушаал гарч, нийслэлд Үл хөдлөх эдхөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийгбүртгэлжүүлэх ажлыг эхэлсэн.Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.БАТАА-аас тодрууллаа.

 



-  Нийслэлд Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвартөлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
Улаанбаатар хот өнөөдөр хэдэн төгрөгний өмч хөрөнгөтөй, ямар хэмжээний санхүүгийн чадавхитай хот гэдгээ мэддэггүй. Хот өөрийнхөө хөрөнгийг тоолно гэхээр зөвхөн нийслэлийнхээ өмчийг л тоолдог. Гэтэл Улаанбаатар хотод төрийн өмч, хувийн өмч, олон нийтийн өмч гээд олон хэлбэрийн ихээхэн хэмжээний хөрөнгө байна. Энэ бүх хөрөнгө нийлээд Улаанбаатар хотын өмч юм.Тэгэхээр анх удаа Улаанбаатар хотын бүх өмчийг тоолох ажлыг зохион байгуулж байна. Тооллого бүртгэлийг хийснээр цаашид Улаанбаатар хотын зээлжих зэрэглэлийг тогтоох, хотын санхүүгийн хөрөнгийн чадавхийг тогтоох, үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах ажлыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн татварын суурь баазыг өргөтгөх зэрэг ажлуудыг хийхэд дөхөм болох юм. Дэлхийн томоохон хотууд үндсэн орлогоо үл хөдлөх хөрөнгийн татвараасаа бүрдүүлдэг. Гэтэл манайд “Хүн амын орлогын албан татвар”-аар хотынхоо үйл ажиллагааг явуулдаг. Ажлын хэсгийн бас нэг зорилго нь нийслэлд бүртгэлтэй иргэдийнхээ татварын орчинг шалгаж, татвар төлөх боломжтой боловч зайлсхийдэг, далд эдийн засагтай тэмцэж, ил болгох ажлыг давхар зохион байгуулах явдал юм.


-   Тооллого, бүртгэлийн эцсийн үр дүн нь юу байх вэ?
Энэ тооллогын үр дүнд бүх татвар төлөх боломжтой обьект, субьект татварын бүртгэлд орно. Мөн санхүүгийн мэдээллийн үндсэн баазтай болох зорилт тавьж байна. Үүнийг хэрэгжүүлснээр  далд эдийн засгийг ил болох, Улаанбаатар хотын татварын орчинг сайжруулах, санхүүгийн баазыг бэхжүүлэх боломж бүрдэнэ.  Жишээлбэл,  нэг хүн 10 байртай 9 байраа хөлслүүлж,  ихээхэн хэмжээний мөнгө олж байгаа хэрнээ татвар төлдөггүй. Үүнийг ил болгож, татварын нэг тогтолцоонд шилжүүлнэ. Тооллого, бүртгэлийн ажилд Улаанбаатар хотын төсвөөс нэлээд хэмжээний хөрөнгө гаргаж, 300 гаруй санхүүгийн байгууллагаас ажилтан авч ажиллуулахаар төлөвлөсөн. Дүүрэг, хороодод ажлын хэсэг байгуулан, тооллого хийж, 11-р сард Татварын ерөнхий газарт дүнгээ нэгтгэснээр дуусна.


-  Өмнө нь тооллого бүртгэл хэрхэн явагддаг байв, энэ удаагийн тооллогын онцлог нь юу вэ?
Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын балансад байгаа хөрөнгийг тоолдог байсан. Энэ нь хотын захиргаа болон харьяа газрынхаа хөрөнгийг л тоолдог байсан гэсэн үг. Харин хувийн хэвшил, олон нийтийн өмч, нийтийн эзэмшлийн зам талбайг тоолдоггүй байсан. Тиймээс бид одоо нийтийн эзэмшлийн зам талбайг тоолж дуусаад, үнэлгээ хийж байна. Мөн Улаанбаатар хотод байгаа худаг, усыг тоолох ажил 10-р сард дуусна. Улаанбаатар хотын эд хөрөнгийг бүртгэлжүүлэх ажил шат шатандаа явж байна. Орон сууцны хуулиар орон сууц бол татвараас чөлөөлөгдсөн байдаг. Харин нэг давхарын үйлчилгээ явуулж буй бүх байруудыг бүртгэлжүүлэн, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эзэмшигчид татвар төлөх шаардлагатай болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс, нийслэлийн  2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах гэж байгаатай холбогдуулан хүснэгтийн дагуу хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналаа 2013 оны 9 дүгээр сарын 23-ны дотор цаасаар болон файлаар яаралтай ирүүлнэ үү.

Холбоо барих:
СТСХ-ийн мэргэжилтэн Ч.Баттулга  70171673, 93233131
ЭЗТХ-ийн мэргэжилтэн А.Батсайхан 70171117, 99143929

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг эндээс татаж авна уу.

 

Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Оюутнууд оршин суугаа хаягийн дагуу харьяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүдэд хандаж тусламж авах боломжтой юм.

 
Эрүүл мэндийн байгууллага

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

                                               Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг

 

 

Ач дээд сургууль

Мандах дээд сургууль

Монос дээд сургууль

Шинэ анагаах ухааны дээд сургууль

Олимп дээд сургууль

Чингис СООСЭ их сургууль

Монгол фермер коллеж

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр авто худалдааны цогцолбор барих газартай танилцлаа. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны төвүүдийг нэгтгэж авто худалдааны цогцолбор байгуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн удирдлагуудад танилцуулж, удирдлагын зөвлөл дэмжсэнээр энэ асуудлыг НИТХ-д өргөн барихаар болсон юм. Урьдчилан төлөвлөж байгаагаар СХД-ийн 32-р хороо 22-ын товчооноос 2 км зайд байрлах 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор байгуулах юм. Энэ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын шинэ суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн газар юм.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байгаа юм байна.  Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгааг ажлын хэсгийхэн хэлж байсан юм. Түүнчлэн автомашины сэлбэг, тос, тосол зэрэг нь хөрсийг бохирдуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж шүүмжлэх иргэд ч байдаг. Тиймээс авто худалдааны төвийг хотын шинэ төлөвлөлтийн дагуу нэгдсэн цогцолбор байдлаар байгуулах шаардлагтай гэж ажлын хэсгээс үзсэн байна.  Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон офиссын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Мөн авто машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолтой байхаас гадна худалдан авагч нарт зориулан туршилт хийх боломжтой хатуу хучилттай авто зам байгуулахаар төлөвлөжээ.  “Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцоолж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ