“Хууль зүйн үндэсний хүрээлэн”-гээс иргэдэд эрх зүйн мэдээ, мэдээллээр үйлчлэх, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөд чиглэсэн “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” сэдэвт сурталчилгааны ажлыг 2013 оны 5 дугаар сард зохион байгуулж байгаа юм. 

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн бүх дүүрэгт “Эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг”-ийг тухайлсан өдрүүдэд ажиллуулана.

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 5 дугаар сарын 17-ны өдрийн Баасан гаригт “Эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг” ажиллах бөгөөд иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Иргэд та бүхнийг энэ сурталчилгааны өдөрлөгт идэвхитэй хамрагдаж эрх зүйн мэдээлэл, үнэгүй зөвлөгөө авахыг хүсье.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд Оюутны спортын Универсиад-III наадмыг  3 дугаар сарын 2-ныөдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дээд сургуулийн 289 оюутан тамирчин тамирчин оролжээ.  Хоёр сарын турш үргэлжилсэн тус тэмцээний дүн байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургуулийн баг, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг, гуравдугаар байрт “Монос” дээд сургуулийн баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо. 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст 5 дугаар сарын 12-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 13-ны 04:50 цаг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2 дуудлага иржээ.  Энэ үеэр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүй долоон худаг Галзуу барын ам гэдэг газарт 3 иргэн малтайгаа цасан шуурганд төөрч, хоорондоо холбоо барьж чадахгүй байсныг Онцгой байдлын хошууч А.Батбаяраар ахлуулсан 3 хүнтэй бүрэлдэхүүн гарч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж иргэн Б.Нямдорж, Ш.Оюунбилэг, Ш.Нямсүрэн, Д.Бямбацогт нарыг олж, осгох аюулаас амь насыг нь авран хамгаалж гэрт нь хүргэж өгсөн байна.

 

 Мөн цасан шуурганд төөрсөн, хүчтэй салхи шуурганд гэр, байшин, хашаа нурсан дуудлага 12 иржээ. Эдгээр дуудлаганд Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, Аврах гал унтраах 26 дугаар ангиас 7 албан хаагч, Аврах гал унтраах 29 дүгээр ангиас 5 албан хаагч нийт 16 албан хаагч 4 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэв.

 

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Ногоон хот аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Бүх нийтээр мод тарьцгаая” уриан дор тэмдэглэн энэ өдөр 4000 гаруй мод тарилаа. Тус дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс зохион байгуулсан өдөрлөгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү нар оролцож ногоон хот байгуулахад дүүргийн иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалсан юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Залуус, Барилгачин гудамж, 13, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газрын алба хаагчид мод тарилаа. Мөн Ирээдүй цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчид, тус дүүргийн 28 дугаар хорооны албан хаагчид өөрсдийн санаачилгаар 2000 гаруй мод тарьжээ.  ЭНэ өдөр тарьсан моддыг цаашид “СБМ” ХХК хариуцан арчлан хамгаалах юм.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тус дүүргийн бүх хороо, цэцэрлэг сургууль өөрийн байрны орчин тойронд мод тарьсан байна.

 

БНСУ-ын Байгаль орчны сан, Монголын “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ хамтран Солонгосын “Лотте” группын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй өрхүүдэд нарны үүсгүүрт гэрэл олгох “Хүжийн гал” төслийг хэрэгжүүлж байгаа.

 

Тус төслийн хүрээнд 135ш нарны үүсгүүрт гэрлийг Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшин доогуур, цахилгаан эрчим хүчгүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айлуудад олгох бөгөөд эхний хэсгийг 5 дугаар сарын 12-ны Ням гаригт гардуулсан юм.

Тус үйл ажиллагаанд Согинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Эдийн засаг, санхүү, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг тэргүүтэй албаны хүмүүс байлцсан бол Солонгосын талаас ноён Кан Ги Жон, Ким Юнь Дог нарын БНСУ-ын  парламентийн 5 гишүүн, Байгаль орчны сангийн ерөнхий нарийн бичгийн дарга И Ми Гён зэрэг хүмүүс хүрэлцэн ирж нарны зайн гэрлүүдээ иргэдэд гардууллаа.

Солонгосын Байгаль орчны сан, “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ  урьд нь Сонгинохайрхан дүүрэгт худаг гаргах “Амьдарлын эх булаг” төсөл, иргэдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтын болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх бичил зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан юм. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлж байгаа “Жи Си Эс” ТББ-ын Монгол дах салбарын захирал Н.Батдорж болон хамт олонд нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд үйл ажиллагааны хөтөлбөртөө гадаад эх үүсвэртэй зээл тусламж, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тусгасан. ЗДТГ-аас Олон улсын болон Төрийн бус байгууллагуудтай олон салбарт хамтарч ажиллаж байгаагийн нэг нь энэхүү үйл ажиллагаа боллоо.