Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 5 дугаар сарын 3-нд 12 дугаар сургуулийн хурлын танхимд нягтлан бодох бүртгэл болон татвар, нийгмийн даатгалын талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад аж ахуйн нэгж байгууллагуудын 62 нягтлан бодогч оролцож,  Бизнесийн зөвлөгөө, сургалт, судалгааны төвийн захирал, Монгол улсын гавъяат эдийн засагч Р.Батжаргал, “Мандах бүртгэл” дээд сургуулийн багш Д.Цэвэлмаа, НДЕГ-ын газрын дарга Ц.Ганцэцэг нар хичээл заажээ. Энэ үеэр сургалтад оролцогчид өөрсдөдөө тулгамддаг асуудлын талаар харилцан ярилцаж, сургалт амжилттай боллоо. 

Дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсээс Монгол улсын Сангийн яамны хамтарсан “Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх - Орон нутгийн төсвийн шинэчлэл” сэдэвтэй сургалтыг 5-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад төсвийн байгууллагын менежер, нягтлан бодогч, хорооны засаг дарга нарын 184 хүн оролцож, төсвийн тухай хууль, орон нутгийн төсвийн харилцаа, хөрөнгө оруулалтын төлөвлөлт санхүүжилт, орон нутгийн хөгжлийн сан, дотоод аудитын тухай ойлголтын талаар номын дуу сонссон байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” баярын арга хэмжээг зохион байгууллаа. Дүүргийн хойч ирээдүйг залгамжлан хөгжүүлэх бяцхан иргэдээ баярлуулсан тус үйл ажиллагаанд Монгол улсын шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын дарга

 

С.Мөнхчулуун, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулаг нар оролцов. Энэ үеэр эхчүүд, хүүхэд багачуудыг баярлуулсан олон арга хэмжээ болсны дотор хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэнд гарын бэлэг гардуулж, тэргүүний сурагчдыг шагнан урамшуулан, 10 ээж “Алдарт эх”-ийн I, II одонгоор энгэрээ мялаалаа.

Баярын концертод 42, 65, 67, 76, 104, 105, 107 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид, 119 дүгээр цэцэрлэгийн багачууд оролцсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” хүүхдийн баярын үйл ажиллагаа 2013 оны 06 дугаар 01-ний өдрийн 10.00 цагт дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд болно.  Та бүхэн идэвхтэй оролцоно уу. 

           

Монгол Улсын Засгийн газар, дэлхийн банктай хамтран баталсан Хөгжлийн зээлийн гэрээнд заасны дагуу энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааг 2013 оны 06 сарын 02-оос 14-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Энэхүү тооллогыг явуулах нь Мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг цуглуулахад түүвэр судалгааны аргыг ашиглах, мал

 

тооллогод түүвэр судалгааны аргыг туршин нэвтрүүлэх боломжийг судлах, мал тооллогын хүснэгтэн маягтын асуулга хэлбэрт шилжүүлэн турших, мал тооллогоор “Малын Индексжүүлсэн даатгал” төсөлд шаардлагатай мэдээллийг цуглуулахад оршиж байгаа юм.

Мал тооллогынбэлтгэл ажлыг хангаж тооллогонд ажиллах тоологч нарт сургалт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд мал бүхий 20 хорооны  13 тоологч нар идэвхтэй хамрагдлаа.