Нийслэлийн удирдлагууд метрог замын түгжрэлээс ангижрах хамгийн үр дүнтэй арга гэж сонгосон. Манай дүүрэгт метроны Драгон өртөөг байгуулах юм. Өнөөдөр метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авах ёслолын ажиллагаа боллоо. Тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Драгон” авто вокзалын баруун хэсэгт өртөөний дурсгалын гэрэлт хөшөөг нээлээ. Нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм. 

 

2013 оны Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээн 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод явагдаж, 12 орны 400 гаруй тамирчин оролцсон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 204 дүгээр захирамжийн дагуу Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Энхбаяр, ахлах дасгалжуулагч Б.Хаштогтох нараар ахлуулсан дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн барилдаж, 60 кг-ийн жинд А.Саранзул, 56 кг-ийн жинд Б.Рэгзэдмаа, 48 кг-ийн жинд Д.Дэлгэрдарь, 52 кг-ийн жинд  Т.Мөнхжаргал,  65 кг-ийн П.Алтанбагана нар алтан медаль хүртэж Азийн аварга болсон өндөр амжилт гаргалаа.  

 

 

 

Дэлхийн цусны донорын өдрийг угтан цусаа өгч амьдрал бэлэглэх сайн үйлсийн арга хэмжээг дүүргийн Засаг даргын 2013 оны 212 тоот захирамжийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ТЭСО” корпорацитай хамтран 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх сурталчилгаа хийж, дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэх

 

үйлсэд нэгдэн өргөнөөр оролцсоноор цусны донорын эгнээг өргөжүүлсэн хүмүүнлэгийн арга хэмжээ болсон. Энэхүү “Цусаа өгч амьдрал бэлэглэе” аянд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, иргэний бүртгэлийн тасаг, “ТЭСО” корпораци бусдыгаа хошуучлан оролцож, 150 гаруй хүн цусаа өгч амьдрал бэлэглэв. 

Байгууллага, аж ахуйн нэгж, хороодын орчны тохижилтыг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх "Тохилог орчин-Эрүүл амьдрал" сэдэвт уралдааны болзол

 

Сонгинохайрхан дүүргийн 2012 оны тоон үзүүлэлтийг   Энд дарж үзнэ үү