ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2019 оны 05 дугаар сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: Камержуулалт хийх /1, 2 дугаар хороо/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/2019/К/01/ тоот

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос тус дүүргийн 1, 2 дугаар хороодод камержуулалт хийх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна.

-       Барилга, Хот байгуулалтын яамны хуучнаар 2.2.2  заалт эсвэл шинээр олгогдсон БА-6.3, БА-6.4, БА-7.3, БА-7.4 аль нэг эсвэл эсвэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог: Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангилал /Дээрх 2 тусгай зөвшөөрлийн аль нэг заалт байж болно. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ/

 

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем ((www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар 4-р гудамж Г-н 31-р байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба.  Утас: 70000717