НЭГ. Борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хонхор болон ус тогтдог газруудын судалгааг гаргаж, шороогоор дүүргэж тэгшлэх, янзлах
/Хороодын Засаг дарга, Онцгой байдлын хэлтэс, ДБТХ хамтрах/
ХОЁР. Дүүргийн нутаг дэвсгэрт шинээр хийгдэж байгаа замуудын тэмдэг тэмдэглэгээнд хяналт тавьж, шаардлагатай газруудад тавиулах
/ Замын цагдаагийн тасаг/
ГУРАВ. Наадмын бэлтгэл ажлууд болон, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх
/ Холбогдох бүх байгууллагууд/
ДӨРӨВ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн төлөвлөгөө гарган танилцуулах
/ Наран, Баянхошуу, Толгойт дахь ЗАА, ЭЗТХ /
ТАВ. Дүүргийн удирдах ажилтнуудын 2014 оны 1 сараас хойших шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дараагийн шуурхай дээр хүснэгтээр гарган танилцуулах
/Захиргаа хуулийн хэлтэс /
ЗУРГАА. Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын тайланг нэгтгэн гаргаж Засаг даргын Тамгын газарт / харъяа хэлтэстээ/ 6-р сарын 22-ны дотор ирүүлэх, Тамгын газрын хэлтсүүд 6-р сарын 25-ны дотор Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх, 6-р сард багтаан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
/ Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад /