Товч агуулга

Хариуцах хэлтэс,

тасаг

1

Мал бүхий иргэдийн албан татвар хураах ажлыг эрчимжүүлэх.

ХААТ

2

Үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалтад хяналт тавих, актлах ажлыг 2023 онд багтаан шийдвэрлэх.

СТ

3

Орон нутаг хөгжүүлэх кабинет байгуулах ажлыг яаралтай хэрэгжүүлэх.

НХХ

4

Шилэн.мн сайтад мэдээлэл оруулах ажлыг энэ 7 хоногт багтаан хэрэгжүүлэх, дүүргийн үзүүлэлтийг сайжруулах.

ХМОНХТ

5

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ТГУХ, СТСХ, ХААА, ЗА-ОНӨАТҮГ-тай хамтарсан нэгдсэн хурлыг маргааш 11:00 цагт зохион байгуулах.

ТГУХ

6

Тохижилтийн ажилтай холбоотой гарсан захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, хэрэгжүүлэх. /22 төрлийн ажил байгаа/

ТНААХ

7

439 сая төгрөгийн төсөвтэй 1 дүгээр хорооллын арын тохижилтын ажил, Ханын материалын эцсийн буудлын тохижилтын ажлыг СТСХ-ийн дарга Д.Батцэцэг дарга хариуцаж зохион байгуулах.

СТСХ

8

Дүүргийн 16 дугаар хорооны гадна тохижилтын ажлыг ТЗУХ-ийн дарга Т.Бат-Оргил хариуцан зохион байгуулж ажиллах.

ТЗУХ

9

Хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хэрэгжүүлэх, арга хэмжээ авах.

ХЭЗХ

10

Явцын аудит дүүрэгт ажиллаж байгаатай холбогдуулан бүх хэлтэс тасгууд холбогдох баримт бичиг, санхүүгийн тайлан гаргаж өгөх ажлуудаа шуурхай хэрэгжүүлэх.

Нийт хэлтэс тасаг

11

Сургуулийн автобусны асуудлыг энэ 5 дах өдөр танилцуулах.

НХХ

12

Цэрэг татлагын ажлын бэлтгэл хангах, Тамгын газрын даргад холбогдох мэдээлэл бэлтгэж өгөх.

ЦШ

13

Хэсгийн ахлагч нарын арга хэмжээтэй холбоотой зардлын тооцоо гаргаж танилцуулах.

ТЗУХ

14

Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой хэсэгчилсэн шалгалт зохион байгуулах. Цагийн тооцоотой холбоотой холбогдох мэдээллээ Санхүүгийн тасаг гаргаж өгч хамтарч ажиллах.

ХШҮХ

15

Дараагийн шуурхайд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэх.

Нийт хэлтэс тасаг

16

Цайны газрын тендер зарлах ажлын холбогдох баримт бичгийг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлэх.

ААТ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС